Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Армяны парламент Унгараас харилцаагаа таслахаар шийдвэрлэлээ
Армяны парламент 2004 онд Будапештэд армян офицерийн амийг хөнөөсөн офицер Рамиль Сафаровыг эх оронд нь шилжүүлэн өгснийх нь төлөө албан ёсны харилцаагаа таслах талаар санал хураасан байна. Хуралдаанд оролцсон депутатуудын 96 нь энэ шийдвэрийг дэмжсэн бол ганц гишүүн татгалзжээ. Армяны парламентын шийдвэрт “Офицерийг өршөөсөн Азербайжаны Ерөнхийлөгчийн зарлиг нь Страсбургийн 1983 оны хүмүүнлэгийн конвенц, хүний эрхийн нийтлэг зарчмыг зөрчиж байна. Унгарын засаг захиргаа хэрэгтнийг эх оронд нь шилжүүлэн өгснийхөө төлөө бас хариуцлага хүлээх ёстой учраас Армяны тал парламентын түвшинд Унгар улсаас албан ёсны харилцаагаа зогсоож байна” гэжээ.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
























