FMC, Business Conference арга хэмжээнд 1000 орчим бизнесийн салбарын манлайлагчид оролцлоо
Л.Оюун-Эрдэнийн Ухаахудаг тойрсон асуудлаар Хянан шалгах Түр хороо байгуулах асуудлыг ЭЗБХ өнөөдөр хэлэлцэнэ
Ипотекийн зээл гэж юу вэ?
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНЭУ-ын Гадаад хэргийн сайд бараалхав
Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийнхөн 24 цагийн турш угаарын хийн эрсдэлээс сэргийлэн ажиллаж байна
“Импортын хүнсний худалдаа-хяналт” аяны хүрээнд сургалт зохион байгуулж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан
БНЧУ-ын Сенатын танхимын дэд дарга тэргүүтэй төлөөлөгчид “Талх Чихэр” ХК-д зочиллоо
Монгол Улс ISO-гийн Ерөнхий чуулганд оролцов
“Томчуудын мэдлэг-багачуудын бамбай“ хамтарсан уулзалт боллоо
Барьцаалагдсан охины тэмдэглэл
Умард Осетийн Бесланд алан хядагчдын барьцаанд гурав хоносон 14 настай Агунда Ватаева охин найман жилийн дараа бүхнийг ярихаар шийджээ. 2004 оны хичээлийн шинэ жилийн нээлтээр болсон тэр эмгэнэлт явдлын үеэр алан хядагчид 1200 багш сурагчийг барьцаалан гурав хоносон юм. Цэргүүд тэднийг чөлөөлөх үеэр 334 хүн амь үрэгдсэний дотор Агундагийн ээж, бага ангийн багш Галина Ватаева нас барсан юм. Охин өөрөө хүнд шархдаж амьд үлдсэн байна.
Эхний өдөр
Өглөө. Нартай дулаахан өдөр. Хичээлийн шинэ жил. Төрсөн өдрийн дараа ордог хамгийн сайхан баяр. Цагаан цамц, хар юбка, хамгийн дуртай ботинкоо өмслөө. Ээж маань өөрийнхөө өмсөх дуртай костюмаа өмсч байна. Цайгаа ууцгаагаад есөд 15 минут дутуу байхад гарцгаалаа. Хурц наранд нүд гялбаад, ямар сайхан өглөө байсан гэж санана. Бид хүүхдүүдээс арай эрт очоод ээжийн ангид ороход бүх л сургуулиар шинэхэн будаг ханхлаад л....
Ээж самбар дээр “сургуульдаа тавтай морил” гэж бичлээ. Ээжийн ангид толгой дээрээ нэг л том том туузан цэцэг зүүчихсэн, бас цэцэг барьчихсан нэгдүгээр ангийнхан. Ямар хөөрхөн байсан гээч. Бас өнөөдөр тэнгэрт хөөргөх бөмбөлгүүд барьжээ. Би найз Маданидаа “Ямар жаахан, эгдүүтэй юм бэ дээ” гэж байлаа. Бид ангийнхантайгаа элдвийг хөөрөлдөж инээлдээд л.....
Гэтэл хажууханд буун дуу тасхийж бидний яриаг таслах нь тэр. Эргээд хартал гурван жаал гарах хаалга руу гүйж, хойноос нь хар сахалтай хүн хөөж агаар луу буудаж байна. Би дотроо “хэн нэгэн нь тоглож байгаа биз, эсвэл ямар нэгэн шалгалт биз” гэж бодтол эргэн тойронд буу тачигнаж миний бодлыг тасалдууллаа. Бид хуйлралдан гүйж талбай дээр энд тэндгүй л цэцэг, гутал, цүнх. Нүүрэндээ маск зүүж автомат барьсан хүмүүс биднийг биеийн тамирын зааланд орохыг тушаав. Нэг эрэгтэй багш бидэнд “Онцгой нөхцөл байдал, хамгийн гол нь сандрахгүй байцгаа” гэж хэлэхэд л хамаг бие хачин болоод эхэлсэн. Сандрахгүй байхын аргагүй байлаа шүү дээ. Хаашаа ч хамаагүй гүйгээд л нуугдмаар санагдсан.
Яг энэ үеэр ангийнхаа Заринаг олж харсан. Тэр надад ойртож ирээд намайг битгий орхиорой гээд гарыг минь чангаар атгасан юм. Би түүнд юугаар ч тус болох билээ дээ, гэхдээ л тэр аймшигтай үед миний халуун гар дотно санагдсан байх л даа.
Биеийн тамирын танхимд ороод найз Мадинагаа олж гурвуулаа болсон. Тэгээд бид тушаасных нь дагуу гараа эрүүндээ аван сууцгаалаа. Зэвсэгтэй хүмүүс эрчүүдийг дуугүй байхгүй бол ална гэж заналхийлж ялгалаа. Төд удалгүй буун дуу гарч хэдэн эрэгтэйг алчихлаа.
Хүүхдүүд уйлалдаж, хашгиралдсан ч тэднийг зандраад чимээгүй болгосон. Бүх гар утаснуудаа хураалгахыг тушааж өгөөгүй байгаад утас дуугарвал 20 хүнийг буудна гэж заналхиллээ. Арваад утас гаргаж өгөхөд дахиад л хүмүүсийг ална гэхэд багш бүх утсаа өг гэж хэллээ. Дайчид энэ үед аль хэдийнээ тэсрэх бодис тавьж байлаа.

Энэ бүх хугацаанд би ээжийгээ л бодож байсан. Түүнийг би нүдээрээ хайгаад байсан ч зааланд олж харсангүй. Гэтэл би ээжийнхээ “охиныхоо дэргэд суумаар байна” гэж гуйхыг нь сонслоо. Азаар тэд хүмүүсийг босч төрөл төрөгсдийнхөө дэргэд суухыг зөвшөөрсөн. Ингээд ээж минь миний дэргэд ирж суулаа. Тэр харин тайван байж “бүх зүйл сайхан болно, биднийг аварна” гэж байна.
Бидний дэргэд байсан хоёр ч шахид эмэгтэй гивлүүр зүүчихсэн байсан болохоор нүүр нь харагдаагүй. Тэд спортын хувцастай, кет өмсөн байсан. Нэг нь гар буу, нөгөө нь бүсэн дэх товчлуураа барьсан харагдана. Зэвсэглэсэн дайчид арваад эрэгтэйг аваад гарахдаа тэднийг яах ч үгүй гэж бидэнд хэлсэн. Гэтэл нэг дайчин нь Мадинаг хараад ууртайгаар “Ичихгүй байна уу чи” гээд нэг хүрэм шидэж өгсөн. Тэр нүцгэн өвдгөө өнөөхөөр хучиж нэг юм өнгөрөөлөө. “Ямар ч байсан хүчирхийлэхгүй юм байна” гэж би бодсон.
Тэр дайчны царай надад нэг л танил санагдаад түүнийг Бесланд харсан байх гэж Мадинад хэлбэл тэр ч бас хаа нэгтээ харсан юм байна гэж байна. Тэр 35-38 орчим настай, хүзүүн дээрээ том сорвитой байсан.
