FMC, Business Conference арга хэмжээнд 1000 орчим бизнесийн салбарын манлайлагчид оролцлоо
Л.Оюун-Эрдэнийн Ухаахудаг тойрсон асуудлаар Хянан шалгах Түр хороо байгуулах асуудлыг ЭЗБХ өнөөдөр хэлэлцэнэ
Ипотекийн зээл гэж юу вэ?
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНЭУ-ын Гадаад хэргийн сайд бараалхав
Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийнхөн 24 цагийн турш угаарын хийн эрсдэлээс сэргийлэн ажиллаж байна
“Импортын хүнсний худалдаа-хяналт” аяны хүрээнд сургалт зохион байгуулж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан
БНЧУ-ын Сенатын танхимын дэд дарга тэргүүтэй төлөөлөгчид “Талх Чихэр” ХК-д зочиллоо
Монгол Улс ISO-гийн Ерөнхий чуулганд оролцов
“Томчуудын мэдлэг-багачуудын бамбай“ хамтарсан уулзалт боллоо
“ФҮКҮШИМА”–д осол гарсан ч ураны хэрэгцээ нэмэгдсээр

Аймшигт газар хөдлөлтийн улмаас “Фүкүшима” цөмийн цахилгаан станцад гарсан ослын дараа дэлхий даяар цөмийн эрчим хүчийг ашиглах хэрэг байна уу гэсэн маргаан дэгдсэн. Энэ дуулианаар Япон, Герман, Швейцарь гэсэн улс ашиглаж байгаа цөмийн реакторуудаа аажмаар зогсоон цаашид ашиглахгүй болж таарсан билээ. Үүнээс болоод дэлхийн зах зээл дээрх ураны эрэлт ба үнэ буурахад хүргэсэн. Өөрөөр хэлбэл, дэлхий нийтээрээ уран олборлох, цөмийн цахилгаан эрчим хүчийг ашиглахаас татгалзсан нь өлзийтэй гэх яриа моодонд орсон юм. Энэ дуулиан нь манай улсыг цөмийн хаягдлаа булдаг хогийн сав болгох нь гэсэн хэлбэрээр хүрсэн гэдгийг бүгд санаж байгаа биз.
Ингээд л цөмийн эрчим хүч, энхийн зорилгоор уран олборлох гэгч нь устах нь дээ гэтэл байдал тэс өөрөөр. Цөмийн эрчим хүчнээс татгалзана гэж байсан Япон эрчим хүчнийхээ дутагдлыг нөхөхийн тулд арга буюу цөмийн гурван ч реактороо бүрэн хүчээр нь ажиллуулж эхэлсэн гэдгээс эхэлье. Цаашлаад дэлхий дээр ажиллаж байгаа 400 орчим цөмийн реакторуудаас нэг нь ч зогсоогүйн дээр нэмж, 60 реактор шинээр ашиглалтад ороод 15 орон 60 реактор шинээр барьж байна. Энэ олон зуун цөмийн реактор чинь хэдий хэмжээний уран хэрэглэдэг юм бэ гэсэн асуулт гарч ирэх нь зүй. Тэгвэл одоогийн байдлаар дэлхийн хэмжээний ураны хэрэгцээ жилийн 62 мянган тонн байгаа бөгөөд энэ хэрэгцээ цаашид ч өссөөр 108 мянган тоннд хүрнэ гэж Олон улсын цөмийн холбоо, МАГАТЭ-гийн мэргэжилтнүүд тодорхойлжээ.
