Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ДЭЛХИЙН ХҮН АМ ЭРЧИМТЭЙ ХӨГШИРСӨӨР

Cүүлийн жилүүдэд дэлхий даяараа амьжиргааны төвшин хурдтай  сай­жирч байгаатай холбоотойгоор хүн амын хөгшрөлт эрчимтэй нэмэгдэж байна. НҮБ-ын хүн амын салбарын сан буюу UNFPA-гаас хэвлүүлсэн илтгэл ч үүнийг батлав. Энэ илтгэлд өгүүлснээр бол дэлхий дээр секунд тутамд хоёр хүн жаран насныхаа ойг тэмдэглэж байгаа юм байна. Өндөр хөгжилтэй орнуудын хүн амын дундаж нас 78 хүрсэн бол хөгжиж яваа орнуудад 68 хүрээд байгаа аж. Эрдэмтдийн тооцоолсноор 2045-2050 он гэхэд эдгээр улсын хүн амын насны дундаж 83 ба 73 болж тус тус нэмэгдэнэ. Ингээд ч зогсохгүй 100 давсан настнуудын тоо 2050 он гэхэд 3,2 сая болно.

Өндөр настнуудын дунд дийлэнхийг эмэгтэйчүүд эзэлсэн хэвээр. Одоогийн байдлаар жараас дээш настай зуун эмэгтэй тутамд 84 эрэгтэй хүн ноогдож байгаа. Зуугаас дээш настай эмэгтэйчүүдийн дунд эзлэх эрэгтэйчүүдийн хувьд бүр багасч 61 болдог.
Хүн амын дундах өндөр настнуудын тоогоор толгой цохиж байгаа улс бол Япон. Энэ улсад жараас дээш настай хүмүүсийн эзлэх хувь 30 болоод байгаа. Гэвч хүн амын хөгшрөлт энэ эрчмээрээ үргэлжилбэл хүн амын гуравны нэгээс илүү нь 60 насны босго давсан улсуудын тоо 64 хүрч, Япон улсад хүн амын бараг тал нь 60-аас дээш настан болно.

Цаашид энэ мэтээр үргэлжилбэл 2022 он гэхэд нас жар гарсан хүмүүстэрбум гэсэн нүсэр тоог давна. Харин 2050 он гэхэд дэлхий дээрх өндөр настнуудын тоо нь 15-аас бага настай хүүхдүүдийн тооноос давж гарна.
Анагаах ухаан, техник ба технологи өндөр хөгжсөний ачаар амьдралын чанар дээшилж, улмаар хүний нас уртасч байгаа нь нэг талаас яалт ч үгүй сайн зүйл. Гэхдээ нөгөө талаас дэлхийн хэмжээнд нийгмийн баялаг үйлдвэрлэхэд гол үүрэг гүйцэтгэж байгаа залуучуудын тоо энэ мэтээр эрчимтэй буураад байвал яваандаа ажиллах хүчгүй болох том аюул бий. Манай улсад ч хүн амын дунд хүүхэд залуучуудын эзлэх хувь сүүлийн жилүүдэд нэлээдгүй багасч байгаа. Иймд манай улс дэлхийн бусад улсын жишгээр төрөлтийг дэмжих бодлогыг одооноос эрчимтэй явуулах шаардлагатай болоод байна. Манай хойд хөрш гэхэд л хүн ам нь хөгширч, төрөлт эрс багасч байгаа нь үндэсний нь аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд хүрсэн болохоор төрөлтийг дэмжих бодлого явуулж хоёр дахь хүүхэд төрсний дараа төрөөс байр худалдан авахад тусалдаг болсон. Энэ бүхний үр дүнд сүүлийн хэдэн жил эрчимтэй доошилж байсан хүн амын тоо нь энэ жилээс анх удаагаа 100 мянгаар нэмэгдсэн байдаг. UNFPA-гийн мэдээгээр бол манай хойд хөршид жараас дээш настай 26 сая 498 мянган хүн байдаг нь нийт хүн амын нь 18,6 хувь болж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан