Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Кавказад Оросын цэрэг дахиад орохоор бэлтгэж байна
Наймдугаар сарын сүүлийн долоо хоногт Умард Кавказад Оросын холбооны хүчний 15 цэрэг офицер амь үрэгдэж 11 хүн шархадсан нь 10 жилийн өмнө энд ид дайн болж байх үеийн эмгэнэлт тоо баримттай бараг дүйж байгаа юм. “Хэрэв Кавказ дахь цэргийн албан хаагчид руу ингэж халдаад байх юм бол зэвсэгт бүлэглэл, дайчдын эсрэг манай цэрэг идэвхтэй ажиллагаа явуулж устгах болно” гэж ОХУ-ын батлан хамгаалах яамны эх сурвалжаас “Независимая газета” сонин мэдээлсэн байна. Сонин “Хууль сахиулагчид болон тусгайнхантай хамтраад зэвсэгт дайчдыг устгах бүрэн боломжтой” гэж дэслэгч генерал Юрий Неткачевын мэдэгдсэнийг онцолжээ. Тэр бас Зэвсэгт хүчний Тагнуулын удирдах газрын тусгай отряд Умард Кавказад шинэ ажиллагаа явуулахаар бэлтгэж, тусгай төлөвлөгөө хийж байгаа гэсэн байна.
Наймдугаар сарын сүүлийн долоо хоногт Умард Кавказад Оросын холбооны хүчний 15 цэрэг офицер амь үрэгдэж 11 хүн шархадсан нь 10 жилийн өмнө энд ид дайн болж байх үеийн эмгэнэлт тоо баримттай бараг дүйж байгаа юм. “Хэрэв Кавказ дахь цэргийн албан хаагчид руу ингэж халдаад байх юм бол зэвсэгт бүлэглэл, дайчдын эсрэг манай цэрэг идэвхтэй ажиллагаа явуулж устгах болно” гэж ОХУ-ын батлан хамгаалах яамны эх сурвалжаас “Независимая газета” сонин мэдээлсэн байна. Сонин “Хууль сахиулагчид болон тусгайнхантай хамтраад зэвсэгт дайчдыг устгах бүрэн боломжтой” гэж дэслэгч генерал Юрий Неткачевын мэдэгдсэнийг онцолжээ. Тэр бас Зэвсэгт хүчний Тагнуулын удирдах газрын тусгай отряд Умард Кавказад шинэ ажиллагаа явуулахаар бэлтгэж, тусгай төлөвлөгөө хийж байгаа гэсэн байна. Ц.Хас
0 Сэтгэгдэл
