Энэ ашиглаж буй 62 мянган тонноос 60 хувь нь орд газраас олборлосон уран байдаг бол үлдсэн 40 хувь нь Зөвлөлт задран унасны дараа үлдсэн цөмийн илүүдэл зэвсэгт байсан уранаар буюу агуулахаас хангадаг. Энэ тухай АНУ, ОХУ хоёр гэрээ хийж хуучин Зөвлөлтийн цөмийн зэвсгийн ураныг энхийн зорилгоор ашиглах гэрээ хийсний хүчинд ийм боломжтой болсон юм. Харин энэ гэрээ 2014 онд дууссанаар ураны үнийг зах зээлийн хууль тодорхойлдог болно. Тэгэхээр ураны баяжмалын үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг Канадын “Comeco”, Францын “Cogema”, Австралийн “ERA”, Германы “Uranerzbergbau”, Английн “Rio Tinto” гэсэн таван том компани дэлхий даяар ураны шинэ орд газрыг нээх, ашиглах аяндаа хэдийнэ гарчихсан байгаа. Үүний дээр манай хойд хөрш цөмийн эрчим хүч үйлдвэрлэлээ хөгжүүлэх хөтөлбөрийнхөө дагуу 2030 он гэхэд 40 шинэ цөмийн реактор барих замаар эрчим хүчний үйлдвэрлэлд эзэлдэг цөмийн салбарын эзлэх хувийг 16 хувь байсныг 25 хувь хүртэл нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй. Урд хөрш ч мөн адил эрчим хүчний үйлдвэрлэлд нь ноёрхоод байгаа нүүрсний хувийг багасган цөмийн эрчим хүчээр нөхөх төлөвлөгөөгөө эрчимтэй хэрэгжүүлж байна.
Энэ юу гэвэл ямар ч байсан уран олборлолт, боловсруулалт гэсэн уул уурхайн маш чухал салбар ойрын зуун жилдээ л ач холбогдлоо алдахгүй, улам бүр л чухал болж ирнэ гэсэн үг. Хэрэв байдал хэтдээ ингэж өөрчлөгдөх юм бол уран олборлолт, боловсруулалтын салбарт ямар улс тэргүүлж байна вэ гэсэн асуулт гарч ирнэ. Энд тус бүр 400 мянга гаруй тонн ураны батлагдсан нөөцтэй Австрали, Казахстан, Канад үндсэндээ ноёлж байна. Үүнээс бага буюу тус бүр 100 мянган тонн ураны нөөцтэй орнуудын тоонд ӨАБНУ, Бразил, Намиб, ОХУ, АНУ, Узбекистан удаална. Харин үндсэн үйлдвэрлэгч буюу баяжмалаас цэвэр уран гаргаж авдаг нь Канад, Австрали, Нигер, АНУ, Намиб, ОХУ.
Монголын хувьд зарим мэргэжилтэн дэлхийн ураны нөөцийн дөрвөн хувь агуулдаг гэдэг. Харин дийлэнх нь одоогийн байдлаар зургаан орд газар, 100 гаруй ураны илрэлтэй байгаа болохоор Монгол нь геологи судалгаа хийх явцад батлагдаад байгаа 62 мянган тонн нөөц нь ирээдүйд 1,4 сая тонн хүрч магадгүй гэж тооцоолжээ. Ингэхээр манай улс ураны нөөцөөрөө дэлхийн хамгийн баян орны нэг болж хувирч байгаа юм. Ийм их баялаг, ялангуяа эрчим хүчний хэрэгцээ улам бүр нэмэгдэж байгаа орчин үед стратегийн ач холбогдолтой болох их баялгийг яавал дээр вэ? Өнөөдөр бүгд цацраг туяанд хордож үхэх гээгүй бол хуулиараа хориглох, орхих хэрэгтэй гэсэн үзэл давамгайлж байна. Энэ зөв үү? Бусад орнуудын туршлагыг харцгаая.
