Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нью-Йорк есдүгээр сарын 11-нийг дурсч байна

АНУ-ын Нью-Йорк хот 2001 оны есдүгээр сарын 11-ний айшигт халдлагад өртөж амиа алдагсдын гэгээн дурсгалыг хүндэтгэж байна. Хотынхон өнөөдөр энэ өдрийг амь үрэгдэгсдийн хойноос эмгэнэх биш харин тэдний дурсгалыг мөнхжүүлэх, сэргээн босгох өдөр болгон тэмдэглэж байна. Өнгөрсөн жил аймшигт халдлагын 10 жилийн ойгоор нээсэн үндэсний дурсгалын цогцолборт хүндэтгэлийн энэ  арга хэмжээ болох юм.
2001 оны есдүгээр сарын 11-нд хүн төрөлхтний түүхэнд хамгийн том аймшигт террорист халдлага болсон юм. Алан хядагчид нисэх онгоц барьцаалан Нью-Йорк хот дахь Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхаг, Вашингтон дахь Пентагоны барилгыг мөргөж сүйрүүлсэн юм.
Энэ халдлагын үеэр амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж дурсгалын цогцолборт албан ёсоор 2750 хавтан байрлуулжээ. Өнөөдөр орой худалдааны төвийн ихэр цамхгийг төлөөлүүлэн хотын дээр хоёр том гэрлэн цамхаг бүтээх юм байна.
Энэ өдөр АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа Барак Обама, Митт Ромни нар сурталчилгааны ажлаа түр завсарлаж, телевизүүдээс рекламуудаа гаргахгүй юм байна.
0 Сэтгэгдэл
ЛАЛУУД НЬЮ-ЙОРКТ ТЕРРОРИСТ ХАЛДЛАГА ҮЙЛДЭЖ БАЙХААР МОНГОЛД ТЕРРОРИСТ ХАЛДЛАГАА ҮЙЛДЭЖ МУУСАЙН МОНГОЛЧУУДЫГ БАЯЧУУДТАЙ НЬ ТӨР ЗАСГИЙН ОЛИГАРХУУДТАЙ НЬ ХАМТ ДЭЛБЭЛЭЭД АЛЧИХГҮЙ ДЭЭ
Хамгийн их уншсан