Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Качиньскийн онгоцыг дэлбэлсэн гэлээ
Польшийн сөрөг хүчний “Хууль, шударга ёс” намынхан 2010 оны дөрөвдүгээр сард Ерөнхийлөгч Качиньскийн сууж яваад Орост осолдсон Ту-154 онгоцны ослын талаар “Смоленскоос хойш 28 сарын дараа” гэсэн илтгэл хэвлүүлсэн байна. 169 хуудастай энэ илтгэлд ослын тухай албан ёсны дүгнэлт гаргалгааг няцаасан баримтуудыг дэлгэжээ. Илтгэл зохиогчид ослыг цаг агаарын нөхцөлөөс ч болоогүй, нисэгчдийн алдаа ч байгаагүй харин дэлбэрэлтээс болсон, үүнийг шинжээчдийн дүгнэлт нотолж байна гэжээ.
“Онгоц агаарт осолдсон. Энэ нь зориуд зохион байгуулсан ажиллагаа болохоос биш цаг агаар ч, нисэгчид ч буруугүй, харин эзнийг нь одоо болтол тогтоогоогүй байгаа юм” гэж илтгэлд дурдсан байна. Мөн энэ осол Ерөнхий сайд Дональд Туска болон Ерөнхийлөгч Лех Качиньский нарын ид зөрчилдөж байх үед болсныг дурджээ. Илтгэлд бас онгоц мод шүргэсэн бол онгоцон дотор хоёр ч том доргилт болсныг бичлэг тэмдэглэсэн байдгийг яах вэ гэсэн байна. “Онгоцон дотор дэлбэрэлт болсныг гэрэл зургууд дээрх зорчигчдын байдал, хэлтэрхийнүүд, гэрчүүдийн мэдүүлэг харуулж байна” гэжээ.
Харин прокурорын газрын төлөөлөгч Збигнев Жепа “Польшийн цэргийн прокурор онгоцонд дэлбэрэлт болсон гэсэн сөрөг хүчнийхний илтгэлд нэг их ач холбогдол өгөхгүй байгаа. Дэлбэрэлт болсон гэдэг нь цуглуулсан баримтаар нотлогдохгүй байгаа юм. Гэхдээ шинэ баримт гараад ирэх юм бол судалж, мөрдөн байцаах ажлыг үргэлжлүүлнэ” гэсэн байна.
Польшийн Ерөнхийлөгч Лех Качиньскийн Ту-154 онгоц 2010 оны дөрөвдүгээр сарын 10-нд ОХУ-ын Смоленскийн нисэх буудлын ойролцоо осолдож онгоцонд зорчиж явсан тэргүүн хатагтай болон албаны 88 хүн, онгоцны багийн найман гишүүн амь эрсэдсэн юм
Польшийн сөрөг хүчний “Хууль, шударга ёс” намынхан 2010 оны дөрөвдүгээр сард Ерөнхийлөгч Качиньскийн сууж яваад Орост осолдсон Ту-154 онгоцны ослын талаар “Смоленскоос хойш 28 сарын дараа” гэсэн илтгэл хэвлүүлсэн байна. 169 хуудастай энэ илтгэлд ослын тухай албан ёсны дүгнэлт гаргалгааг няцаасан баримтуудыг дэлгэжээ. Илтгэл зохиогчид ослыг цаг агаарын нөхцөлөөс ч болоогүй, нисэгчдийн алдаа ч байгаагүй харин дэлбэрэлтээс болсон, үүнийг шинжээчдийн дүгнэлт нотолж байна гэжээ. “Онгоц агаарт осолдсон. Энэ нь зориуд зохион байгуулсан ажиллагаа болохоос биш цаг агаар ч, нисэгчид ч буруугүй, харин эзнийг нь одоо болтол тогтоогоогүй байгаа юм” гэж илтгэлд дурдсан байна. Мөн энэ осол Ерөнхий сайд Дональд Туска болон Ерөнхийлөгч Лех Качиньский нарын ид зөрчилдөж байх үед болсныг дурджээ. Илтгэлд бас онгоц мод шүргэсэн бол онгоцон дотор хоёр ч том доргилт болсныг бичлэг тэмдэглэсэн байдгийг яах вэ гэсэн байна. “Онгоцон дотор дэлбэрэлт болсныг гэрэл зургууд дээрх зорчигчдын байдал, хэлтэрхийнүүд, гэрчүүдийн мэдүүлэг харуулж байна” гэжээ.
Харин прокурорын газрын төлөөлөгч Збигнев Жепа “Польшийн цэргийн прокурор онгоцонд дэлбэрэлт болсон гэсэн сөрөг хүчнийхний илтгэлд нэг их ач холбогдол өгөхгүй байгаа. Дэлбэрэлт болсон гэдэг нь цуглуулсан баримтаар нотлогдохгүй байгаа юм. Гэхдээ шинэ баримт гараад ирэх юм бол судалж, мөрдөн байцаах ажлыг үргэлжлүүлнэ” гэсэн байна.
Польшийн Ерөнхийлөгч Лех Качиньскийн Ту-154 онгоц 2010 оны дөрөвдүгээр сарын 10-нд ОХУ-ын Смоленскийн нисэх буудлын ойролцоо осолдож онгоцонд зорчиж явсан тэргүүн хатагтай болон албаны 88 хүн, онгоцны багийн найман гишүүн амь эрсэдсэн юм
Ц.Хас
0 Сэтгэгдэл
