Казахстан нь одоогийн байдлаар жилдээ 20 мянган тонн уран олборлож, дэлхийн ураны үйлдвэрлэлийн 33 хувь болж байна. Цаашид ураны үнэ зах зээлийн дүрмээр зохицуулагддаг болбол олборлолтоо 30 мянган тонн хүргэхэд ч бэлэн тухайгаа мэдэгдсэн. 2004 онд ердөө 3719 тонн уран олборлодог байсан улс шүү дээ. Одоогоор энэ улс нь өөрт байгаа ураны нөөцийн 4,2 хувь нь олборлоод байгаа гэхээр ард нь ямар их бололцоо байгаа нь ойлгомжтой. Казахстан нь олборлосон уранаа зөвхөн Орос гэлтгүй, Хятад Америк руу гаргадаг. Дэлхийн ураны нөөцийн гурван хувийг агуулдаг Узбекистан гэхэд жилдээ 2500 тонныг олборлоод дийлэнхийг нь АНУ руу гаргадаг. Улс төрийн хувьд маш тогтворгүй салан тусгаарлагчид болон лалын хэт даврагсдын нөлөө улам бүр их болж байгаа Нигер гэхэд л 2010 онд 4198 тонныг олборлож байснаа 2011 он гэхэд 4351 тонн болгон нэмэгдүүлжээ. Европын зүрхэнд байдаг, хүн ам нь энэ талын асуудлаар Ази, Африкийн хүмүүсээс илүү хариуцлагатай, нухацтай ханддаг Чех улс гэхэд л жилдээ 229 тонн, Герман улс 52 тонн, Румынчууд 77 тонн, Франц зургаан тонн ураныг жилдээ олборлосон байх юм. Өөрийн өрөөлийн гэлтгүй байгаль орчны асуудал “аймшигтай” няхуур ханддаг АНУ гэхэд л өнгөрсөн жил 1537 тонн уран олборлосон. Үнэхээр л газрын гадаргуу дээр олборлоод гаргаад ирмэгц нь хавь орчноо хорь гучин км зайнд цацраг идэвхит туяагаар хордуулдаг юм бол тийм ч ардчилсан төртэй биш гэгддэг Африкийн Нигер, Намиб, Төв Азийн Казахстан, Узбекистаны иргэд айгаад л дуугуй хордоод яваа юм байна гэж итгэж болно. Тэгвэл үнэхээр ардчилсан засаглалтай АНУ, Канад, Герман, Чех зэрэг улсын эрх чөлөөтэй хүмүүс дуугүй байх уу? Шинжлэх ухаан, технологийн төвшин өндөр хурдацтай хөгжиж буй орчин үед эдгээр улс нь ураныг олборлох экологид арай бага нөлөөтэй аргыг нэвтрүүлж, бодитоор хэрэгжүүлж чадсан гэхээс өөрөөр үүнд тайлбар өгөхөд бэрх.
Тиймээс бид ч мөн адил уран олборлолтын хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглаад энэ их баялгаа ард олныхоо тусын тулд, экологид хор хүргэхгүй байдлаар ашиглаад байж болохгүй гэж үү? Ямартай ч, 2014 оноос хойш дэлхийн том гүрнүүд манай улсын газрын хөрсөнд байгаа уран нэртэй энэ их чухал түүхий эдийг олборлох, хамтран ашиглах сонирхол нь улам бүр хүчтэй болж, бүр сүрдүүлэг, “шантаж” хэмжээнд хүрнэ. Тэр цагт одоогийн Засгийн газар ба Ерөнхийлөгч эсвэл дараагийн Засгийн газар ба Ерөнхийлөгч нь ураны олборлолт, боловсруулалтын асуудлыг шийдэхээс өөр аргагүй болно. Үүнтэй зэрэгцээд бага эсвэл дунд зэргийн хүчин чадалтай цөмийн цахилгаан станц байгуулах тухай асуудлыг ч шийдэх хэрэгтэй. Цөмийн шинэ цахилгаан станцын тухайд гэвэл Энэтхэг улс Оросын тусламжтай барьсан цөмийн цахилгаан станцаа өнөө маргаашгүй ашиглалтад оруулах гэж байна. Манай улсад Ерөнхийлөгч нь айлчлаад удаагүй байгаа Индонези нь өөрийн орд газрыг түшиглээд цөмийн цахилгаан станц байгуулах талаар Орос гэх мэт туршлагатай улстай зөвлөлдөөд эхэлсэн. Турк улс мөн л ойрын хэдэн жилийн дотор Оросын тусламжтай цөмийн цахилгаан станц барих талаар урьдчилсан тохиролцоонд хүрсэн. Хятадууд цаашид ч цөмийн цахилгаан станц барих дээр оросуудтай хамтран ажиллахаа мэдэгдсэн. Латви, Литва, Эстони ба Польш гэсэн дөрвөн улс хамтарч байгаад Балтын тэнгисийн эрэг дээр “Хитачи” компаниар цөмийн цахилгаан станц бариулах тухай идэвхтэй ярьж байна. Энэ бүхнээс үзвэл асуудлыг шоу болгосон төдийхнөөр аргацаагаад хойш тавиад байх нь улс орны ирээдүйд яав ч сайнаар нөлөөлөхгүй.
