Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Каирын жагсагчид АНУ-ын ЭСЯ руу дахин халдав
Египетийн нийслэл Каирт жагссан 500 орчим хүн АНУ-ын ЭСЯ руу дайрч орохыг хоёр дахин оролдсон байна. Тэд ЭСЯ-ны барилга руу чулуугаар шидэж, гадаа нь хоёр ч ачааны машин, нэг суудлын тэрэг шатаажээ. Жагсагчдыг саатуулж дипломат байрыг хамгаалж байсан цагдаагийн ажилтнуудаас зургаан хүн хөнгөн шархадсан байна. Эмх замбараагүй байдлын улмаас бэртэж гэмтсэн 12 хүн эмнэлэгт ханджээ. Цагдаагийнхан жагсагчдыг нийслэлийн төв Тахрирын талбай руу явуулах гэж оролдон, нэлээд хэдэн хүнийг саатуулжээ. Өчигдөр болсон эхний жагсаалын үеэр ЭСЯ-ны үүдэн дэх АНУ-ын далбааг шатаасан юм.
АНУ-д найруулагч Сэм Бейсил 2001 оны есдүгээр сарын 11-ний тухай кино хийхдээ гэгээн Мухаммедыг гутаасан хэсгүүд оруулсан нь Арабын орнуудад ийм эмх замбараагүй байдал үүсэхэд хүргээд байгаа юм.

Египетийн нийслэл Каирт жагссан 500 орчим хүн АНУ-ын ЭСЯ руу дайрч орохыг хоёр дахин оролдсон байна. Тэд ЭСЯ-ны барилга руу чулуугаар шидэж, гадаа нь хоёр ч ачааны машин, нэг суудлын тэрэг шатаажээ. Жагсагчдыг саатуулж дипломат байрыг хамгаалж байсан цагдаагийн ажилтнуудаас зургаан хүн хөнгөн шархадсан байна. Эмх замбараагүй байдлын улмаас бэртэж гэмтсэн 12 хүн эмнэлэгт ханджээ. Цагдаагийнхан жагсагчдыг нийслэлийн төв Тахрирын талбай руу явуулах гэж оролдон, нэлээд хэдэн хүнийг саатуулжээ. Өчигдөр болсон эхний жагсаалын үеэр ЭСЯ-ны үүдэн дэх АНУ-ын далбааг шатаасан юм. АНУ-д найруулагч Сэм Бейсил 2001 оны есдүгээр сарын 11-ний тухай кино хийхдээ гэгээн Мухаммедыг гутаасан хэсгүүд оруулсан нь Арабын орнуудад ийм эмх замбараагүй байдал үүсэхэд хүргээд байгаа юм.

0 Сэтгэгдэл
























