FMC, Business Conference арга хэмжээнд 1000 орчим бизнесийн салбарын манлайлагчид оролцлоо
Л.Оюун-Эрдэнийн Ухаахудаг тойрсон асуудлаар Хянан шалгах Түр хороо байгуулах асуудлыг ЭЗБХ өнөөдөр хэлэлцэнэ
Ипотекийн зээл гэж юу вэ?
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНЭУ-ын Гадаад хэргийн сайд бараалхав
Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийнхөн 24 цагийн турш угаарын хийн эрсдэлээс сэргийлэн ажиллаж байна
“Импортын хүнсний худалдаа-хяналт” аяны хүрээнд сургалт зохион байгуулж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан
БНЧУ-ын Сенатын танхимын дэд дарга тэргүүтэй төлөөлөгчид “Талх Чихэр” ХК-д зочиллоо
Монгол Улс ISO-гийн Ерөнхий чуулганд оролцов
“Томчуудын мэдлэг-багачуудын бамбай“ хамтарсан уулзалт боллоо
Шашны ялгаа ба тусгаар тогтнол
Тайван, тогтвортой амьдралтай хөгшин Европт барагтай бол гудамжинд олныг хамарсан үймээн гардаггүй. Гарвал цалин хөлс нэмэгдүүлэх, сургалтын төлбөр бууруулах гэх мэт эдийн засгийн шаардлага л тавьдаг. Шашны улмаас европчууд дотроо маргалдаж зодолдохоо болиод удаж байна. Гэтэл жилдээ хамгийн цөөндөө нэг удаа шашны зөрчлийн улмаас үймж, цагдаа цэрэг болж байдаг нэг дагуул улс бий. Энэ бол Умард Ирланд. Энэ улсыг Ирландын Бүгд Найрамдах улстай андуурах хэрэггүй. Ирланд нь тусгаар тогтносон улс бол Умард Ирланд нь Их Британийн Нэгдсэн Вант Улсын харьяанд багтдаг эдийн засаг, улс төр гээд бүх талаараа хөрш Англиас хамааралтай дагуул улс билээ.
Монгол Улс ч цагтаа нэгдмэл байсан ч он цагийн эрхээр Өвөрлөгч ба Ар гэж хуваагдан тал нь бусдын мэдэлд сайн дураар үлдэж, үлдсэн нь тусгаар тогтносон. Ирланд ч мөн адил.

Арлын энэ орныг 1171 онд Английн ван II Генрих эзлэн авсан бөгөөд тэр цагаас хойш 750 жилийн турш англичууд энэ арлыг эзэрхсэн. Эзлэн авагчид нь нутгийн уугуул иргэдийн газрыг булаан авч Англиас шилжин ирэгсдэд өгөх замаар арлыг бүхэлд нь биш юмаа гэхэд тодорхой хэсэгт нь баталгаатай эрх мэдэлтэй байх бодлого явуулж ирсэн байдаг. Ингэсээр XVI зуунтай золгов. Энэ хооронд кельт гаралтай нутгийн уугуул иргэд болох ирландчууд нь нэг бус удаа бослого гаргасан ч бодит үр дүнд хүрээгүй болохоор Английн колони хэвээр л байлаа. Тухайн үед Англиас ирж суурьшигчид нь хэдийнэ нутгийн уугуул иргэдтэй холилдоод, бас ч зүгээргүй Англиас хараат бус бодлого явуулах гэж оролддог болсон байв.
