“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
192 МЯНГАН ТОНН НҮҮРС 17.9 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ISO 27001:2022 СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЖ БАЙНА
КИРГИЗЭД ЭЭЛЖИТ ХУВЬСГАЛ ГАРАХ УУ
Энэ улсын парламентын
төлөөлөгчид манай улсад айлчлан хамтын ажиллагаагаа хөгжүүлэх талаар
ярилцаж байгаа. Гэтэл хэдэн жил болоод л олныг хамарсан үймээн дэгдэн
хувьсгал гарч төр нь эргэдэг таагүй үзэгдэл Киргизэд бараг уламжлал
болох шахаад байна. Олон жил төр барьсан А.Акаевыг сөрөг хүчний
К.Бакиев түлхэн унагаад Ерөнхийлөгч болсон. К.Бакиевыг сөрөг хүчний
Роза Отумбаева ээлжит хувьсгалаар түлхэн унагаад Ерөнхийлөгч боллоо.
Дараа нь, засаглалаа өөрчилж парламентын засагалтай болсон. Гэсэн ч үймээн дэгдээж төр эргүүлэх гэдэг уламжлалаа сөрөг хүчин болсон тал мартаагүй бололтой. Өчигдөр өглөөнөөс Киргизийн сөрөг хүчин жагсаал хийж, жагсагчид нь төр эргүүлэхийг уриалан, Парламентын ордноо эзлэхээр дайрлаа. Цагдаа нар галт зэвсэг, бороохой, нулимс асгаруулагч хийг “гамгүй” хэрэглэсэн тулдаа жагсагчдад ордныг эзлүүлчихэлгүй тогтоож дийлсэн байна. Сөрөг хүчний тал анхандаа “Кумтор” нэртэй алтны том уурхайг төрийн мэдэлд шилжүүлэхийг уриалан жагсаал хийж эхэлсэн аж. Удалгүй жагсагчид нь спикер Асилбек Жээнбеков, Ерөнхий сайд Жанторо Сатыбалдиев нарыг гарч ирж жагсагчидтай уулзахыг шаардав. Гэвч энэ хоёрыг гарч ирэхгүй нь ойлгомжтой болсон учир жагсагчид засгийн эрхийг гартаа авах уриа хашгирцгааж, хөөрсөн хүмүүс Парламентын ордон руу дайрсан нь энэ.
Эрх баригчид одоогоор сөрөг хүчний удирдагчдыг саатуулан мэдүүлэг авч байгаа. Үймээнийг тараах явцад олон арван хүн шархадсан, баривчлагдсан болохоор байдал түгшүүртэй хэвээр. Сөрөг хүчнийхэн саатуулагдсан хүмүүсээ суллуулахын тулд дахин эсэргүүцлийн жагсаал хийнэ гэдгээ мэдэгдсэн юм. Одоогоор Парламентын ордныг өндөржүүлсэн хамгаалалтад авчээ.

0 Сэтгэгдэл