Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
БНХАУ-ын дэд дарга Си Жинпин сураггүй болжээ
Энэ намар болох Коммунист намын хурлаар БНХАУ-ын даргаар томилогдоно хэмээн хүлээж буй дэд ерөнхийлөгч Си Жинпин сүүлийн нэг долоо хоног олны нүдэнд огт үзэгдсэнгүй. Түүгээр ч барахгүй дөрвөн ч томоохон уулзалт, тэр дундаа Данийн Ерөнхий сайд, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга болон Сингапурын Ерөнхий сайдтай хийх ёстой уулзалтаа хүртэл цуцалсан нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр элдэв цуу яриа тарахад хүргээд байна. Си Жинпин өнгөрсөн баасан гаригт болсон Коммунист намын хуралд ч суугаагүй гэнэ. Ирэх сард болох намын их хурлаар Ху Жинтаогийн орыг залгамжилна гэгдэж буй Си Жинпин ийнхүү таг чиг болсон нь Коммунист намынхан албан тушаалын томилгоогоо эцэслэн шийдвэрлэж чадаагүй, одоо хүртэл зөрчил тэмцэлтэй байгаагийнх гэж ажиглагчид үзэж байна.
Энэ намар болох Коммунист намын хурлаар БНХАУ-ын даргаар томилогдоно хэмээн хүлээж буй дэд ерөнхийлөгч Си Жинпин сүүлийн нэг долоо хоног олны нүдэнд огт үзэгдсэнгүй. Түүгээр ч барахгүй дөрвөн ч томоохон уулзалт, тэр дундаа Данийн Ерөнхий сайд, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга болон Сингапурын Ерөнхий сайдтай хийх ёстой уулзалтаа хүртэл цуцалсан нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр элдэв цуу яриа тарахад хүргээд байна. Си Жинпин өнгөрсөн баасан гаригт болсон Коммунист намын хуралд ч суугаагүй гэнэ. Ирэх сард болох намын их хурлаар Ху Жинтаогийн орыг залгамжилна гэгдэж буй Си Жинпин ийнхүү таг чиг болсон нь Коммунист намынхан албан тушаалын томилгоогоо эцэслэн шийдвэрлэж чадаагүй, одоо хүртэл зөрчил тэмцэлтэй байгаагийнх гэж ажиглагчид үзэж байна. Дэд Ерөнхийлөгч яагаад чухал уулзалт хэлэлцээрээ цуцалж, сураг чимээгүй байгаа талаар Хятадын Гадаад хэргийн яам хариулт өгөхөөс татгалзаж байгаа аж. Нэгэнт албаны тайлбар өгөөгүй учир зарим хэвлэл Си Жинпинийг эрх мэдлийн төлөөх тэмцлийн улмаас машины осолд орсон хэмээн цуурч байгаа бол зарим нь түүнийг гольф тоглож байгаад нуруугаа бэртээсэн ч гэж мэдээлж байна. Түүнээс гадна хөлбөмбөг, усанд сэлэлтээр хичээллэж байгаад гэмтсэн, зүрхний шигдээсболсон гэдэг цуу яриа ч таржээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























