Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Хав бэлэглэсний хариуд Путин муурын зулзага илгээв
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өөрт нь өнгөрсөн зун хав бэлэглэсэн Японы амбан захирагчид хариу болгож муурын зулзага илгээсэн байна. Ерөнхийлөгч хүнд бэлэглэх муураа туслахуудын хамт олон муурнаас сонгож авсан гэж Владимир Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков “КМ” сонинд мэдээлжээ. Харин муурын зулзага эзэндээ шууд очихгүй, Японы хилийн эрүүл ахуйн хяналтын дүрмийн дагуу Токиогийн нисэх буудалд хагас жил болно. Ингээд 180 хоногийн хориогоо дуусгаад ирэх оны хоёрдугаар сард сая амбан захирагч Акита Сатакэд очих юм байна. Мууранд одоогоор нэр өгөөгүй, эзэн нь өөрөө өгөх байх гэж хэвлэлд бичжээ.
Японд болсон газар хөдлөл, цунамийн дараа Орос улс тусламж үзүүлсэнд талархснаа илэрхийлж тус мужийн амбан захирагч өнгөрсөн зун Оросын Ерөнхийлөгчид Акита-ину үүлдрийн хав илгээсэн юм.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өөрт нь өнгөрсөн зун хав бэлэглэсэн Японы амбан захирагчид хариу болгож муурын зулзага илгээсэн байна. Ерөнхийлөгч хүнд бэлэглэх муураа туслахуудын хамт олон муурнаас сонгож авсан гэж Владимир Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков “КМ” сонинд мэдээлжээ. Харин муурын зулзага эзэндээ шууд очихгүй, Японы хилийн эрүүл ахуйн хяналтын дүрмийн дагуу Токиогийн нисэх буудалд хагас жил болно. Ингээд 180 хоногийн хориогоо дуусгаад ирэх оны хоёрдугаар сард сая амбан захирагч Акита Сатакэд очих юм байна. Мууранд одоогоор нэр өгөөгүй, эзэн нь өөрөө өгөх байх гэж хэвлэлд бичжээ. Японд болсон газар хөдлөл, цунамийн дараа Орос улс тусламж үзүүлсэнд талархснаа илэрхийлж тус мужийн амбан захирагч өнгөрсөн зун Оросын Ерөнхийлөгчид Акита-ину үүлдрийн хав илгээсэн юм.
0 Сэтгэгдэл
























