“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
192 МЯНГАН ТОНН НҮҮРС 17.9 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ISO 27001:2022 СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЖ БАЙНА
Эрх мэдэлтнүүд зугатаж эхэллээ
Гүржид энэ сарын 1-нд явагдсан сонгуулиар сөрөг хүчин ялсан. Ялсан сөрөг хүчин Засгийн газраа бүрдүүлж эхэлсэн бөгөөд өнөөдөр албан ёсоор сайд нарын нэрийг зарлана. Харин хүчний байгууллагын тэргүүнүүд хилийн чанад руу зугатах нь бараг хэвийн үзэгдэл болов. Сөрөг хүчнийг ялалт байгуулахад шоронд ялтнуудыг хэрцгийгээр тамлаж байгааг харуулсан бичлэг чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Бичлэг үзсэн хүмүүс Гүржийн Дотоод хэрэг, цагдаа, Батлан хамгаалах яам зэрэг хүчний байгууллагуудын удирдлагыг энэ хэрэгт буруутгасан. Үүнээс болоод тамласан хэрэгт хамгийн их буруутай гэгдсэн Дотоод хэргийн сайд Бачан Ахалай, Батлан хамгаалахын орлогч сайд Дата Ахалай гэдэг ах дүү хоёр Тбилисийн нисэх буудлаас онгоцонд суун зугатжээ. Ах дүү хоёр сөрөг хүчин ялсан сургаар гэртээ байхаас айж Батлан хамгаалах яамны байранд бүгж байгаад ийнхүү зугатсан байна.
Тэдний сонгуулийн штабыг удирдаж байсан хүн ч дагаад зугатжээ. Гүржийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга асан Давид Чакуа, жагсагч залууг буудаж хөнөөсөн хариуцлага хүлээгээгүй цагдаа Зураб Миказе, Дотоод хэргийн яамны томоохон албан тушаалтан Георгий Дгебуазе гэх мэт хүмүүс хилийн чанад руу зугатсан байна. Энэ мэтээр хүчний байгууллагуудын удирдлага ажлаа хаян зугатаж байгаагаар далимдуулан Гүржид эрүүгийн гэмт хэрэг огцом нэмэгджээ. Сүүлийн хэдэн өдрийн дотор оршин суугчид орж амжаагүй байрыг хүчээр булаах, банк дээрэмдэх зэрэг олон ноцтой хэрэг гарсан аж. Саакашвилигийн талынхан энэ бүхэнд ялалт байгуулсан сөрөг хүчнийг буруутгаж байгаа бол сөрөг хүчин албан ёсоор яамдуудыг хүлээн аваагүй байгаа болохоор бүх хариуцлагыг эрх баригчид хүлээх ёстой гэж байна.

0 Сэтгэгдэл