УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа
Бид яаж амьдрах вэ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
АТГ: Улсын нөөцөөс улаан буудайн үр олгож ₮169 саяын хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ
Улсын аварга Г.Эрхэмбаярын нэрэмжит 128 бөхийн барилдаан энэ Ням гарагт болно
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
Хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлнэ
Хуурайшилтын үед урамшуулалт эргүүл ажиллана
Уул уурхайн сайд Австралийн Гадаад хэргийн сайдтай уулзлаа
Монгол Улсын Уул уурхайн сайд Д.Ганхуяг Австрали улсын Гадаад хэргийн сайд ноён Сенатч Боб Каррыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Австралийн Гадаад хэргийн сайд ноён Сенатч Боб Каррын манай улсад хийж буй айлчлалд амжилт хүсээд Монгол-Австралийн харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд улс төр, нийгэм, эдийн засаг, боловсрол зэрэг олон салбарт өргөжиж байна. Тэр дундаа уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг онцлов.
Монгол Улсын шинэчлэлийн Засгийн газар уул уурхайн салбарт баримтлах үйл ажиллагааны хөтөлбөрөө батлуулсан. Энэ салбарт өмнөх Засгийн газрын бодлогыг үргэлжлүүлэх болно. Манай улс уул уурхайн салбарт аюулгүй байдал, байгаль орчинд ээлтэй, харилцан ашигтай байх гэсэн зарчмыг баримтлан ажиллаж байгаа” гэлээ.
Австралийн гадаад хэргийн сайд ноён Сенатч Боб Карр хэлэхдээ ”Австрали-Монгол улс хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн үеэр танай улсад айлчилж байгаадаа баяртай байна. Австрали улс Монгол Улстай тогтоосон харилцаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
2007 онд Монгол-Австралийн хооронд эрдэс баялаг, эрчим хүчний салбарт хамтран ажиллах ажлын хэсэг байгуулсан. Өнгөрсөн хугацаанд дээрх ажлын хэсэг гурван удаа хуралдсан.
Дээрх уулзалтын үеэр Монгол-Австралийн хооронд эрдэс баялаг, эрчим хүчний салбарт хамтран ажиллах ажлын хэсгийн хуралдаанаар өмнө хэлэлцсэн дараах ажлуудыг бодит ажил хэрэг болгон ажиллах саналыг Уул уурхайн сайд Д.Ганхуяг тавилаа.
Үүнд, Нүүрсний зах зээлд хамтарч ажиллах. Уул уурхайн ашиглалтын дараах нөхөн сэргээлтийн асуудлаар Австралийн туршлагыг судлах, өндөр технолог, техник, тоног төхөөрөмжийг уул уурхайн салбарт нэвтрүүлэх. Уул уурхайн компаниудын нийгмийн хариуцлагын туршлагыг өөрийн оронд нэвтрүүлэх чиглэлээр бодит ажлууд хийх зэрэг асуудлыг хөндөн ярилаа. Энэхүү салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэх бүрэн боломж байгааг Австралийн гадаад хэргийн сайд онцлов.
Австрали улсын Засгийн газрын тэтгэлгээр жилд 40 орчим оюутан тус улсад уул уурхай, эрчим хүч, эдийн засаг зэрэг олон чиглэлээр дээд боловсрол эзэмшин ирж байгаад Уул уурхайн сайд талархаж буйгаа энэ үеэр илэрхийллээ.
Монгол Улсын Уул уурхайн сайд Д.Ганхуяг Австрали улсын Гадаад хэргийн сайд ноён Сенатч Боб Каррыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Австралийн Гадаад хэргийн сайд ноён Сенатч Боб Каррын манай улсад хийж буй айлчлалд амжилт хүсээд Монгол-Австралийн харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд улс төр, нийгэм, эдийн засаг, боловсрол зэрэг олон салбарт өргөжиж байна. Тэр дундаа уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг онцлов.

0 Сэтгэгдэл