Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Грек дэлхийн хоёрдугаар дайны үеийн авлагаа Германд сануулав
Грекийн Сангийн сайд дэлхийн хоёрдугаар дайны үед нацист Германаас тус улсад учруулсан хохирлыг тооцох тусгай комисс байгуулахаар шийдвэрлэжээ. Дайны үед нацистын цэргийн албан хаагчдын үйлдсэн хэргийн төлөө төлбөр төлөхийг Афин Берлинээс нэхэмжлэх гэж байгаа талаар Грекийн Сангийн сайдын орлогч Христос Стайкурас хэлээд мэргэжилтнүүд архивын баримт бичгүүдийг судалж эхэлсэн тухай мэдээлсэн байна. Афин германчуудаас 7,5 тэрбум евро нэхнэ гэж мэдэгдэж байна.
Энэ илтгэлийг бэлтгээд Германтай үг хэлээ ололцож чадахгүй бол Грек олон улсын байгууллагуудын дараагийн зээл тусламжийг хүлээлгүйгээр евро бүсийг орхиж магадгүй байгаа юм. Грек дайны үеийн хохирлын төлбөрийн талаар удаа дараа асуудал тавьж байсан ч Германы тал үүний эсрэг байр суурьтай байгаа юм. Хамгийн сүүлд 2010 оны аравдугаар сард Немцийн холбооны банкаар төлбөр хийгээд Берлин Афины өмнө хүлээсэн үүргээ биелүүллээ гэж Германы Үндсэн хуулийн шүүх мэдэгдсэн юм. Харин Грекийн тал л дэлхийн хоёрдугаар дайны үед нацистууд Грекийн алтны нөөцийг авч явсан гэж төлбөрийн дүнг нэмээд байдаг юм байна. Грекийн Үндэсний зөвлөлийн тооцоогоор дайны үед Германы тал Грект 162 тэрбум еврогийн хохирол учруулсан гэдэг байна.

Ц.Хас
0 Сэтгэгдэл