“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
192 МЯНГАН ТОНН НҮҮРС 17.9 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ISO 27001:2022 СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЖ БАЙНА
ЭНЭТХЭГ 3,77 ТЭРБУМААР СӨНӨӨГЧ ОНГОЦ ХУДАЛДАЖ АВНА

Зэвсэглэлдээ жилд хамгийн их хөрөнгө зардаг улсуудын нэг нь Энэтхэг байсхийгээд л хөрш Пакистантайгаа Жаму, Кашмир мужуудын маргаантай бүс нутгаас болж дайтаж байдаг. Мөн БНХАУ-тай газар нутгийн маргаанаас болж хоёр ч удаа дайсан улс. Энэ хоёр гол өрсөлдөгч нь цөмийн зэвсэгтэй, зэвсэглэлээр тун ч их хөөцөлддөг болохоор ингэж хөрөнгө үрэх нь арга ч үгүй юм уу гэмээр. Энэ удаад Энэтхэгийн тал Оросоос 40 ширхэг Су-30МКИ сөнөөгч онгоц худалдаж авахаар болжээ. Ирэх сард Ерөнхийлөгч В.В.Путиныг Энэтхэгт айлчлах үеэр энэ гэрээнд гарын үсэг зурах юм. Гэрээний өртөг нь 3,77 тэрбум ам.доллар. Одоогийн байдлаар Энэтхэгийн Цэргийн нисэх хүчинд тус бүр 20 ширхэг Су-30МКИ онгоц бүхий таван эскадрил байгаа юм. Энэтхэгчүүдийн худалдан авах гэж байгаа онгоц нь тав дахь үеийн сөнөөгч онгоцонд тавигддаг хамгийн сүүлийн үеийн шаардлагуудад бүрэн нийцсэн онгоц.
Энэтхэг нь энэ оны нэгдүгээр сард 126 ширхэг сөнөөгч онгоц худалдан авах тендер зарлаж түүнд нь Францын тал ялж “Rafale” онгоц нийлүүлэхээр болсон. Энэ онгоцууд бүр Зөвлөлтийн үед үйлдвэрлэсэн хуучирсан МиГ -21 онгоцыг солих зориулалттай юм. Францын сөнөөгчийг худалдан авахад энэтхэгчүүд 10 тэрбум гаруй ам.доллар зарцуулна.

0 Сэтгэгдэл