“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
192 МЯНГАН ТОНН НҮҮРС 17.9 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ISO 27001:2022 СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЖ БАЙНА
Нобелийн долоо хоног эхэллээ
2012 оны Нобелийн шагналтнуудыг өнөөдрөөс эхлэн энэ сарын 15 хүртэл Стокгольм болон Осло хотноо зарлана гэж Нобелийн сангийн хэвлэлийн алба мэдээллээ. Нобелийн долоо хоногийг өнөөдөр 12:30 цагт Стокгольм хотноо Каролины анагаах ухааны дээд сургуульд нээж анагаах ухаан физиологийн салбарын шагналтнуудыг зарлана. Маргааш, нөгөөдөр Шведийн хатан хааны академид физик, химийн салбарын шагналтнууд тодрох юм байна.
Энэ оны утга зохиолын салбарын шагналтныг хэзээ гардуулах талаар одоохондоо зарлаагүй байна. Харин баасан гарагт Норвегийн Нобелийн хороо хамгийн нэр хүндтэй энхтайвны шагналтныг нэрлэнэ.
Энэ жил энэ шагналд 231 хүн, олон улсын болон олон нийтийн 43 байгууллага нэр дэвшээд байгаа юм.
1968 онд Альфред Нобелийн дурсгалд зориулан Шведийн төв банкнаас бий болгосон эдийн засгийн салбарын шагналыг 15-ны өдөр Стокгольм хотноо гардуулснаар Нобелийн долоо хоног өндөрлөх юм.
Энэ жил тус санг алдагдалгүй байлгах үүднээс Нобелийн шагналын дагалдах мөнгийг найман сая швед крон болгон танасан юм.
Шагналыг Шведийн зохион бүтээгч, хэлзүйч, философич, хүмүүнлэгийн зүтгэлтэн Альфред Нобелийн нас нөгчсөн өдөр арванхоёрдугаар сарын 10-нд Стокгольм, Осло хотуудад нэгэн зэрэг гардуулна. Энэ шагналыг гардуулж эхэлсэн 1901 оноос хойш нийтдээ 853 хүн Нобелийн шагналтан болоод байгаа юм.
2012 оны Нобелийн шагналтнуудыг өнөөдрөөс эхлэн энэ сарын 15 хүртэл Стокгольм болон Осло хотноо зарлана гэж Нобелийн сангийн хэвлэлийн алба мэдээллээ. Нобелийн долоо хоногийг өнөөдөр 12:30 цагт Стокгольм хотноо Каролины анагаах ухааны дээд сургуульд нээж анагаах ухаан физиологийн салбарын шагналтнуудыг зарлана. Маргааш, нөгөөдөр Шведийн хатан хааны академид физик, химийн салбарын шагналтнууд тодрох юм байна. Энэ оны утга зохиолын салбарын шагналтныг хэзээ гардуулах талаар одоохондоо зарлаагүй байна. Харин баасан гарагт Норвегийн Нобелийн хороо хамгийн нэр хүндтэй энхтайвны шагналтныг нэрлэнэ.
Энэ жил энэ шагналд 231 хүн, олон улсын болон олон нийтийн 43 байгууллага нэр дэвшээд байгаа юм.
1968 онд Альфред Нобелийн дурсгалд зориулан Шведийн төв банкнаас бий болгосон эдийн засгийн салбарын шагналыг 15-ны өдөр Стокгольм хотноо гардуулснаар Нобелийн долоо хоног өндөрлөх юм.
Энэ жил тус санг алдагдалгүй байлгах үүднээс Нобелийн шагналын дагалдах мөнгийг найман сая швед крон болгон танасан юм.
Шагналыг Шведийн зохион бүтээгч, хэлзүйч, философич, хүмүүнлэгийн зүтгэлтэн Альфред Нобелийн нас нөгчсөн өдөр арванхоёрдугаар сарын 10-нд Стокгольм, Осло хотуудад нэгэн зэрэг гардуулна. Энэ шагналыг гардуулж эхэлсэн 1901 оноос хойш нийтдээ 853 хүн Нобелийн шагналтан болоод байгаа юм.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
























