Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Коран судар шатаагч Терриг ХБНГУ-д ирэхийг хориглолоо

ХБНГУ-ын Дотоод хэргийн яам АНУ-ын Флорипа мужийн номлогч Терри Жонсыг өөрийн улсдаа нэвтрэхийг хориглосон байна. Хоригт “Хуулийн үүднээс түүнийг ХБНГУ болон Шенгений хэлэлцээрийн орнуудад нэвтрэхийг хориглож байна” гэсэн байна.
Зөнч Мухаммедийг гутаасан кино нь лалын шашинт орнуудад дуулиан тарьж хүчирхийлэл өдөөсөнтэй холбогдуулан ийм арга хэмжээ авахад хүрчээ. Терри Жонсыг германы “Умард Рейн-Вестифалию”, “Германы төлөө”  гэдэг байгууллагууд өөрийн шугамаар эх орондоо уриад  байсан юм байна. Германы ДХЯ-ны тэргүүн Ханс-Петер Фридрих “Гэм зэмгүй мусульман” гэдэг кино нь интернетээр тарвал германд амьдарч байгаа лалын шашинтнуудын зүгээс ямар нэгэн эсэргүүцэл гарч магадгүй гэдгийг тэмдэглэсэн байна.
Лалын шашинтнуудын шүтээн болсон коран судар шатаасан учраас шүүх Терри Жонсыг  Америк дахь лалын шашны хамгийн том төв болох Мичиган мужийн Диборно дахь төвд орохыг хориглож 1846 оны хуулиар “тайван байдал алдагдуулсан” хэмээн нэг доллараар торгох ялаар шийтгэсэн юм. Энэ хавар тэрээр өөрийн талын 20 хүнтэй нийлж коран судрын хэд хэдэн хувийг шатаасан учраас галын аюулгүй байдлын дүрэм зөрчсөн хэмээн 271 доллараар торгосон юм.

Ц.Хас
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан