Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“iPhone 5”-ын үйлдвэрийн ажлын нөхцөл
“iPhone 5” ухаалаг утсыг албан ёсоор танилцуулсны дараахан багагүй дуулиан дэгдсэн. Энэ смартфон есдүгээр сарын 21-ээс АНУ-д албан ёсоор худалдаанд гарна. Өмнөх “iPhone 4S” борлуулалтад гараад ганцхан хоногийн дотор гурван сая хувиар зарагдан дээд амжилт тогтоож байсан билээ.
“iPhone 5” смартфоныг албан ёсоор худалдаанд гарах дуулианаар “Shanghai Evening Post” сонины сурвалжлагч жирийн ажилчны дүрээр утсыг угсардаг “Foxconn” брэндийн нэг салбар үйлдвэрт нууцаар ажилласан тухай нийтлэл нэлээд дуулиан дэгдээж байна.

Хятадын сонинд гарсан нийтлэлийг нь “micgadget.com” сайт хөрвүүлэн тавьжээ. Сэтгүүлч эр албан ёсоор ажилчин болохоор бүртгүүлсний дараахь эхний долоо хоногт сургалтад суусан байна. Ингэхдээ тухайн үйлдвэрт экологид аюултай зүйл байхгүй гэсэн баримтад гарын үсэг зуржээ. Дараа нь техникийн бүх төрлийн мэдээлэл, борлуулалтын үзүүлэлт, хүний нөөц, үйлдвэрлэлийн статистик гэсэн дөрвөн зүйлийн талаархи мэдээллийг гадагш нь тараалгүй нууцыг чандлан хадгална гэсэн хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурахаас өөр аргагүй болж.

Үүний дараа нь үйлдвэрт мөрдөгддөг урамшууллын 13 төрөл, торгуулын 70 зүйл бүхий жагсаалттай танилцжээ. Ингээд найм дахь өдрөөс нь “нууц ажилтан” болсон  сэтгүүлч эр угсралтын хэсэгт ажилдаа оров. Сэтгүүлч эрийн хэлж байгаагаар сур­галт дууслаа гэмэгц л харанхуй шөнө байсан ч үл харгалзан шууд ажиллуулж эхлүүлсэн аж. Ажиллах эрхтэй болсон “шинэков”-уудыг “Нууц бүс” гэсэн бичигтэй үйлдвэрлэлийн бүсээр оруулахдаа металл хайгчаар нарийвчлан шалгажээ. Хэрэв биедээ ямар нэг металл зүйл авч яваад баригдвал нэн даруй ажлаас нь хална. Цехийн дарга нь ажилчид зөвхөн хий гэснийг хийх, өөр ямар нэг зүйлд огт сатаарч болохгүйг хатуу анхааруулав. Сэтгүүлч iPhone 5-ын арын тагны холбогддог хэсгүүдийг тусгай бийрээр тэмдэглэх ажилтай болох нь тэр. Ингэхэд дамжлагаар гурван секунд тутам таг урсан орж ирэх бөгөөд мань эр минутанд таван таганд тэмдэглэгээ хийж амжиж байжээ. Сэтгүүлчийн эсрэг талд ажиллаж байсан залуу ядраад түр зуур гараа дэрлэн амсхийснийх нь төлөө цехийн дарга үйлдвэрийн буланд таван минут зогсох шийтгэл ноогдуулсан аж. Уг нь ингэж тэмдэглэгээ хийх ажлыг илүү эвлэг гартай учраас эмэгтэй хүмүүсээр хийлгэдэг ч хэзээ мөдгүй борлуулалт эхлэх гэж ачаалал өндөр байгаа болохоор болхи, мойног гар хуруутай эрэгтэйчүүдийг ч хамруулахаас өөр аргагүй болсон тухай цехийн дарга нь сануулаад авчээ.
Хятад сэтгүүлчийн тооцоолсноор ар талыг тагийг бэлдэх ажилд 48 ажилтан дөрвөн дамжлага дээр тус бүр 12-оор ээлжлэн ажиллаад хагас өдрийн дотор 36 мянган ширхгийг бэлэн болгоно. Үүний дээр цехийн дарга нар нь ажлын цаг дууссан ч бүх ажилчдыг илүү хоёр цаг албан ажиллуулаад, үүнийх нь төлөө цалин дээр нь нэмж дөрвөн ам.доллар төлнө гэдгээ хэлсэн байна. Харин хятад сэтгүүлч эр шинэ ажилд хоёр өдөр ажилласны дараа ачааллыг нь тэсч дийлэхээ байгаад гарчээ.
