“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
192 МЯНГАН ТОНН НҮҮРС 17.9 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ISO 27001:2022 СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЖ БАЙНА
88 настай ахмад дайчин дээрэмчнийг буудаж шархдуулжээ

ОХУ-ын Николаев мужийн Казанка тосгонд амьдардаг эх орны дайны баатар, мэргэн бууч Антон Максимович Геращенко хэн хүний хайр татсан буурай. Тосгоныхон ч “Жинхэнэ ЗХУ-ын баатар. 100 гаруй фашистыг устгаж эх орноо хамгаалсных нь төлөө түүнд алтан таван хошуу өгсөн юм” гэж бахархана, хүндэлнэ. Ер нь тэр муждаа бараг ганцаараа үлдсэн баатар. Хүүхдүүд нь ирээд авч явах гэдэг ч тэр манай тосгонд ийм сайхан хүмүүс байхад би газардахгүй ээ гээд явахгүй.
Нэг өдөр 40 эргэм насны нэгэн ирж “Би танай ач хүүгийн найз байна. Хэдэн цаас зээлүүлээч” гэхэд нь Антон Максимович хүссэнийг нь өгчээ. “Дараа нь ч бас янз бүрийн шалтгаанаар хэд хэдэн удаа ирсэн. Магадгүй манай гэрийг ажиглаж байсан байх” гэж ахмад дайчин ярьсан байна.
Гэтэл нэг өглөөгүүр тосгоныхон сэрж амжаагүй байхад шил хагарах чимээ гарч хэн нэгний хүнд алхаа сонсогджээ. Фротын дайчин тагнуулч энэ чимээнээр сэрж, шүүгээнээс гар буу аваад чимээгүй хэвтэж байж. Гэтэл нөгөө эр хүрз барьчихсан орж ирээд “За өвөө минь мөнгө, үнэт зүйлсээ өг. Эс тэгвэл хэрчээд хаячихна шүү” гээд хүрзээ далайх нь тэр.
Ахмад дайчин хоёр удаа буудаж. Дайсны 100-гаад хүнийг нухчихсан дайчны гар харин энэ удаа чичирч байж. Насных ч байж мэдэх, эсвэл дээрэмчнийг өрөвдсөн ч байж мэднэ. Буудуулсан эр зугатааж нуугджээ. Хагас цагийн дараа шархадсан эрийг хүмүүс эмнэлэгт хүргэсэн байна.
Нэг сум уушгийг нь шархдуулж, өнгөө нь ясанд нь хүрэлгүй маханд нь тусчээ. Ахмад дайчин ч цагдаад үнэнээ л хэлж. Бууны тухайд бараг 60 жилийн тэртээ хамтралын хонь хулгайлдаг бүлэг дээрэмчдийг мөрдөн хөөж явахад цагдаагийнхан бие хамгаалах зорилгоор өгсөн юм байж. Харин авахаа мартаж орхисноос олон жил өвгөнийд байсаар байжээ.
Эрүүгийн хэрэг үүсгэх үү, үгүй юу гэдэг тодорхойгүй байна. Юутай ч дээрэмчнийг эдгэхийг хүлээнэ. Гэхдээ тэр юу ч дээрэмдэж аваагүй. Ахмад дайчны хувьд хууль бусаар зэвсэг хадгалсан, гэхдээ түүний нас, гавьяаг харгалзана гэж мужийн Дотоод хэргийн удирдах газрын дарга Ольга Передеренко хэлж байна.
Шархадсан дээрэмчин эдгэрээд цагдаад ямар мэдүүлэг өгөх, яагаад ахмад дайчин, алдар гавьяатай хүнийг хүрзээр хэрчих гэж байснаа хэлэх л байх л даа.

0 Сэтгэгдэл