Япон улс 2030 он гэхэд атомын цахилгаан станц ашиглахаас татгалзана хэмээн «Майнити симбун» сонинд бичсэн байжээ. Мөн тус улсын Засгийн газар энэхүү шийдвэрээ энэ долоо хоногийн сүүлээр нийтэд зарлах төлөвтэй байгаа аж.
Япон цөмийн инергийн хөтөлбөрөөсөө татгалзсанаар шинээр нэмж Атомын цахилгаан станц барихгүйн дээр 40 жил ашигласан станцыг жагсаалтаас гаргах, аюулгүй байдлы нь шалгасан станцын ажиллагааг сэргээх зэрэг үндсэн гурван зарчимд тулгуурлаж байна.
Арлын орны эрх баригчдын шийдвэр 2011 оны 3-р сард «Фукушима-1» атомын цахилгаан станцад гарсан ослын уршигтай холбоотой юм.
Хоншю арлын зүүн эрэг хавийн нутгийн газар хөдлөлт атомын цахилгаан станцын осол, есөн метр өндөр цунами уусгэх шалтгаан болсон гжэ үзэж байгаа аж. Уг ослын улмаас 15 мянга орчим хүн амь үрэгдэж, тус улсын эдийн засагт их хэмжээний хохирол учирсан билээ.
harin tiin. ene odoo iim HUDALCH baij boloh l yum bhdaa. HUdalchaa ichig ichig
2030 on gehed odoo baigaa Atomyn stancuudynhaa 70 huviig zogsoono
German uls 2007 ond uran olborloltyg baigali orchind hortoi gedeg shaltgaanaarhorigloson, German ulsad 11 ony 3 saryn 11 nd 8 Atomyn tsahilgan stanc zogsooson, unuudur gehed Spanid negiig zogsooloo. 2020 on gehed Evropyn holboo odoo baigaa Stancuudynhaa 70 yg zogsoono. Shineer Stanc barihgui, Amerik uls shineer Atomyn tsahilgaan stanc barih zuvshuurliig hayagdlyn asuudal shiidtel olgohgui gesen. Japan uls tsumiin energees tatgalzahaa ene 7 honogt medegdene. ...
ene aimshigtai hudalch hun baina, German uls 52 tonn uran olborloson gene uu? Gants ch Atomyn tsahilgaan stanc untraagaagui gene uu? Hudalchaasaa icheed neree taviagui yum uu?
naad uran olborlood hog garna. HOgiig n yah gej baigaan ta nar??? ter yamar hortoi talaar bodvol no idea baigaa biz ain? 3 say hurehgui hund ACS hereg bolood baigaa biz??? tertei tergui tom gurnuud manaihiig shahna ch geh shig. bayarlaad baigaamuu haashaa iin??? chi mongoliin toloo yum bicheed baigaamuu ter bayar kapitalistuudiin toloo yum bicheed baigaamuu, setguulch ner zuusen malaa???