Хятадын сонины сэтгүүлчийн нууцаар ажилласан “Foxconn” брэнд нь Тайванд 1973 онд байгуулагдсан “Hon Hai Precision Industry Co” компанийн арилжааны тэмдэг аж. Энэ компани нь компьютер, холбоо, ахуйн хэрэгсэл, , хөргөлтийн систем гэх мэт бүтээгдэхүүний үйлдвэрлэл, угсралтын ажил хийдэг. OEM (англ. Original equipment manufacturer) электрон барааны угсралтын салбартаа дэлхийд тэргүүлэгч компани. Apple, Canon, Cisco, Dell, Intel, Nokia, Motorola, Sony, Nintendo зэрэг брэнд нь энэ компанийн үндсэн захиалагч. “Foxconn” нь Хятад, АНУ, Их Британи, Япон, Чех, Унгар, Мексик, Бразиль, Энэтхэг, Вьетнам зэрэг оронд үйлдвэртэй сая гаруй ажилчинтай том компани. Тайваний компани болохоор Хятадад хөрөнгө оруулалт хийж үйлдвэр байгуулсан гадаадын хөрөнгө оруулагч. Ажилчдын нийтийн байр, дэд бүтэц, үйлдвэр бүхий хаалттай хотхонтойгоороо алдартай. Хамгийн том нь Хятадын Шэньжэнь хотод байдаг 300 мянган ажилчинтай хотхон. Энэ компанийн Хятад дахь “Apple”-ийн угсралтын үйлдвэрт 2009-2011 онд ажилчид нь ажлын ачаалал, бага цалингаа дийлэлгүй удаа дараалан амиа хорлосны дараа олны анхаарлыг татах болсон. Улмаар ажилчдыг асар дарамт шахалт дор бага цалингаар, ачаалал ихтэй ажиллуулдаг гэсэн шүүмжлэлд байнга өртөх болсон билээ. Үүнээс болж компани нь ажилчдынхаа цалинг гурван ч удаа нэмсэн. Гэсэн ч Шударга хөдөлмөрийн ассоциац (Fair Labor Association) гэдэг олон улсын байгууллагаас “Foxconn”-д удаа дараалан аудит хийгээд ажилчдын эрхийг бүдүүлгээр зөрчиж байгаа олон арван тохиолдлыг илрүүлжээ. Тухайлбал, илүү цагаар ажиллах хугацаа нь хэрээс хэтэрсэн, цалин бага, ажлын нөхцөл аюултай, хүүхдийн хөдөлмөр ашигласан зэрэг. Хариуд нь энэ компани 2013 оны долдугаар сар гэхэд бүх алдаагаа засах үүрэг хүлээсэн.
Ажлын энэ их ачаалал, дарамт бол зөвхөн Хятадад ажиллаж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын хятад ажилчдын асуудал биш юм. Ер нь, ажлын хөлс хямд байдаг оронд үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай үйлдвэр, компани болгонд шахуу ажиглагддаг зүйл гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй. Хамгийн наад захын жишээ гэвэл Тамсагт үйл ажиллагаа явуулдаг Хятадын хөрөнгө оруулалттай газрын тосны компани нь монгол ажилчдыг хуульд зааснаас илүү олон хоног ажиллуулсан, цалин хөлс бага тухай яриа гараад авсан. Гадаадын хөрөнгө оруулалттай алт олборлогч нэгэн компанийн ажилчид ажлын нөхцөл хүнд, цалин хөлс дэндүү бага гэдгийг хөндөн олон хоног үргэлжилсэн ажил хаялт зарласныг уншигч та санаж л байгаа байх.
Харин “Оюу толгой” мэтийн том компанийн ажилчдын ажлын нөхцөл үнэхээр сайн байгаа тухай очсон үзсэн хүмүүс төдийгүй, ажилчид өөрсдөө ч ярьдаг. Төр, олон нийтийн зүгээс байнгын хяналтад байдаг ийм том компанид ажлын нөхцөл, цалин сайн байхаас ч өөр аргагүй.
Гэтэл Хятад, Солонгос голдуу гадаадын хөрөнгө оруулалттай өч төчнөөн жижиг компани манайд үйл ажиллагаа явуулж, тэнд олон монголчууд ажиллаж байгаа билээ. Хяналтын байгууллагууд тэр болгонд очиж шалгаж чадахгүй болохоор ийм газруудын цалин хөлс, ажлын нөхцөл “Оюу толгой”-той адил байгаа эсэх нь тун ч эргэлзээтэй. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр монгол ажилчдын цалинг өгсөнгүй, ажлын нөхцөл муу яриа байсхийгээд л сөхөгддөг ч удалгүй замхардаг. Иймд шинэ Засгийн газар ч тэр, гадаадын хөрөнгө оруулалттай үйлдвэрт ажиллаж байгаа ажилтан, ажилчид ч энэ талаар цаашид идэвхтэй хамтран ажилладаг болохсон.
Хэрвээ төр, ажилчид хамтран ажиллавал ямаршуу үр дүн гарч болдгийн бодит жишээ дээр дурдагдсан Шэньжэнь дэх “Foxconn”-ы үйлдвэрийн ажилчдын цалин. Энэ үйлдвэрийн хамгийн бага мэргэжил, дадал шаарддаг, нэг үгээр бол хар ажилчдын цалин 2009 онд 900 юань байсан бол саяхан 1800 юань болж, цаашид мэргэжлийн зэрэг ахих шалгалтад тэнцвэл 2200 юань болох боломжтой болсон тухай компанийн удирдлага саяхан мэдэгдсэн юм.
2 Сэтгэгдэл
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хамгийн их уншсан