“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
192 МЯНГАН ТОНН НҮҮРС 17.9 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ISO 27001:2022 СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЖ БАЙНА
Япон шинэ атомын цахилгаан станц барина

“Фүкүшима-1” цахилгаан станцад осол гарснаас хойш Япон улс анх удаа шинэ АЦС барих шийдвэр гаргалаа. Эрчим хүчний оператор “Жей-пауэр” японы Аомори аймагт “Ома” цахилгаан станцын барилгын ажлаа сэргээх боллоо гэж тус компаний төлөөлөгч мэдэгджээ. “Осол гарсны дараа барилгын ажлыг албан ёсоор зогсоосноор бид материал захиалах, гэрээ хийхээ больсон. Одо энэ бүхнээ сэргээх боллоо” гэж тэр хэлжээ. Гэхдээ тэрээр атомын цахилгаан станцын барилын ажил яг хэзээ эхлэхийг тодорхой хэлсэнгүй.
Юутай ч барилгын ажлаа үргэлжлүүлэх зөвшөөрлийг орон нутгийн эрх баригчид өгсөн юм байна. Харин Японы Эдйин засаг, худалдаа үйлдвэрлэлийн сайд Юкио Эдано болохоор станц одоохондоо ажлаа эхлээгүй, засгийн газрын комисс шалгаагүй байгаа гэсэн байна.
2008 онд эхэлсэн атомын “Ома” цахилгаан станцын барилгын ажлыг 2014 оны арваннэгдүгээр сард дуусахаар төлөвлөсөн юм байна. Нийт ажлынх нь 40 хувь хийгээд байсан энэ ажлыг “Фүкүшима-1" станцад осоло гарсны дараа бүрэн зогсоосон юм.

0 Сэтгэгдэл