“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
192 МЯНГАН ТОНН НҮҮРС 17.9 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ISO 27001:2022 СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЖ БАЙНА
Венесуэлд ерөнхийлөгчийн сонгууль болж байна

Өмнөд америкийн Венесуэл улсад өнөөдөр ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болж тус улсын 19 сая иргэн төрийнхөө тэргүүнийг сонгож байна. Сонгуулийн аюулгүй байдлыг хангахаар санал хураах 13 мянган цэг болон гудамж талбайд 139 мянган цэргийн албан хаагч ажиллаж байна.
Ерөнхийлөгчийн албан тушаалд зургаан хүн өрсөлдөж байгаа ч гол өрсөлдөөн өнөөгийн ерөнхийлөгч Уго Чавес болон сөрөг хүчин ардчилагчдын эвслээс нэр дэвшигч Энрик Каприлесын хооронд болно. Тус улсад бүртгэлтэй улс төрийн 56 нам өөр өөрийн нэр дэвшигчээ өрсөлдүүлэх эрхтэй ч тэдний хувьд эвсэл болон нэг нэр дэвшигчээ дэвшүүлж байгаа юм. Уго Чавес гэхэд л Венесуэлийн Нэгдсэн социалист намаас нэр дэвшиж байгаа ч коммунист болон хувьсгалт “Тупамарос” хөдөлгөөн зэрэг улс төрийн 10 нам түүнийг нэр дэвшигчээ гэж дэмжиж байна. Каприлесийг ардчилагчдын эвсэлд нэгдсэн улс төрийн 22 намаас нэр дэвшигч болж байна.
Үүнээс үзэхэд энэ удаагийн сонгууль Уго Чавесын 14 жилийн туршид байгуулж ирсэн социализм болон түүний өрсөлдөгч Каприлесийн дэвшүүлээд байгаа капитализм буюу зах зээлийн эдийн засгийн нийгмийн хоорондох өрсөлдөөн болж байна.

0 Сэтгэгдэл