Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Хааны бага хатан тусдаа ордон шаарджээ
Өмнөд Африкийн Зулу аймгийн хаан Гүүдвил Звелитини өөрийн бага хатандаа зориулж 700 мянган ам.доллараар ордон барихаар Засгийн газраасаа хөрөнгө хүсчээ. Өмнөд Африктаа нөлөө бүхий ястны аймгийг удирдан толгойлдог тэрээр зургаан хатантай. Түүнээс хамгийн бага хатан болох 22 настай Зола Мафутай нэг дор амьдардаг ч тэр нь тусдаа ордонтой
болмоор байна гэжээ. 14 настайдаа хааны хатан болсон Зола Мафу ихээхэн эрх дархтай нэгэн аж.
Түүний хүсэлтээр ордон бариулахаар хаан Засгийн газартаа санал тавиад байна. Үүнээс гадна бас нэг хатныхаа ордонг засварлахын тулд 1,4 сая ам.доллар хэрэгтэй байна гэдгээ ч дуулгаад авчээ.
Тансаг амьдралд умбасан хааны гэр бүл аймгийнхаа төсөвт асар өндөр дарамт болж байна гэж сөрөг хүчнийхэн байнга эсэргүүцдэг боловч энэ жил гэхэд тэд 6,9 сая ам.долларыг “амьжиргаандаа” зориулан аваад байна.

Өмнөд Африкийн Зулу аймгийн хаан Гүүдвил Звелитини өөрийн бага хатандаа зориулж 700 мянган ам.доллараар ордон барихаар Засгийн газраасаа хөрөнгө хүсчээ. Өмнөд Африктаа нөлөө бүхий ястны аймгийг удирдан толгойлдог тэрээр зургаан хатантай. Түүнээс хамгийн бага хатан болох 22 настай Зола Мафутай нэг дор амьдардаг ч тэр нь тусдаа ордонтой болмоор байна гэжээ. 14 настайдаа хааны хатан болсон Зола Мафу ихээхэн эрх дархтай нэгэн аж.

0 Сэтгэгдэл