alt nuursee uhaad yamar baidaltai baigaagaa neg harchih. tiim baijiij deerees n uran olborlood bur horduulj alahaar shiidee yu??? heden togrog avchaad iim yum bicheed baidgiin ta nar???? balair yumnuud
Ekologid ayuglui uran olborlolt gej haanaas sonsood zuudleed baigaan. ene delhiiin haana ch tiim yum baihgui. naadah chin zugeer l bayan ornuud yaduu ornuudaas uraniig n avahiig n tulgd gargasan teneg hudlaa ug. ayulgui uran olborlolt gej baihgui. harin uraniig oroldohgui orhivol ta bidnii amind olziitei. iim yum bichij baidag arai ch dee. MONGOL hun bol mongol ulsiin erh ashgiig bodoj bichih heregtei. mongold onoodor uran olborlohgui bol suirlee yu ain??? uran olborlovol harin suirel irne. bugd hort havdraar ovdono gedgiig oilgo. dahaid helii, ekologid auylgui uran olborlolt gedeg zuudneesee ser. tolgoigoo ugaalgasan yumnuud
yamar teneg setguulch ner zuusen amitan iim yum bichdeg bnaaa. URan l olborloj baival delbersen ch hamaagui, hordson ch hamaagui yumuu haashaa iin??? uran olborlood bayjlaa yu tei? terneesee omno hordoj uheh bailgui. setguulch nar gej heden tolgoigoo ugaalgasan yumnuud, yumnnii buruu zoviig oorsdoo netees medee unshaad uchriig n olchihgui , hunii helsneer l yavaad baih yum. uran olborlood bayjhiig chin harnaa. tegeed ch manai mongold yamar ch uran hereglee baihgui. gadnii ornuud dutnuu yana, manid yamar hamaa bnaaaaa

Аймшигт газар хөдлөлтийн улмаас “Фүкүшима” цөмийн цахилгаан станцад гарсан ослын дараа дэлхий даяар цөмийн эрчим хүчийг ашиглах хэрэг байна уу гэсэн маргаан дэгдсэн. Энэ дуулианаар Япон, Герман, Швейцарь гэсэн улс ашиглаж байгаа цөмийн реакторуудаа аажмаар зогсоон цаашид ашиглахгүй болж таарсан билээ. Үүнээс болоод дэлхийн зах зээл дээрх ураны эрэлт ба үнэ буурахад хүргэсэн. Өөрөөр хэлбэл, дэлхий нийтээрээ уран олборлох, цөмийн цахилгаан эрчим хүчийг ашиглахаас татгалзсан нь өлзийтэй гэх яриа моодонд орсон юм. Энэ дуулиан нь манай улсыг цөмийн хаягдлаа булдаг хогийн сав болгох нь гэсэн хэлбэрээр хүрсэн гэдгийг бүгд санаж байгаа биз.
Ингээд л цөмийн эрчим хүч, энхийн зорилгоор уран олборлох гэгч нь устах нь дээ гэтэл байдал тэс өөрөөр. Цөмийн эрчим хүчнээс татгалзана гэж байсан Япон эрчим хүчнийхээ дутагдлыг нөхөхийн тулд арга буюу цөмийн гурван ч реактороо бүрэн хүчээр нь ажиллуулж эхэлсэн гэдгээс эхэлье. Цаашлаад дэлхий дээр ажиллаж байгаа 400 орчим цөмийн реакторуудаас нэг нь ч зогсоогүйн дээр нэмж, 60 реактор шинээр ашиглалтад ороод 15 орон 60 реактор шинээр барьж байна. Энэ олон зуун цөмийн реактор чинь хэдий хэмжээний уран хэрэглэдэг юм бэ гэсэн асуулт гарч ирэх нь зүй. Тэгвэл одоогийн байдлаар дэлхийн хэмжээний ураны хэрэгцээ жилийн 62 мянган тонн байгаа бөгөөд энэ хэрэгцээ цаашид ч өссөөр 108 мянган тоннд хүрнэ гэж Олон улсын цөмийн холбоо, МАГАТЭ-гийн мэргэжилтнүүд тодорхойлжээ.
Энэ ашиглаж буй 62 мянган тонноос 60 хувь нь орд газраас олборлосон уран байдаг бол үлдсэн 40 хувь нь Зөвлөлт задран унасны дараа үлдсэн цөмийн илүүдэл зэвсэгт байсан уранаар буюу агуулахаас хангадаг. Энэ тухай АНУ, ОХУ хоёр гэрээ хийж хуучин Зөвлөлтийн цөмийн зэвсгийн ураныг энхийн зорилгоор ашиглах гэрээ хийсний хүчинд ийм боломжтой болсон юм. Харин энэ гэрээ 2014 онд дууссанаар ураны үнийг зах зээлийн хууль тодорхойлдог болно. Тэгэхээр ураны баяжмалын үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг Канадын “Comeco”, Францын “Cogema”, Австралийн “ERA”, Германы “Uranerzbergbau”, Английн “Rio Tinto” гэсэн таван том компани дэлхий даяар ураны шинэ орд газрыг нээх, ашиглах аяндаа хэдийнэ гарчихсан байгаа. Үүний дээр манай хойд хөрш цөмийн эрчим хүч үйлдвэрлэлээ хөгжүүлэх хөтөлбөрийнхөө дагуу 2030 он гэхэд 40 шинэ цөмийн реактор барих замаар эрчим хүчний үйлдвэрлэлд эзэлдэг цөмийн салбарын эзлэх хувийг 16 хувь байсныг 25 хувь хүртэл нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй. Урд хөрш ч мөн адил эрчим хүчний үйлдвэрлэлд нь ноёрхоод байгаа нүүрсний хувийг багасган цөмийн эрчим хүчээр нөхөх төлөвлөгөөгөө эрчимтэй хэрэгжүүлж байна.
