Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Талибчууд АНУ-ын эсрэг босохыг афганчуудад уриаллаа
“Талибан” хөдөлгөөнийхөн Гэгээн Мухаммедийг гутаан доромжилсон кино гаргасных нь төлөө Афганистаны ард түмнийг америкчуудын эсрэг тэмцэлд уриаллаа. “Америкчуудын хүний үнэргүй үйлдлийн төлөө Исламын эмират /талибчууд Афганистаныг ингэж нэрлэдэг байна/ улс орныхоо шашны бүх тэргүүнийг хугацаагүй аян дайнд мордохыг уриалж байна” гэж мэдэгдэлдээ дурджээ. Тэд бас Афганистанд байгаа Америкийн цэргүүдийн эсрэг дайралтаа идэвхжүүлэхийг өөрсдийн хорлон сүйтгэгч, зэвсэгт дайчиддаа уриалжээ. Гэгээн Мухаммедыг гутаан доромжилсон хэсэг бүхий энэ киног үзүүлэхгүйн тулд лхагва гарагт Афганистан даяар интернетийн Youtube сайтыг хаасан байна.
Энэ киног гарсны дараа Ливийн Бенгази хотод Америкийн консулын газар руу жагсагчид дайрч АНУ-ын Элчин сайд Кристофер Стивенс болон Америкийн гурван иргэний амийг хөнөөсөн юм.
Энэ киног гарсны дараа Ливийн Бенгази хотод Америкийн консулын газар руу жагсагчид дайрч АНУ-ын Элчин сайд Кристофер Стивенс болон Америкийн гурван иргэний амийг хөнөөсөн юм.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
























