Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Унгарын Ерөнхий сайд тэтгэвэр бууруулах шаардлагыг хүлээн авахгүй
Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Олон улсын валютын сангийн зээлийн нөхцлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгджээ. Тус улс ОУВС-гаас 15 тэрбум ам.долларын зээл авахын тулд тэтгэвэрийн хэмжээг бууруулж, банкуудын татварыг багасгах гэх мэтийн арга хэмжээ авах шаардлага тавьсан байна. Гэвч Засгийн газрын тэргүүн үүнийг Унгарын ашиг сонирхолд огт нийцэхгүй гэж үзэж байгаагаа “Facebook” хуудсаараа мэдэгдээд ОУВС-д хэлэлцээр хийх өөр санал гаргана гэжээ. Санхүүгийн хямралд орчихоод байгаа Унгар улс өмнө нь 20 тэрбум еврогийн зээл ОУВС-гаас авсан бөгөөд нэмж 15 тэрбумыг зээлэх хүсэлт гаргасан юм. Гэвч зээлийн нөхцөл дээр хоёр тал санал нийлэхгүй байгаагаас энэ тухай хэлэлцээр бүтэлгүйтэж, хойшилсоор байгаа юм.
Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Олон улсын валютын сангийн зээлийн нөхцлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгджээ. Тус улс ОУВС-гаас 15 тэрбум ам.долларын зээл авахын тулд тэтгэвэрийн хэмжээг бууруулж, банкуудын татварыг багасгах гэх мэтийн арга хэмжээ авах шаардлага тавьсан байна. Гэвч Засгийн газрын тэргүүн үүнийг Унгарын ашиг сонирхолд огт нийцэхгүй гэж үзэж байгаагаа “Facebook” хуудсаараа мэдэгдээд ОУВС-д хэлэлцээр хийх өөр санал гаргана гэжээ. Санхүүгийн хямралд орчихоод байгаа Унгар улс өмнө нь 20 тэрбум еврогийн зээл ОУВС-гаас авсан бөгөөд нэмж 15 тэрбумыг зээлэх хүсэлт гаргасан юм. Гэвч зээлийн нөхцөл дээр хоёр тал санал нийлэхгүй байгаагаас энэ тухай хэлэлцээр бүтэлгүйтэж, хойшилсоор байгаа юм. Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