Энэ юу гэвэл ямар ч байсан уран олборлолт, боловсруулалт гэсэн уул уурхайн маш чухал салбар ойрын зуун жилдээ л ач холбогдлоо алдахгүй, улам бүр л чухал болж ирнэ гэсэн үг. Хэрэв байдал хэтдээ ингэж өөрчлөгдөх юм бол уран олборлолт, боловсруулалтын салбарт ямар улс тэргүүлж байна вэ гэсэн асуулт гарч ирнэ. Энд тус бүр 400 мянга гаруй тонн ураны батлагдсан нөөцтэй Австрали, Казахстан, Канад үндсэндээ ноёлж байна. Үүнээс бага буюу тус бүр 100 мянган тонн ураны нөөцтэй орнуудын тоонд ӨАБНУ, Бразил, Намиб, ОХУ, АНУ, Узбекистан удаална. Харин үндсэн үйлдвэрлэгч буюу баяжмалаас цэвэр уран гаргаж авдаг нь Канад, Австрали, Нигер, АНУ, Намиб, ОХУ.
Монголын хувьд зарим мэргэжилтэн дэлхийн ураны нөөцийн дөрвөн хувь агуулдаг гэдэг. Харин дийлэнх нь одоогийн байдлаар зургаан орд газар, 100 гаруй ураны илрэлтэй байгаа болохоор Монгол нь геологи судалгаа хийх явцад батлагдаад байгаа 62 мянган тонн нөөц нь ирээдүйд 1,4 сая тонн хүрч магадгүй гэж тооцоолжээ. Ингэхээр манай улс ураны нөөцөөрөө дэлхийн хамгийн баян орны нэг болж хувирч байгаа юм. Ийм их баялаг, ялангуяа эрчим хүчний хэрэгцээ улам бүр нэмэгдэж байгаа орчин үед стратегийн ач холбогдолтой болох их баялгийг яавал дээр вэ? Өнөөдөр бүгд цацраг туяанд хордож үхэх гээгүй бол хуулиараа хориглох, орхих хэрэгтэй гэсэн үзэл давамгайлж байна. Энэ зөв үү? Бусад орнуудын туршлагыг харцгаая.
Казахстан нь одоогийн байдлаар жилдээ 20 мянган тонн уран олборлож, дэлхийн ураны үйлдвэрлэлийн 33 хувь болж байна. Цаашид ураны үнэ зах зээлийн дүрмээр зохицуулагддаг болбол олборлолтоо 30 мянган тонн хүргэхэд ч бэлэн тухайгаа мэдэгдсэн. 2004 онд ердөө 3719 тонн уран олборлодог байсан улс шүү дээ. Одоогоор энэ улс нь өөрт байгаа ураны нөөцийн 4,2 хувь нь олборлоод байгаа гэхээр ард нь ямар их бололцоо байгаа нь ойлгомжтой. Казахстан нь олборлосон уранаа зөвхөн Орос гэлтгүй, Хятад Америк руу гаргадаг. Дэлхийн ураны нөөцийн гурван хувийг агуулдаг Узбекистан гэхэд жилдээ 2500 тонныг олборлоод дийлэнхийг нь АНУ руу гаргадаг. Улс төрийн хувьд маш тогтворгүй салан тусгаарлагчид болон лалын хэт даврагсдын нөлөө улам бүр их болж байгаа Нигер гэхэд л 2010 онд 4198 тонныг олборлож байснаа 2011 он гэхэд 4351 тонн болгон нэмэгдүүлжээ. Европын зүрхэнд байдаг, хүн ам нь энэ талын асуудлаар Ази, Африкийн хүмүүсээс илүү хариуцлагатай, нухацтай ханддаг Чех улс гэхэд л жилдээ 229 тонн, Герман улс 52 тонн, Румынчууд 77 тонн, Франц зургаан тонн ураныг жилдээ олборлосон байх юм. Өөрийн өрөөлийн гэлтгүй байгаль орчны асуудал “аймшигтай” няхуур ханддаг АНУ гэхэд л өнгөрсөн жил 1537 тонн уран олборлосон. Үнэхээр л газрын гадаргуу дээр олборлоод гаргаад ирмэгц нь хавь орчноо хорь гучин км зайнд цацраг идэвхит туяагаар хордуулдаг юм бол тийм ч ардчилсан төртэй биш гэгддэг Африкийн Нигер, Намиб, Төв Азийн Казахстан, Узбекистаны иргэд айгаад л дуугуй хордоод яваа юм байна гэж итгэж болно. Тэгвэл үнэхээр ардчилсан засаглалтай АНУ, Канад, Герман, Чех зэрэг улсын эрх чөлөөтэй хүмүүс дуугүй байх уу? Шинжлэх ухаан, технологийн төвшин өндөр хурдацтай хөгжиж буй орчин үед эдгээр улс нь ураныг олборлох экологид арай бага нөлөөтэй аргыг нэвтрүүлж, бодитоор хэрэгжүүлж чадсан гэхээс өөрөөр үүнд тайлбар өгөхөд бэрх.
Тиймээс бид ч мөн адил уран олборлолтын хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглаад энэ их баялгаа ард олныхоо тусын тулд, экологид хор хүргэхгүй байдлаар ашиглаад байж болохгүй гэж үү? Ямартай ч, 2014 оноос хойш дэлхийн том гүрнүүд манай улсын газрын хөрсөнд байгаа уран нэртэй энэ их чухал түүхий эдийг олборлох, хамтран ашиглах сонирхол нь улам бүр хүчтэй болж, бүр сүрдүүлэг, “шантаж” хэмжээнд хүрнэ. Тэр цагт одоогийн Засгийн газар ба Ерөнхийлөгч эсвэл дараагийн Засгийн газар ба Ерөнхийлөгч нь ураны олборлолт, боловсруулалтын асуудлыг шийдэхээс өөр аргагүй болно. Үүнтэй зэрэгцээд бага эсвэл дунд зэргийн хүчин чадалтай цөмийн цахилгаан станц байгуулах тухай асуудлыг ч шийдэх хэрэгтэй. Цөмийн шинэ цахилгаан станцын тухайд гэвэл Энэтхэг улс Оросын тусламжтай барьсан цөмийн цахилгаан станцаа өнөө маргаашгүй ашиглалтад оруулах гэж байна. Манай улсад Ерөнхийлөгч нь айлчлаад удаагүй байгаа Индонези нь өөрийн орд газрыг түшиглээд цөмийн цахилгаан станц байгуулах талаар Орос гэх мэт туршлагатай улстай зөвлөлдөөд эхэлсэн. Турк улс мөн л ойрын хэдэн жилийн дотор Оросын тусламжтай цөмийн цахилгаан станц барих талаар урьдчилсан тохиролцоонд хүрсэн. Хятадууд цаашид ч цөмийн цахилгаан станц барих дээр оросуудтай хамтран ажиллахаа мэдэгдсэн. Латви, Литва, Эстони ба Польш гэсэн дөрвөн улс хамтарч байгаад Балтын тэнгисийн эрэг дээр “Хитачи” компаниар цөмийн цахилгаан станц бариулах тухай идэвхтэй ярьж байна. Энэ бүхнээс үзвэл асуудлыг шоу болгосон төдийхнөөр аргацаагаад хойш тавиад байх нь улс орны ирээдүйд яав ч сайнаар нөлөөлөхгүй.
0 Сэтгэгдэл
2012.09.13
2012.09.13
2012.09.13
2012.09.13
2012.09.13
2012.09.13
2012.09.13
2012.09.13
2012.09.13