Цаг хугацаа их л удаан өнгөрч байлаа, Тэнд маш халуун байсан болохоор бид тайлж болох л бүх хувцасаа тайлж, бага ангийнхан нийлэг эдээр хийсэн дүрэмт хувцасаа тайлсан байлаа. Бид урт бандан сандал дээр сууцгааж Мадина бид хоёр хоорондоо овоо өөдрөг юм ярьж заримдаа бүр хөгжилдөж байлаа.
Таван цагийн үед байх аа, анхны дэлбэрэлт болсон. Хэдэн минутын дараа дээрэмчид нэг шархадсан эрэгтэйг оруулж ирэхэд бидний дэргэд сууж байсан сувилагч Фатима эмчийн өрөөнөөс эм хэрэгсэл авчрахыг гуйсан ч явуулсангүй. Тэгээд тэр нэг цамц олоод шархадсан хүний толгой мөрөн доор ивж хийсэн юм. Кацанова Алана ч бас хамжилцаж шархадсан хүнд ус өгч, толгойг нь арчиж байлаа. Орой найман цагийн үед бороо орж эхлэхэд нээлттэй цонхны дэргэд очиж борооноос уух гэж амаа ангайлгаж билээ. Нүүр лүү минь борооны дусал унаж байхад ямар сайхан байсан гэж санана, тэр аймшигт тамын хамгийн сайхан дурсамж тэр байлаа. Хүмүүс ч норгож болох бүхнээ л норгож авч байсан. Борооны дараа үл ялиг сэрүүхэн болсон.
Шөнө болсон ч ямар ч мэдээгүй байлаа. Унтмаар, юм уумаар л байсан. Харин юм идмээр санагдахгүй байлаа. Өдөр хэн нэгэн нь шоколад задалж хүмүүст тараахад би үнэхээр идмээргүй байсан.
Бидний ойролцоо захирал багш байсан болохоор бид түүний дэргэд аюулгүй юм шиг санагдаж байлаа. Гэтэл тэр.....Үгүй би түүнийг алан хядагчидтай холбоотой байсан гэж хэлэхгүй, гэхдээ л бид түүнд дургүй хүрсэн. Дэргэд нь хүүхэд ухаан алдаж унаж байхад тэр эмэгтэй байсхийгээд л нэг эм ууж байсан. Эхчүүд түүнээс эмнээсээ өгөөч гэхэд тэр “Өөр байхгүй” гээд дахиад л нэгийг амандаа хийж байсандаа. Ингээд эхний өдөр дуусч байхад дээрэмчид шаардлагаа хэлж томцуулын хэн нэгэн нь “бид эндээс амьд гарахгүй юм байна л даа” гэх нь дуулдсан.
Шөнийн турш бид дөрөв хоёр хоёроороо ээлжлэн шалан дээр унтсан. Мадина бид хоёрыг сандал дээр сууж байхад ээж Зарина хоёр шалан дээр унтаж, нэг цаг болоод л байраа сольж байлаа. Зарим нь бүр нэгийнхээ өвдөг, мөрийг түшин унтаж байсан. Дахиад л бүгчим халуун болж бяцхан жаалууд уйлж байсан юмдаг
Хамгийн урт хоёр дахь өдөр
Ингэсээр байгаад өглөө долоо гэхэд л сэрцгээсэн. Юм идмээргүй атлаа цангаж байгаа гэж жигтэйхэн. Бас унтмаар.. Гэтэл дахиад л буудаж эхэлсэн. Буун дуу бүрийн дараа хүүхдүүд уйлалдаад л ....Өчигдөр алан хядагчид зааланд орж ирээд “Хэн ч эндээс гарахгүй, холбоо барихгүй. Та нар хэнд ч хэрэггүй. Бид бүгдээрээ энд дуусна” гэж хашгирч байсан. Тэдний ингэж хэлсний дараа захирал Лидия Александрова “Энд Мамсуровын хүүхдүүд байна, яах вэ” гэхэд “хэн бэ тэр” асуусан. Ингээд Замка түүний дүү хоёр босоход тэднийг аваад гарсан, бодвол багш нарын өрөө рүү аваачсан байх. Тэднийг Лидия Александрова зааж өгсөн, тэр лавтай урвасан байх. Биднийг ус уухыг хориглолоо. Бие засах газрын үүдэнд бөөн дараалал, тэгээд бас дээрэмчид хашгирч загнаад л....
Хоёр дахь өдөр их удаан өнгөрсөн. Маш удаан. Хөл чилээд, ус уумаар , хааяа бие засмаар бодогдоод. Хааяа гар утас дуугарч дээрэмчид утсаар ярина. Тэр дайчид эмэгтэй хүний жижигхэн утас барьж байгаа нь инээдтэй санагдсан шүү харин. Тэд заримдаа уурлан хашгирч ярьдаг бол заримдаа инээмсэглэж, их л хөгжилтэй ярьж байсан.

Өдөр өнгөрч байгаа ч ямар ч мэдээгүй, таг чиг. Харин зэвсэгт этгээдүүд нэлээн хөдөлгөөнд орж захирлыг босгож аваад явчихлаа. Хэсэг хугацааны дараа захирал эмэгтэй шинель өмссөн нэг хүнтэй хамт эргэж ирсэн. Тэр эрэгтэй нь нэр дуудаж хүүхэд тэвэрсэн хэдэн эмэгтэйг гаргасан. Нээрээ эхний өдөр тэр дайчид сургууль дотор хүүхэдтэй эмэгтэй хэд байгаа, хүүхэд нь хэдэн настайг бичиж авч байсан юм. Ингээд хэсэг хүүхэд гарсны дараа тэндэхийн агаар арай дээр болсон. Ер нь өдөр турш л “нэг цагийн дараа...хоёр цагийн дараа... маргааш.. хүүхдүүдийг гаргаж насанд хүрэгчдийг л үлдээнэ” гэсэн яриа сонсч өнгөрөөсөн.
Өдөр хэрд нэг настай эрэгтэйн бие муудлаа. Түүний дэргэд сууж байсан торон нэхээстэй хар палаажтай гоёмсог хүүхэн алан хядагчдын нэгнээс эм гуйсан чинь нөгөөх нь “Бид юу ч өгөхгүй, яахав үхэж л байг” гэсэн. Эмэгтэй уурлан хашгирч өнөөх дайчныг түлхэхэд нүүр рүү нь буугаар цохисон. Эмэгтэй харин “Бууд л даа” гэсэн. Тэгтэл сургуулийн захирал дайчид руу очиж “Хөвгүүд ээ хэрэггүй. Энэ чинь бэлэвсэн юм, түүнийг өрөвд” гэсэн. Энэ бүх аймшгийн дараа тэр эмэгтэй төвд, дараа нь Москвад гавлын ясны бэртлээ эмчлүүлэн их л удаан явсан даа.
Оройн есөн цагийн үед алан хядагчид арай гэж нэг хүн шиг хандаж настайчуул, багш нарыг дасгал хийдэг танхимд орохыг зөвшөөрлөө. Тэнд бол арай сэрүүхэн л дээ. Тэнд жижүүрлэж байсан, маск зүүсэн ч зүүн нүдний нь дор хөхөрсөн нь харагдаж байсан дайчин биднийг шүршүүрт орохыг зөвшөөрсөн юм. Би шүршүүр рүү Мадина, түүний дүү Замбиктай хамт орсон. Шалан дээгүүр л нэг хагарсан шил байсан болохоор дүүг нь тэвэрч явсан. Мадиг бие засах газарт орсны дараа би дүүтэй нь хөл бөмбөгийн тухай ярилцсан юмдаг. Тэр хөл бөмбөгт үнэхээр дуртай жаал. Дараа нь би бие засах газарт орж ус уулаа. Ямар ч амтгүй атлаа жинхэнэ амьдралын үнэ цэн тэнд байсан. Тэндээс ирээд зааланд шалан дээр унтахаар хэвтэхэд ээж Замбикийн дэргэдээ авч хэвтсэн. Тэгээд ч Замбик бөөрний өвчтэй болохоор бараг шалдан түүнийг бид хоёр талаас нь тэвэрч хэвтсэн юмдаа.

Гурав дахь өдөр
Чөлөөлөгдөх тухай биш үхлийн тухай л бодож байлаа. Өглөө эрт сэрцгээлээ. Гэгээ бараг ороогүй, зургаа л болж байсан байх. Цонхны дэргэдэх бидний суудлыг хүн эзэлчихсэн байсан болохоор бид заалны бараг төвд сууцгаасан. Цаг хугацаа өнгөрч өгөхгүй. Хэд хэдэн хүний дэргэд шар шингэнтэй сав байхыг харсан. Эхлээд би түүнийг шээс гэж ойлгоогүй. Энэ бүх хугацаанд Заринатай хамт байсан нэгдүгээр ангийн үеэл дүү нь гурав дахь өдөр бүр сульдаж байнга л ус нэхэж байсан. Тэгээд Зарина нэг савтай шээс авч дүүдээ жаахныг өгөөд нүүрийг нь норгосон юмдаг. Би бол хэчнээн ч ядарч сульдсан шээс уухгүй гэж бодож байсан ч Заринаг миний нүүр, уруулыг норгоход тийм ч муухай санагдахгүй байлаа.
Гэхдээ л энэ үед би чөлөөлөгдөх тухай ер бодохоо байж зөвхөн үхлийн тухай л бодож байлаа. Ер нь хүн бүр л төгсгөлийн тухай бодож байсан. Ер нь төгсгөл нь ямар ч байсан, энэ бүхэн дуусна гэж бодсон байх. Хүмүүс сульдаж шалан дээр унаж байхад алан хядагчид “ухаан алдсан хүн бүрийг буудна” гэж заналхийлсэн. Тэгэхэд ээж “Тэсэх хэрэгтэй” гэж захиж Зарина бид хоёр ямар ч хүчгүй болсон болохоор унахгүйн тулд нуруу нуруугаа нийлүүлэн сууж байсан юм.
Гэтэл утас дуугарлаа. “Чечениэс орос цэрэг гарч байгаа гэнэ. Хэрэв энэ үнэн бол бид та нарыг суллана” гэж дайчид хэлэхэд энэ гурав хоногийн хугацаанд анх удаа л эндээс гарах юм болов уу гэсэн итгэл төрж уйлмаар санагдсан.
Дараа нь.... Эргэн тойрны хүмүүс, бүр дээвэр тэр чигтээ л дээрээс унаад ирэх шиг болж тэгээд л би ухаан алдсан. Сэргээд харахад өнөөх алан хядагчдын нэг нь үхчихсэн цогцос нь шатаж нөгөө нь дээрээс нь ус цацаж, хашгираад л....Бид ээжтэй хамт босоод мөн л хүмүүстэй хамт коридорт гарсан. Миний зүүн гар тийм ч том биш шархадсан байна. Хаалганы тэнд нэг жижигхэн охин үхчихсэн байсан. Дайчид биднийг гуанзанд оруулсан юмдаг. Тэнд торхтой уснаас ууцгааж жаалууд бас печень идсэн. Яг миний дэргэдэх эрэгтэй гар дээрх жаахан хүүгийн цээж нь яг л амьтан шиг хэржигнэж байсан шүү. Энэ үеэр найман настай болов уу гэмээр нэг жаахан охин дөхөж ирээд ээжид “Галина Хажиева, би таныг мэднэ. Та намайг өөртөө аваач. Миний ээж, эгч үхчихсэн. Амнаас нь цус гараад унаж байсан. Би тантай хамт амьдармаар байна. Би өөрөө хувцасаа өмсч, усанд сэлж чадна, сайн хүүхэд шүү” гэж гуйж билээ. Ээж юм хэлээгүй, зөвхөн толгой дохиод түүнийг дэргэдээ авч тайвшруулж байлаа.
Дараа нь дайчид барьцааны хүмүүст хүүхдүүдээ сумны хаалт болгож цонхон дээр гаргахыг тушаасан. Харин эмэгтэйчүүд хүүхдүүдээ сумны өөдөөс гаргахыг хүсээгүй, өөрсдөө цонхон дээр очсон. Хэвтээд гэхтэй зэрэгцээд маш хүчтэй дэлбэрэлт болох нь тэр. Би дэлбэрэлтийн нэг тийм халуун давалгаа толгойноос хөл хүртэл нөмрөөд авахыг мэдэрч “За ингээд л дууслаа. Энэ удаа ч яг үхэж байна” гэж бодсон.
Сэхээ ороход гарын сарвуу бүр улаан нялга болж миний хайртай цаг руу цус урсч байсан. Хөлөө хартал өвдөгнөөс доогуур яг л яс шиг нэг гялалзсан цагаан юм байх нь харагдлаа. Харин нэг их өвдөөд байхгүй ч гар хөлөө хөдөлгөхөд л хүнд байсан. Яг дэргэд минь хэвтэж байсан ээж “Холд... эндээс яв” гэхэд би шууд л эргээд мөлхсөн. Одоо би ээжийгээ ингэж орхисныхоо төлөө өөрийгөө хэзээ ч уучлахгүй. Яагаад тэгсэн юм бол.
Би хагархай цонх руу мөлхөж гарахад давцан дээр хоёр ч хүүхдийн шарил байх нь харагдсан. Тэндээс гадагшаа унахад уг нь тун бага зай байсан ч хөл маань нэг юманд хавчуулагдаад саатах нь тэр. Би хөлөө ч мэдрэхгүй урагш нь ахиж байтал харин тэр доор намайг хүлээж байсан хүмүүс “Алив охин минь наашаа” гэцгээсэн. Би үнэхээр чадахгүй уйлж байтал намайг татаж, хөлийг минь гаргаж авсан. Тэгээд л нэг мэдэхэд би дамнуурга дээр хэвтээд Паз машин руу явж байсан.

Төгсгөл
Хожим нь намайг төрөл төрөгсөд маань Владикавказын эмнэлгээс олж, тэнд байхдаа эгчийнхээ мессэжээс ээжийнхээ нас барсан тухай уншсан. Тэр байтугай Зерочки ч, Арсен ч, Аланки ч Сабина ч байхгүй болсон гэдгийг мэдсэн.
Эмнэлгийн бүхий л баримт бичиг дээр намайг “барьцаалагдсан хүн” гэж бичдэг юм. Он жилүүд өнгөрөх хэрээр би өөрийнхөө шарх, сорвиндоо дасч түүнээс ичихээ больж яг өөрийн минь биеийн нэг хэсэг шиг боддог болж байна. Үүнээс гадна надад бас этгээд зүйл бий. Тэр бол миний бие дэх төмөрлөг. Нэг нь миний толгойд, нөгөө нь уушгинд, зарим нь бүх биеэр тарсан байгаа. Толгой байнга өвддөг болохоор би энэ бүхэнтэйгээ байнга хамт байж чадахгүй л болов уу. Бас баруун гарын маань “хуримын бөгжний” хуруу байхгүй нь жаахан эвгүй.
Энэ бүхнийгээ өөр хүнд, ойр дотны хүндээ ярихаас бараг буудуулсан нь дээр юм шиг санагдаж байсан үе бий. Гэхдээ би тэмдэглэл хөтөлж үүнийг олонд хүргэмээр санагдсан нь энэ.

бурхан гэж байдаг бол үүнийг уншаад л дуудмаар санагдлаа. шашин шүтлэг, яс үндэс өөрч яагаад бие биенээ алдаг тамладаг шашинд хүмүүс тэгтлээ итгэдэг юм бол. өөрсдийгээ ч ингээд л алж байдаг. соноин юмаа
iim zuil dahij buu bolog.
neeree ene islamiin uls ornuud suireed ugui bolchoosoi! muu eriin amitad
ingeed bodohod manai Mongol uls dain dajingui haritsangui amar amgalan uls yumdaa. Iim eh orond amidarch bgaa Mongolchuud ulam biye biye hundetgeesei.
Eviidee ene byatshan huuhduud yuch medelgui bayar huur bolon surguulidaa irtsgeesen bhdaa. Olon jil ungursun ch sayahnii yum shig l sanagdaj bna daa. Tomchuuliin bohir zavaan tulaanaas bolj huuhduud zolios ni bolood Odoo ch gesen end tendgui huuhed emegtechuud amia aldah ni heviin uzegdel met bolj bgaa ni tun haramsaltai yumdaa.
ШИЙТГЭЛЭЭ АМСАХ ЁСТОЙ БОЛСОН ХҮН БАЙНА
YAMAR AIMAR YUM BE DOTOR BACHIMDAJ BN
ийм аймшигтай юм гэж байдаг аа
Ц.Амгаланбаяр нь цагдаагийн хөрөнгөлөг хурандаануудын угшилтай хүн. Замын цагдаагийн газрын даргаар ажиллаж байгаад хэрэгт холбогдон шалгуулж, дараа нь Цагдаагийн академийн захирлаар түр ажиллаж байгаад 2007 онд ОБЕГ-ын даргын албанд томилогдон төсвийн хөрөнгөөр тэрбумтан болох гараагаа эхэлсэн. Ц.Амгаланбаяр ОБЕГ-ын даргын албан тушаалд томилогдоод тав ч хоноогvй байж, тараа таниулсан гэдгийг уншигчид маань санаж байгаа байх. Дур мэдэн халаа сэлгээ хийж, өөрийн хvмvvсээ Онцгой байдлын албанд ажилтай болгосон, гаргасан тушаал, шийдвэр болгон нь хууль зөрчсөн, төсвийн хөрөнгийг зvй бусаар завшсан гээд сүүлийн жилүүдэд тvvний хууль бус vйлдэлтэй холбоотой мэдээлэл тасраагvй. Хууль хяналтынхан нэг бус шалгаж байсан удаатай ч тэрээр энэ бvхнийг хэрхэн зохицуулж, хав дарж өнгөрөөж буй нь бас л сонирхол татна. Ц.Амгаланбаяр хууль зөрчсөн, тендерийн мөнгөнөөс халаасалдаг, хөрөнгө орлогын мэдүүлгээ дутуу мэдүүлдэг гэж байнга хэл амны бай болж байдаг нэгэн. Тийм ч учраас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Амагаланбаярт генерал цол олгохоос татгалзсныг эх сурвалж өгүүлж байна. Өнгөрөгч хавар Дорнод аймгийн Баяндун суманд гарсан тvймрийг унтраахаар ажиллаж байсан 4 аврагч, гал сөнөөгч амиа алдаж, 1 аврагчийн бие 60 хувь тvлэгдэж, vхэл амьдралын зааг дээр эмчлүүлж байгаа. Нас барсан 4 аврагчийн 1 нь эмнэлэгт амьд ирсэн бөгөөд гадаадад эмчлүүлэх зардлыг нь Ц.Амгаланбаяр шийдвэрлэхгүй удааснаас шархаа даалгүй нас барсан байна. Уг нь голд тулаад унтрах байсан түймэрт Ц.Амгаланбаяр эндээс загнасаар байгаад аврагчдыг үхэл рүү түлхсэн хэмээн аймгийнхан ярьцгааж байна. Уг харамсалт явдалтай холбогдуулан ОБЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр “би хариуцлага хvлээхэд бэлэн. Надад хариуцлагаас зайлсхийх шалтгаан байхгvй” хэмээн мэдэгдэж, шударга, хариуцлагатай албан тушаалтны дvрд тоглож байсан. Тухайн үед “Гал түймрийг унтраахаар ажиллаж байсан алба хаагчид ямар техник хэрэгсэл ашиглаж байсан юм бэ?” гэсэн сэтгүүлчийн асуултад Ц.Амгаланбаяр “Ой хээрийн түймэр унтраахад ашиглагдах техник хэрэгсэл хязгаарлагдмал байдаг” гэж хээв нэг хариулж байсан. Уг нь өөрөө баяжих, хөрөнгөжих сэтгэлгээгээ хойш тавиад ажилласан бол аврагчдийг гал унтраах багаж хэрэгсэл, галаас хамгаалах хувцсаар хангах бололцоо байсан. Ц.Амгаланбаяр төсвийн хөрөнгөнөөс амжилттай хумсалсныхаа дүнд хотын “А” зэрэглэлийн бүс буюу 1-р төрөх эмнэлэгийн зүүн талд TG төв хэмээх том хаягтай 6 давхар барилга хувьдаа барьж бусдад түрээслэсэн, Зайсангийн аманд 10 орчим өрөөтэй тансаг харшид амьдарч байгаа, мөн өнгөрсөн 4 жилийн хугацаанд хадгаламжиндаа 100 сая орчим төгрөгтэй болсон. Уг нь, Ц.Амгаланбаяр аль эрт хууль бус vйлдлийнхээ хариуд хариуцлагаа vvрээд явах ёстой байсан юм. Ц.Амгаланбаяртай холбоотой сөрөг мэдээ мэдээллүүд тасрахгүй гарсаар байна. Хамгийн сүүлд л гэхэд Сүхбаатар аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга А гэгч ууж согтууран машин барьж яваад гурван хүний амь насанд хүрсэн байна. Өмнө нь А-г үе үе архи ууж байгаа талаар аймгийн удирдлагаас Ц.Амгаланбаярт мэдээлж байсан тухай эх сурвалж өгүүлж байна. Гэвч Ц.Амгаланбаяр уг этгээдтэй хариуцлага тооцоогүйгээс хэрэг үйлдэгдэх нөхцлийг бүрдүүлсэн байна. Мөн хэдхэн хоногийн өмнө тус байгууллагын алба хаагчид дээд удирдлагын тушаалаар хувийн орон сууцны барилга дээр ажиллаж байгаад ахлах дэслэгч О гэгч хүнд бэртэн нэг нүд нь таг сохорсон байна. О-г эмнэлэгт эмчлүүлж байхад нь түүнийг хүнтэй уулзуулахгүй, ярилцлага өгүүлэхгүй, зураг авахуулахгүй байхын тулд байнгын харуул манаатай байлгасан. Одоо өрөөсөн нүдгүй болсон О-г аврагч Ч-гээр байнга асруулахаар ажлаас нь чөлөө өгсөн байна. Хамгийн хачирхалтай нь дээрх хоёр гэмт үйлдлийн талаар Шинэчлэлийн Засгийн газрын Шадар сайдад ердөө мэдээлээгүй байсан байна. Гай болж нэгэн сэтгүүлч Шадар сайдыг Аврах тусгай ангид ажиллах үеэр хувийн барилга дээр ажиллаж байгаад хүнд бэртсэн О гэгчийн талаар асуулт тавьснаар хэрэг мандах нь тэр. Уг ажиллагааны дараагаар Ц.Амгаланбаяр өөрийн хэвлэлийн ажилтнуудаа өрөөндөө дуудан тэр сэтгүүлчээр яах гэж тийм асуулт тавиулав. Ямар зорилготой ингэв, яагаад асуулгахгүй байж чаддаггүй юм бэ? хална, зайлуулна гэж загнасан байна. Эндээс харахад өөрийн үйл ажиллагаатай холбоотой алдаа, дутагдлаа ямар нэгэн байдлаар дарж өнгөрөөдөг талаар тус салбарын албан хаагчдын дунд тархсан яриа үнэн болохыг нотолж байна. Ц.Амгаланбаяр нь гэмт үйлдлийг төдийгүй 2010 онд малын гоц халдварт өвчнийг хүртэл нуун дарж нэг айлын хотонд нь нам дарчих байсан шүлхийг төрийн өндөрлөгүүд болон нийтэд зарлан мэдээлээгүйгээс болж газар авахуулан 5 аймгийн 24 сумыг хамруулж 25 мянга гаруй малыг устгалд оруулж, улсад 8 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулжээ. Ц.Амгаланбаяр хууль бус vйлдлээ нуухын тулд 2008-2010 онд жил бүр байгууллагынхаа 10-12 хvнийг Хайнанд 7-10 хоног, 2011 онд 26 хvнийг Сингапур, Малайзад долоо хоног төсвийн мөнгөөр аялуулсан, зөвхөн энэ жилийн аялалд л гэхэд 78000 ам.доллар буюу 103 сая төгрөг зориулалтын бусаар зарцуулсан мэдээлэл байна. Ц.Амгаланбаяр цагдаагаас өөрийн жолоочоор дагуулж ирсэн Гантулгаа онцгойгийн Автобаазын даргаар томилсон. Гантулга нь тус баазын 5-н автомашиныг акталсан нэрээр хувьдаа авч, төрийн өмчийг завшсан байна. Гантулгыг энэ үйлдэлд нь Авилгатай тэмцэх газраас эрүү үүсгэн шалгаж байгаа бөгөөд Ц.Амгаланбаярын итгэлт хүн тул мөн л бүдгэрэх тал руугаа орж байгаа бололтой. Онцгой байдлын ерөнхий газрын Улсын нөөцийн газрын дарга Д.Батсайхан нь 2008 оны арванхоёрдугаар сард “Бооцын тариа” ХХК, “Баяржавхлан” ХХК-ийн ОХУ-аас импортоор оруулж ирсэн 936,6 тн улаан буудайг дотоодын улаан буудай хэмээн С.Баярын Засгийн газрыг молигдон худалдан авч, Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 227 дугаар тогтоолд “Дотооддоо үйлдвэрлэж, дотоодын гурилын үйлдвэр, Тариалан эрхлэлтийг дэмжих санд нийлүүлсэн улаан буудайн тн тутамд 80 мянган төгрөгийн урамшуулал олгоно” гэж заасны дагуу Д.Батсайхан 74.9 сая төгрөгийг улсын төсвөөс авсан байдаг юм. Тогтоол шийдвэрийг хувьдаа ашигтайгаар хувирган, ашиг хонжоо олж чаддагийн бодит биелэл ийнхүү Онцгой байдлын ерөнхий газарт Ц.Амгаланбаярын шууд удирдлагад ажилладаг, түүний дотны найз, цагдаагийн байгууллагаас дагуулж ирсэн Д.Батсайхан гэгч даргын гараар амилсан нь энэ. Д.Батсайханд Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад уг хэргийг шийдвэрлүүлэхээр прокурорт шилжүүлсэн боловч уг хэрэг өнөөг хүртэл шийдвэрлэгдээгүйгээр үл барам замхрах шатандаа орсон байна. Өнөө хууль шүүхийн өмнө иргэн бүр тэгш байх зарчим хаана байна вэ? Цагдаад ажиллаж байсан хүнд хууль өөрөөр, хөнгөлөлттэй үйлчилдэг юм байна гэсэн хардалтыг зүй ёсоор төрүүлж байна. Албан тушаалаа урвуулан ашигласан, залилан мэхэлсэн хэрэгтээ тэрээр өнөөдөр эрүүгийн хариуцлага хүлээх нь лавтай. Авлигатай тэмцэх газраас 2008 онд Д.Батсайханыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх мэдэгдлийг Онцгой байдлын ерөнхий газрын дарга Ц.Амгаланбаярт хүргүүлсэн боловч өнөөг хүртэл уг мэдэгдлийг хэрэгжүүлээгүй байна. Эндээс харахад Ц.Амгаланбаяр өөрөө уг гэмт хэрэгт холбоотой нь нотлогдож байна. 2008 оноос хойш Онцгой байдлын байгууллагад олон тооны барилга байгууламж улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа бөгөөд тэдгээрийн үнэлгээ нь өөр хоорондоо өөр өөр байдаг нь тендерт оролцогч компаниудын удирдлагын гайхширлыг төрүүлдэг байна. Ц.Амгаланбаяр тэргүүтэй бүлэг этгээдүүд элдэв зальт башир аргаар тендерийн мөнгөнөөс халаасалдаг байна. Тендерт оролцогч компаниудын удирдлага Онцгой байдлын байгууллагаас Ц.Амгаланбаярыг зайлуулаагүй цагт тендерийн будлиан тасрахгүй гэж өөр хоорондоо ярилцах болсоор удаж байна. Иймээс Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн-Ерөнхий сайд Н.Алтанхуяг, шударга ёсыг тогтоохоо амласан Шадар сайд Д.Тэрбишдагва нар Ц.Амгаланбаяр хэмээх төрөөс төрсөн тэрбумтан, хариуцлагагүй этгээдэд хариуцлага тооцох цаг болжээ. Онцгой байдлын албаны албан хаагчид тус албанд шинэ шударга удирдлага, шинэчлэл хэрэгтэй байгааг өөр хоорондоо ярьж байна. Ц.Амгаланбаяр нь Засгийн газраас, видио хурлаар өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх, өвлийн бэлтгэлийг хангах тулгамдсан ажлуудыг хийхийн оронд 2012 оны 9 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд Шадар сайд асан М.Энхболд, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга асан Болдсайхан, Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Батбилэг нарын хамт Хэнтий аймгийн Хөх нуурт хуучнаа санагалзан зугаалсан байна. Ч.Анар Зочин
herev tegj chadwal ene delhii divaajin bolj huvirna
хүн хүнээ хайрлацгаая. бидны арьс өнгө, хэл соёл, шашин шүтлэг огт хамаагүй. өшөө авах гэж муу бодол санаа бүр ч байж болохгүй. энэ дэлхий дээрх хүн бүр нэгнийгээ хайрлаасай, энэрээсэй билээ.
аймаар.бодохоос ч аймаар санагдаж байна.монголоос ийм юм хол байг
orosuud ehleed chichenluu dairsan gej yaridag yum bilee , gehdee yah gej iim joohon hvvhdvvdiig bairitsaalfag bn aa nyalh amitadiig
ямар аймар юм бэ ёстой нүдэнд харагдтал ярьж байна шүү орчуулж тавьсан хүнд баярлалаа сайн орчуулсан байна.
ene laluud uhej dald oroosoo
ymar aimar ymbee iim joohon huuhduudiig yaj ingj chadaj bnaa
ÃÀÉÃ¯É ÑÀÉÍ ÎÐ×ÓÓËÃÀ ÁÀÉÍÀ ÅÐ ÍÜ ÄÀÂÃ¯É ÌÀÒÅÐÈÀË ÁÀÉÍÀ
burhan orshoog
Үнэхээр аймшигтай... Дахиад ийм зүйл битгий болоосой.

Эхний өдөр
Өглөө. Нартай дулаахан өдөр. Хичээлийн шинэ жил. Төрсөн өдрийн дараа ордог хамгийн сайхан баяр. Цагаан цамц, хар юбка, хамгийн дуртай ботинкоо өмслөө. Ээж маань өөрийнхөө өмсөх дуртай костюмаа өмсч байна. Цайгаа ууцгаагаад есөд 15 минут дутуу байхад гарцгаалаа. Хурц наранд нүд гялбаад, ямар сайхан өглөө байсан гэж санана. Бид хүүхдүүдээс арай эрт очоод ээжийн ангид ороход бүх л сургуулиар шинэхэн будаг ханхлаад л....
Ээж самбар дээр “сургуульдаа тавтай морил” гэж бичлээ. Ээжийн ангид толгой дээрээ нэг л том том туузан цэцэг зүүчихсэн, бас цэцэг барьчихсан нэгдүгээр ангийнхан. Ямар хөөрхөн байсан гээч. Бас өнөөдөр тэнгэрт хөөргөх бөмбөлгүүд барьжээ. Би найз Маданидаа “Ямар жаахан, эгдүүтэй юм бэ дээ” гэж байлаа. Бид ангийнхантайгаа элдвийг хөөрөлдөж инээлдээд л.....
Гэтэл хажууханд буун дуу тасхийж бидний яриаг таслах нь тэр. Эргээд хартал гурван жаал гарах хаалга руу гүйж, хойноос нь хар сахалтай хүн хөөж агаар луу буудаж байна. Би дотроо “хэн нэгэн нь тоглож байгаа биз, эсвэл ямар нэгэн шалгалт биз” гэж бодтол эргэн тойронд буу тачигнаж миний бодлыг тасалдууллаа. Бид хуйлралдан гүйж талбай дээр энд тэндгүй л цэцэг, гутал, цүнх. Нүүрэндээ маск зүүж автомат барьсан хүмүүс биднийг биеийн тамирын зааланд орохыг тушаав. Нэг эрэгтэй багш бидэнд “Онцгой нөхцөл байдал, хамгийн гол нь сандрахгүй байцгаа” гэж хэлэхэд л хамаг бие хачин болоод эхэлсэн. Сандрахгүй байхын аргагүй байлаа шүү дээ. Хаашаа ч хамаагүй гүйгээд л нуугдмаар санагдсан.
Яг энэ үеэр ангийнхаа Заринаг олж харсан. Тэр надад ойртож ирээд намайг битгий орхиорой гээд гарыг минь чангаар атгасан юм. Би түүнд юугаар ч тус болох билээ дээ, гэхдээ л тэр аймшигтай үед миний халуун гар дотно санагдсан байх л даа.
Биеийн тамирын танхимд ороод найз Мадинагаа олж гурвуулаа болсон. Тэгээд бид тушаасных нь дагуу гараа эрүүндээ аван сууцгаалаа. Зэвсэгтэй хүмүүс эрчүүдийг дуугүй байхгүй бол ална гэж заналхийлж ялгалаа. Төд удалгүй буун дуу гарч хэдэн эрэгтэйг алчихлаа.
Хүүхдүүд уйлалдаж, хашгиралдсан ч тэднийг зандраад чимээгүй болгосон. Бүх гар утаснуудаа хураалгахыг тушааж өгөөгүй байгаад утас дуугарвал 20 хүнийг буудна гэж заналхиллээ. Арваад утас гаргаж өгөхөд дахиад л хүмүүсийг ална гэхэд багш бүх утсаа өг гэж хэллээ. Дайчид энэ үед аль хэдийнээ тэсрэх бодис тавьж байлаа.

Энэ бүх хугацаанд би ээжийгээ л бодож байсан. Түүнийг би нүдээрээ хайгаад байсан ч зааланд олж харсангүй. Гэтэл би ээжийнхээ “охиныхоо дэргэд суумаар байна” гэж гуйхыг нь сонслоо. Азаар тэд хүмүүсийг босч төрөл төрөгсдийнхөө дэргэд суухыг зөвшөөрсөн. Ингээд ээж минь миний дэргэд ирж суулаа. Тэр харин тайван байж “бүх зүйл сайхан болно, биднийг аварна” гэж байна.
Бидний дэргэд байсан хоёр ч шахид эмэгтэй гивлүүр зүүчихсэн байсан болохоор нүүр нь харагдаагүй. Тэд спортын хувцастай, кет өмсөн байсан. Нэг нь гар буу, нөгөө нь бүсэн дэх товчлуураа барьсан харагдана. Зэвсэглэсэн дайчид арваад эрэгтэйг аваад гарахдаа тэднийг яах ч үгүй гэж бидэнд хэлсэн. Гэтэл нэг дайчин нь Мадинаг хараад ууртайгаар “Ичихгүй байна уу чи” гээд нэг хүрэм шидэж өгсөн. Тэр нүцгэн өвдгөө өнөөхөөр хучиж нэг юм өнгөрөөлөө. “Ямар ч байсан хүчирхийлэхгүй юм байна” гэж би бодсон.
Тэр дайчны царай надад нэг л танил санагдаад түүнийг Бесланд харсан байх гэж Мадинад хэлбэл тэр ч бас хаа нэгтээ харсан юм байна гэж байна. Тэр 35-38 орчим настай, хүзүүн дээрээ том сорвитой байсан.
Цаг хугацаа их л удаан өнгөрч байлаа, Тэнд маш халуун байсан болохоор бид тайлж болох л бүх хувцасаа тайлж, бага ангийнхан нийлэг эдээр хийсэн дүрэмт хувцасаа тайлсан байлаа. Бид урт бандан сандал дээр сууцгааж Мадина бид хоёр хоорондоо овоо өөдрөг юм ярьж заримдаа бүр хөгжилдөж байлаа.
Таван цагийн үед байх аа, анхны дэлбэрэлт болсон. Хэдэн минутын дараа дээрэмчид нэг шархадсан эрэгтэйг оруулж ирэхэд бидний дэргэд сууж байсан сувилагч Фатима эмчийн өрөөнөөс эм хэрэгсэл авчрахыг гуйсан ч явуулсангүй. Тэгээд тэр нэг цамц олоод шархадсан хүний толгой мөрөн доор ивж хийсэн юм. Кацанова Алана ч бас хамжилцаж шархадсан хүнд ус өгч, толгойг нь арчиж байлаа. Орой найман цагийн үед бороо орж эхлэхэд нээлттэй цонхны дэргэд очиж борооноос уух гэж амаа ангайлгаж билээ. Нүүр лүү минь борооны дусал унаж байхад ямар сайхан байсан гэж санана, тэр аймшигт тамын хамгийн сайхан дурсамж тэр байлаа. Хүмүүс ч норгож болох бүхнээ л норгож авч байсан. Борооны дараа үл ялиг сэрүүхэн болсон.
Шөнө болсон ч ямар ч мэдээгүй байлаа. Унтмаар, юм уумаар л байсан. Харин юм идмээр санагдахгүй байлаа. Өдөр хэн нэгэн нь шоколад задалж хүмүүст тараахад би үнэхээр идмээргүй байсан.
Бидний ойролцоо захирал багш байсан болохоор бид түүний дэргэд аюулгүй юм шиг санагдаж байлаа. Гэтэл тэр.....Үгүй би түүнийг алан хядагчидтай холбоотой байсан гэж хэлэхгүй, гэхдээ л бид түүнд дургүй хүрсэн. Дэргэд нь хүүхэд ухаан алдаж унаж байхад тэр эмэгтэй байсхийгээд л нэг эм ууж байсан. Эхчүүд түүнээс эмнээсээ өгөөч гэхэд тэр “Өөр байхгүй” гээд дахиад л нэгийг амандаа хийж байсандаа. Ингээд эхний өдөр дуусч байхад дээрэмчид шаардлагаа хэлж томцуулын хэн нэгэн нь “бид эндээс амьд гарахгүй юм байна л даа” гэх нь дуулдсан.
Шөнийн турш бид дөрөв хоёр хоёроороо ээлжлэн шалан дээр унтсан. Мадина бид хоёрыг сандал дээр сууж байхад ээж Зарина хоёр шалан дээр унтаж, нэг цаг болоод л байраа сольж байлаа. Зарим нь бүр нэгийнхээ өвдөг, мөрийг түшин унтаж байсан. Дахиад л бүгчим халуун болж бяцхан жаалууд уйлж байсан юмдаг
Хамгийн урт хоёр дахь өдөр
Ингэсээр байгаад өглөө долоо гэхэд л сэрцгээсэн. Юм идмээргүй атлаа цангаж байгаа гэж жигтэйхэн. Бас унтмаар.. Гэтэл дахиад л буудаж эхэлсэн. Буун дуу бүрийн дараа хүүхдүүд уйлалдаад л ....Өчигдөр алан хядагчид зааланд орж ирээд “Хэн ч эндээс гарахгүй, холбоо барихгүй. Та нар хэнд ч хэрэггүй. Бид бүгдээрээ энд дуусна” гэж хашгирч байсан. Тэдний ингэж хэлсний дараа захирал Лидия Александрова “Энд Мамсуровын хүүхдүүд байна, яах вэ” гэхэд “хэн бэ тэр” асуусан. Ингээд Замка түүний дүү хоёр босоход тэднийг аваад гарсан, бодвол багш нарын өрөө рүү аваачсан байх. Тэднийг Лидия Александрова зааж өгсөн, тэр лавтай урвасан байх. Биднийг ус уухыг хориглолоо. Бие засах газрын үүдэнд бөөн дараалал, тэгээд бас дээрэмчид хашгирч загнаад л....
Хоёр дахь өдөр их удаан өнгөрсөн. Маш удаан. Хөл чилээд, ус уумаар , хааяа бие засмаар бодогдоод. Хааяа гар утас дуугарч дээрэмчид утсаар ярина. Тэр дайчид эмэгтэй хүний жижигхэн утас барьж байгаа нь инээдтэй санагдсан шүү харин. Тэд заримдаа уурлан хашгирч ярьдаг бол заримдаа инээмсэглэж, их л хөгжилтэй ярьж байсан.

Өдөр өнгөрч байгаа ч ямар ч мэдээгүй, таг чиг. Харин зэвсэгт этгээдүүд нэлээн хөдөлгөөнд орж захирлыг босгож аваад явчихлаа. Хэсэг хугацааны дараа захирал эмэгтэй шинель өмссөн нэг хүнтэй хамт эргэж ирсэн. Тэр эрэгтэй нь нэр дуудаж хүүхэд тэвэрсэн хэдэн эмэгтэйг гаргасан. Нээрээ эхний өдөр тэр дайчид сургууль дотор хүүхэдтэй эмэгтэй хэд байгаа, хүүхэд нь хэдэн настайг бичиж авч байсан юм. Ингээд хэсэг хүүхэд гарсны дараа тэндэхийн агаар арай дээр болсон. Ер нь өдөр турш л “нэг цагийн дараа...хоёр цагийн дараа... маргааш.. хүүхдүүдийг гаргаж насанд хүрэгчдийг л үлдээнэ” гэсэн яриа сонсч өнгөрөөсөн.
Өдөр хэрд нэг настай эрэгтэйн бие муудлаа. Түүний дэргэд сууж байсан торон нэхээстэй хар палаажтай гоёмсог хүүхэн алан хядагчдын нэгнээс эм гуйсан чинь нөгөөх нь “Бид юу ч өгөхгүй, яахав үхэж л байг” гэсэн. Эмэгтэй уурлан хашгирч өнөөх дайчныг түлхэхэд нүүр рүү нь буугаар цохисон. Эмэгтэй харин “Бууд л даа” гэсэн. Тэгтэл сургуулийн захирал дайчид руу очиж “Хөвгүүд ээ хэрэггүй. Энэ чинь бэлэвсэн юм, түүнийг өрөвд” гэсэн. Энэ бүх аймшгийн дараа тэр эмэгтэй төвд, дараа нь Москвад гавлын ясны бэртлээ эмчлүүлэн их л удаан явсан даа.
Оройн есөн цагийн үед алан хядагчид арай гэж нэг хүн шиг хандаж настайчуул, багш нарыг дасгал хийдэг танхимд орохыг зөвшөөрлөө. Тэнд бол арай сэрүүхэн л дээ. Тэнд жижүүрлэж байсан, маск зүүсэн ч зүүн нүдний нь дор хөхөрсөн нь харагдаж байсан дайчин биднийг шүршүүрт орохыг зөвшөөрсөн юм. Би шүршүүр рүү Мадина, түүний дүү Замбиктай хамт орсон. Шалан дээгүүр л нэг хагарсан шил байсан болохоор дүүг нь тэвэрч явсан. Мадиг бие засах газарт орсны дараа би дүүтэй нь хөл бөмбөгийн тухай ярилцсан юмдаг. Тэр хөл бөмбөгт үнэхээр дуртай жаал. Дараа нь би бие засах газарт орж ус уулаа. Ямар ч амтгүй атлаа жинхэнэ амьдралын үнэ цэн тэнд байсан. Тэндээс ирээд зааланд шалан дээр унтахаар хэвтэхэд ээж Замбикийн дэргэдээ авч хэвтсэн. Тэгээд ч Замбик бөөрний өвчтэй болохоор бараг шалдан түүнийг бид хоёр талаас нь тэвэрч хэвтсэн юмдаа.

Гурав дахь өдөр
Чөлөөлөгдөх тухай биш үхлийн тухай л бодож байлаа. Өглөө эрт сэрцгээлээ. Гэгээ бараг ороогүй, зургаа л болж байсан байх. Цонхны дэргэдэх бидний суудлыг хүн эзэлчихсэн байсан болохоор бид заалны бараг төвд сууцгаасан. Цаг хугацаа өнгөрч өгөхгүй. Хэд хэдэн хүний дэргэд шар шингэнтэй сав байхыг харсан. Эхлээд би түүнийг шээс гэж ойлгоогүй. Энэ бүх хугацаанд Заринатай хамт байсан нэгдүгээр ангийн үеэл дүү нь гурав дахь өдөр бүр сульдаж байнга л ус нэхэж байсан. Тэгээд Зарина нэг савтай шээс авч дүүдээ жаахныг өгөөд нүүрийг нь норгосон юмдаг. Би бол хэчнээн ч ядарч сульдсан шээс уухгүй гэж бодож байсан ч Заринаг миний нүүр, уруулыг норгоход тийм ч муухай санагдахгүй байлаа.
Гэхдээ л энэ үед би чөлөөлөгдөх тухай ер бодохоо байж зөвхөн үхлийн тухай л бодож байлаа. Ер нь хүн бүр л төгсгөлийн тухай бодож байсан. Ер нь төгсгөл нь ямар ч байсан, энэ бүхэн дуусна гэж бодсон байх. Хүмүүс сульдаж шалан дээр унаж байхад алан хядагчид “ухаан алдсан хүн бүрийг буудна” гэж заналхийлсэн. Тэгэхэд ээж “Тэсэх хэрэгтэй” гэж захиж Зарина бид хоёр ямар ч хүчгүй болсон болохоор унахгүйн тулд нуруу нуруугаа нийлүүлэн сууж байсан юм.
Гэтэл утас дуугарлаа. “Чечениэс орос цэрэг гарч байгаа гэнэ. Хэрэв энэ үнэн бол бид та нарыг суллана” гэж дайчид хэлэхэд энэ гурав хоногийн хугацаанд анх удаа л эндээс гарах юм болов уу гэсэн итгэл төрж уйлмаар санагдсан.
Дараа нь.... Эргэн тойрны хүмүүс, бүр дээвэр тэр чигтээ л дээрээс унаад ирэх шиг болж тэгээд л би ухаан алдсан. Сэргээд харахад өнөөх алан хядагчдын нэг нь үхчихсэн цогцос нь шатаж нөгөө нь дээрээс нь ус цацаж, хашгираад л....Бид ээжтэй хамт босоод мөн л хүмүүстэй хамт коридорт гарсан. Миний зүүн гар тийм ч том биш шархадсан байна. Хаалганы тэнд нэг жижигхэн охин үхчихсэн байсан. Дайчид биднийг гуанзанд оруулсан юмдаг. Тэнд торхтой уснаас ууцгааж жаалууд бас печень идсэн. Яг миний дэргэдэх эрэгтэй гар дээрх жаахан хүүгийн цээж нь яг л амьтан шиг хэржигнэж байсан шүү. Энэ үеэр найман настай болов уу гэмээр нэг жаахан охин дөхөж ирээд ээжид “Галина Хажиева, би таныг мэднэ. Та намайг өөртөө аваач. Миний ээж, эгч үхчихсэн. Амнаас нь цус гараад унаж байсан. Би тантай хамт амьдармаар байна. Би өөрөө хувцасаа өмсч, усанд сэлж чадна, сайн хүүхэд шүү” гэж гуйж билээ. Ээж юм хэлээгүй, зөвхөн толгой дохиод түүнийг дэргэдээ авч тайвшруулж байлаа.

Сэхээ ороход гарын сарвуу бүр улаан нялга болж миний хайртай цаг руу цус урсч байсан. Хөлөө хартал өвдөгнөөс доогуур яг л яс шиг нэг гялалзсан цагаан юм байх нь харагдлаа. Харин нэг их өвдөөд байхгүй ч гар хөлөө хөдөлгөхөд л хүнд байсан. Яг дэргэд минь хэвтэж байсан ээж “Холд... эндээс яв” гэхэд би шууд л эргээд мөлхсөн. Одоо би ээжийгээ ингэж орхисныхоо төлөө өөрийгөө хэзээ ч уучлахгүй. Яагаад тэгсэн юм бол.
Би хагархай цонх руу мөлхөж гарахад давцан дээр хоёр ч хүүхдийн шарил байх нь харагдсан. Тэндээс гадагшаа унахад уг нь тун бага зай байсан ч хөл маань нэг юманд хавчуулагдаад саатах нь тэр. Би хөлөө ч мэдрэхгүй урагш нь ахиж байтал харин тэр доор намайг хүлээж байсан хүмүүс “Алив охин минь наашаа” гэцгээсэн. Би үнэхээр чадахгүй уйлж байтал намайг татаж, хөлийг минь гаргаж авсан. Тэгээд л нэг мэдэхэд би дамнуурга дээр хэвтээд Паз машин руу явж байсан.

Төгсгөл
Хожим нь намайг төрөл төрөгсөд маань Владикавказын эмнэлгээс олж, тэнд байхдаа эгчийнхээ мессэжээс ээжийнхээ нас барсан тухай уншсан. Тэр байтугай Зерочки ч, Арсен ч, Аланки ч Сабина ч байхгүй болсон гэдгийг мэдсэн.
Эмнэлгийн бүхий л баримт бичиг дээр намайг “барьцаалагдсан хүн” гэж бичдэг юм. Он жилүүд өнгөрөх хэрээр би өөрийнхөө шарх, сорвиндоо дасч түүнээс ичихээ больж яг өөрийн минь биеийн нэг хэсэг шиг боддог болж байна. Үүнээс гадна надад бас этгээд зүйл бий. Тэр бол миний бие дэх төмөрлөг. Нэг нь миний толгойд, нөгөө нь уушгинд, зарим нь бүх биеэр тарсан байгаа. Толгой байнга өвддөг болохоор би энэ бүхэнтэйгээ байнга хамт байж чадахгүй л болов уу. Бас баруун гарын маань “хуримын бөгжний” хуруу байхгүй нь жаахан эвгүй.
Энэ бүхнийгээ өөр хүнд, ойр дотны хүндээ ярихаас бараг буудуулсан нь дээр юм шиг санагдаж байсан үе бий. Гэхдээ би тэмдэглэл хөтөлж үүнийг олонд хүргэмээр санагдсан нь энэ.
Ц.Хас

0 Сэтгэгдэл
2012.12.22
2012.12.06
2012.12.03
2012.12.03
2012.12.03
2012.12.03
2012.12.03
2012.12.03
2012.12.02
2012.12.02
2012.11.30
2012.11.30
2012.11.30
2012.11.29
2012.11.29
2012.09.14
2012.09.11
2012.09.11
2012.09.11