“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
192 МЯНГАН ТОНН НҮҮРС 17.9 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ISO 27001:2022 СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЖ БАЙНА
Нигерийн коллежид гэмт этгээд 27 оюутны амь хөнөөлөө
Нигерийн зүүн хойд нутгийн Муби хотын политехникийн коллежид өчигдөр өглөөгүүр зэвсэгт этгээд дайран орж гал нээснээр 27 оюутан амь алдаж 15 хүн шархаджээ. Гэмт этгээд сургуулийн хашаа, хичээлийн танхимд орж ямар ч гэмгүй оюутнууд руу хэдэн цагийн турш гал нээж байхад цагдаа, армийнхан аль нь ч хориглох ямар нэг арга хэмжээ аваагүй байна. Тэр бүү хэл ийм халдлага болох гэж байгааг сургуулийн удирдлагууд мэдсэн ч урьдчилан сэргийлэх ямар нэг арга хэмжээ аваагүй гэсэн мэдээлэл байна. Мягмар гарагт оюутнуудаа нүүлгэн шилжүүл, хичээлд нь битгий ирүүл гэсэн бичиг сургуулийн хашаанаас өмнө нь олдсон юм байна.
Гэмт халдлагын бурууг одоогоор Нигерийн нутагт ажилладаг ямар ч зэвсэгт бүлэглэл хүлээгээгүй байна. Харин цагдаагийнхан исламын “Боко храм” бүлэглэлийг хэмээн сэжиглэж байгаа юм байна. Энэ бүлэглэл улс орондоо исламын гүрэн байгуулах, боловсролын орчин үеийн хэв загварыг өөрчлөхийг зорилгоо болгодог гэнэ. “Боко храм”-ын исламчууд өнгөрсөн онд 1400 хүний аминд хүрсэн бол энэ жил бараг 700 хүний амь хөнөөсөн гэмт хэргийг өөр дээрээ хүлээгээд байгаа юм.

Ц.ХАС
0 Сэтгэгдэл