“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
192 МЯНГАН ТОНН НҮҮРС 17.9 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ISO 27001:2022 СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЖ БАЙНА
Иванишвили Саакашвилиг огцрохыг уриаллаа
Гүржийн тэрбумтан, “Гүржийн мөрөөдөл” эвслийн удирдагч Бидзин Иванишвили сөрөг хүчний дараагийн шийдэмгий алхам бол улс орондоо ерөнхийлөгчийн сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулж ерөнхийлөгч Саакшвилиг огцруулах явдал гэж үзэж байна.
Шинэ парламент ерөнхийлөгч Саакашвилиг эргүүлэн татах уу гэсэн сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Уг нь тэр өөрөө үүнийг хийвэл сайн юм даа” гээд “ингэснээр тэр өөрийгөө хамгаалах болно, яагаад гэвэл би түүний улс төрийн ирээдүйг анхаарч чадахгүй” гэжээ. Ерөнхийлөгч өөрт чинь ерөнхий сайдын суудал амлавал яах вэ гэсэн асуултад “Тэр надад юу ч амлаж чадахгүй, харин би түүнд ямар нэг юм амлаж чадна. Бид нөхцөл байдлыг улам муутгачихгүйн тулд цорын ганц зөв зам болох ерөнхийлөгчийн сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулах талаар тохиролцох” гэжээ.
Харин ерөнхийлөгч Саакашвили өчигдөр эрх баригч “Үндэсний нэгдмэл хөдөлгөөн” нам сөрөг хүчинд урважээ гэж мэдэгдсэн юм.
Гүржийн Сонгуулийн төв хорооны мэдээлж байгаагаар даваа гарагт болсон парламентын сонгуулиар Бидзин Иванишвилигийн тэргүүлсэн “Гүржийн мөрөөдөл” эвсэл 54,8 хувийн санал аваад байгаа бол ерөнхийлөгч Михаил Саакашвилигийн тэргүүлдэг эрх баригч нам 40,4 хувийн санал авчээ.
Гүржийн тэрбумтан, “Гүржийн мөрөөдөл” эвслийн удирдагч Бидзин Иванишвили сөрөг хүчний дараагийн шийдэмгий алхам бол улс орондоо ерөнхийлөгчийн сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулж ерөнхийлөгч Саакшвилиг огцруулах явдал гэж үзэж байна. Шинэ парламент ерөнхийлөгч Саакашвилиг эргүүлэн татах уу гэсэн сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Уг нь тэр өөрөө үүнийг хийвэл сайн юм даа” гээд “ингэснээр тэр өөрийгөө хамгаалах болно, яагаад гэвэл би түүний улс төрийн ирээдүйг анхаарч чадахгүй” гэжээ. Ерөнхийлөгч өөрт чинь ерөнхий сайдын суудал амлавал яах вэ гэсэн асуултад “Тэр надад юу ч амлаж чадахгүй, харин би түүнд ямар нэг юм амлаж чадна. Бид нөхцөл байдлыг улам муутгачихгүйн тулд цорын ганц зөв зам болох ерөнхийлөгчийн сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулах талаар тохиролцох” гэжээ.
Харин ерөнхийлөгч Саакашвили өчигдөр эрх баригч “Үндэсний нэгдмэл хөдөлгөөн” нам сөрөг хүчинд урважээ гэж мэдэгдсэн юм.
Гүржийн Сонгуулийн төв хорооны мэдээлж байгаагаар даваа гарагт болсон парламентын сонгуулиар Бидзин Иванишвилигийн тэргүүлсэн “Гүржийн мөрөөдөл” эвсэл 54,8 хувийн санал аваад байгаа бол ерөнхийлөгч Михаил Саакашвилигийн тэргүүлдэг эрх баригч нам 40,4 хувийн санал авчээ.
Ц.ХАС
0 Сэтгэгдэл
























