Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Пакистаны Карачид гарсан түймэр энэ зууны хамгийн аймшигтай түймэр
Пакистаны өмнөд нутгийн Карачи хотын оёдлын үйлдвэрт гарсан түймрийн улмаас амь алдсан хүний тоо 289 хүрсэн байна. Үүнтэй зэрэгцээд орон нутгийн эрх баригчид нас барагсдын тоо нэмэгдэж болзошгүйг нуухгүй байна. Орой болж байхад эхэлсэн түймэр маш хурдан газар авч гал сөнөөгчид 15 цагийн турш ажиллаж байж унтраасан юм. Цагдаагийнхны мэдээлж байгаагаар гал гарч эхлэхэд үйлдвэрт 1600 орчим хүн байснаас гал бүх байшинг хамрах үеэр лавтай 500 орчим хүн үлдсэн гэж мэдээлж байна. Одоо амь үрэгдсэн хүний тоо 289 хүрээд байгаа ч аврагч, гал сөнөөгчид нуранги дороос хүний цогцос гаргаж ирсээр байна. Гал байшинг бүрхээд ирмэгц хэдэн арван ажилчин 2-3 дугаар давхрын цонхоор үсэрсэн байна. Гал сөнөөгчдийн хэлснээр бол цонхоор үсэрч бэртэл авсан 65 хүнийг эмнэлэгт хүргэжээ.
Одоо шатсан байшингийн дэргэд үйлдвэрт ажиллаж байсан төрөл төрөгсдөө эрж хайсан, сургийг нь сонсох гэсэн хэдэн зуун хүн цуглараад байгаа юм байна. Тэд бухимдан цагдаагийнхны шаардлагыг биелүүлэхгүй зарим нь тэдэнтэй маргалдаж зодолдсон байна.
Карачид болсон энэ түймэр XXI зуунд гарсан хамгийн олон хүний амийг хөнөөсөн түймрийн тоонд орж байна. 2001 онд Перугийн нийслэл Лимагийн худалдааны төвд гарсан түймрээр 280 хүн амь алдсан бол 2004 онд Парагвайн дэлгүүр шатахад 364 хүн амь үрэгдсэн юм.
Пакистаны өмнөд нутгийн Карачи хотын оёдлын үйлдвэрт гарсан түймрийн улмаас амь алдсан хүний тоо 289 хүрсэн байна. Үүнтэй зэрэгцээд орон нутгийн эрх баригчид нас барагсдын тоо нэмэгдэж болзошгүйг нуухгүй байна. Орой болж байхад эхэлсэн түймэр маш хурдан газар авч гал сөнөөгчид 15 цагийн турш ажиллаж байж унтраасан юм. Цагдаагийнхны мэдээлж байгаагаар гал гарч эхлэхэд үйлдвэрт 1600 орчим хүн байснаас гал бүх байшинг хамрах үеэр лавтай 500 орчим хүн үлдсэн гэж мэдээлж байна. Одоо амь үрэгдсэн хүний тоо 289 хүрээд байгаа ч аврагч, гал сөнөөгчид нуранги дороос хүний цогцос гаргаж ирсээр байна. Гал байшинг бүрхээд ирмэгц хэдэн арван ажилчин 2-3 дугаар давхрын цонхоор үсэрсэн байна. Гал сөнөөгчдийн хэлснээр бол цонхоор үсэрч бэртэл авсан 65 хүнийг эмнэлэгт хүргэжээ. Одоо шатсан байшингийн дэргэд үйлдвэрт ажиллаж байсан төрөл төрөгсдөө эрж хайсан, сургийг нь сонсох гэсэн хэдэн зуун хүн цуглараад байгаа юм байна. Тэд бухимдан цагдаагийнхны шаардлагыг биелүүлэхгүй зарим нь тэдэнтэй маргалдаж зодолдсон байна.
Карачид болсон энэ түймэр XXI зуунд гарсан хамгийн олон хүний амийг хөнөөсөн түймрийн тоонд орж байна. 2001 онд Перугийн нийслэл Лимагийн худалдааны төвд гарсан түймрээр 280 хүн амь алдсан бол 2004 онд Парагвайн дэлгүүр шатахад 364 хүн амь үрэгдсэн юм.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
























