“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
192 МЯНГАН ТОНН НҮҮРС 17.9 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ISO 27001:2022 СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЖ БАЙНА
Митт Ромни итгэл төгс ялалт

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр уламжлал болгон явагддаг гол хоёр нэр дэвшигчийн эхний удаагийн халз мэтгэлцээн өндөрлөлөө. Мэтгэлцээний дараа “CNN” ба “ORC International” компанийн явуулсан судалгаагаар Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Митт Ромни итгэлтэй ялалт байгуулжээ.
Санал асуулгад хамрагдсан хүмүүсийн 67 хувь нь Митт Ромнийг ялсан гэж үзсэн байхад ердөө 25 хувь нь Обамаг ялсан гэжээ. 61 хувь нь Обама энэ мэтгэлцээнд хүлээж байснаас хавьгүй муу байсан гэжээ.
Харин 82 хувь нь Ромниг бодож байснаас хавьгүй сайн байсан гэцгээлээ. Мөн Бүгд найрамдах намын нэр дэвшигч өөрийгөө илүү хүчтэй удирдагч болохыг харуулсан гэж хүмүүсийн 58 хувь үзсэн байхад Ардчилсан намын нэр дэвшигчийн талаар ийм бодолтой хүмүүс 38 хувь байв. Митт Ромний өрсөлдөгчөө илүү олон удаа довтолж шахалтад оруулсан гэж хүмүүс үзсэн байна.
Өчигдөр болж өнгөрсөн уулзалтын үр дүнгийн талаар мэргэжилтнүүд ч жирийн хүмүүстэй адил бодолтой байна. Тэд Ромниг илүү шийдэмгий, уулзалтад илүү сайн бэлдсэн байна гэж үзжээ.Дараагийн мэтгэлцээн энэ сарын 16-нд Нью-Йорк мужийн Хемпстед болно. Харин дэд ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдөж байгаа Жо Байден ба Пол Райан нарын халз мэтгэлцээн энэ сарын 11-нд болох юм. Гараа сайн бол бариа сайн гэдгээр явбал анхны мэтгэлцээн дээр Обама ийнхүү ялагдаж байгаа нь тун ч таагүй зүйл. Уулзалтын үеэр эрүүл мэнд, дотоодын эдийн засаг, боловсрол гээд зөвхөн дотоод бодлогын асуудлуудыг хөндсөн билээ.

0 Сэтгэгдэл