Ийм үед Английн хаан ширээнд заларсан VIII Генрих Ирланд дахь Английн оролцоог цэрэг, улс төрийн хүчээр маш хүчтэй болголоо. Ингэхдээ VIII Генрих нь Ватикан дахь Ромын пап ламын элдэв явуулга, нөлөөнөөс ангид байх зорилгоор өөрийн гэсэн буюу Английн сүм байгуулж, католик шашнаас өрх тусгаарласан юм. Өөрөөр хэлбэл, христийн шашинд бас нэгэн протестант урсгал бий болгож, өөрийгөө тэр урсгалын тэргүүнээр зарласан. Гэтэл дийлэнх ирланд иргэн бүр V зууны үед гэгээн Патрикийн анхлан оруулж ирсэн католик шашинд үнэнч хэвээр байлаа. Католик шашинд үнэнч байна гэдэг нь Ромын пап ламыг Христийн газар дээрх бүрэлбаа, амьд бурхан гэж хүлээн зөвшөөрч, зарлиг болгоныг нь үг дуугүй дагахад бэлэн гэсэн үг. Иймдээ ч хааны төлөөх удаа дараалан гарсан тэмцэл, үймээний үеэр ирландчууд нь католик шашныг дагагчдыг дэмжсэн юм. Гэвч энэ байдал Английн хаадад таалагдсангүй. Улмаар тэд ирландчуудыг уугуул нутгаас хөөж туун, булаан авсан газраа Англи болон Шотландаас нүүж ирсэн протестант шашинтнуудад өгөх бодлогыг тууштай бөгөөд харгисаар явуулж эхэлжээ. Умард Ирландын Ольстер хотыг протестантуудын гол түшиц болгов. Үр дүнд нь протестант шашинтай гадаадын цагаачид, ашиг хонжоо харан шашнаа өөрчлөн протестант болсон хүмүүс голдуу оршин суудаг нутаг нь Умард Ирланд болжээ.
Лорд Кромвель Английн засгийн эрхийг гартаа авч хууль ёсны хааныг хөөхөд католик шашинтан ирландчууд ахин бослого дэгдээсэн ч дарагдсан. Кромвелийн дараа католик шашинт Иаков хаан Ирландад хүрэлцэн ирж католик шашинтуудын хүчээр хаан ширээгээ эргүүлэн авах бослого дэгдээсэн юм. Хариуд нь протестант шашинтнууд Нидерландаас Ораны Вильгельм хунтайжийг урьж авчран 1690 онд Войн голын дэргэд болсон тулаанд англичууд болон тэдний талыг баримтлагч протестант шашинтууд нь католик ирландчуудаа нэг мөр дарж авсан түүхтэй.
Үүнээс хойш католик шашинтнуудыг газар нутгаас хөөх, зүйл бүрээр хавчин гадуурхах нь хэвийн үзэгдэл болов. Ирландчууд нь ирландчуудаа гадуурхана гэсэн үг. Католикууд төрийн албанд орох, сургуульд суралцан мэргэжил эзэмших эрхгүй, санал өгөх, улсын удирдлагад оролцох эрхгүй байв. Ингэсээр протестант шашинтнууд голдуу амьдардаг умард нутгаас бусад газар католик шашинтай ирландчууд нь ямар ч эрхгүй, ядуу зүдүүгийн туйлд хүрсэн хар ажилчид болон хувирчээ. Англичууд нь протестант цөөнхид тулгуурлан бусад ирландыг зүйл бүрээр хавчин гадуурхаж байсан юм. Англичууд эдийн засгийн хувьд ашиггүй гэдэг шалтгаанаар Ирландаас мах, даавуу гээд бүх төрлийн бүтээгдэхүүнийг Англи руу экспортлохыг хорьж, олон зуун мянган хүнийг ажилгүй, өлсгөлөн үхлийн ирмэгт тулгасан. Үүний хариуд зохиолч Жоннатан Свифт “Ирландын хүүхдүүдийг хүнсэнд хэрэглэх тухай” нэртэй алдарт нийтлэлээ бичиж нэгэнт тэжээж чадахгүй хүүхдүүдийг харсаар байгаад үхүүлэхийн оронд хүнсэндээ хэрэглэх замаар эдийн засгийн хувьд ашигтай ажиллацгаая гэж егөөдөн олныг цочроож байсан түүхтэй. 1845 онд ядуус, эгэл ардын гол хүнс болоод байсан төмсний ургац нь өвчинд нэрвэгдэн үгүй болов. Үүнээс болж сая гаруй хүн өлсгөлөнгөөр үхэж, сая таван зуун мянга гаруй хүн амьдрахын эрхээр Америк руу цагаачлан гарсан байдаг. Өлсгөлөн цагаачлалаас болж Ирландын хүн ам гуравны нэгээр цөөрч байсан юм. Ирландын дотоод амьдралыг тодорхойлогч хууль дүрмүүдийг Лондонгоос шууд баталдаг болсон.
Энэ бүхнийг ирландчууд зүгээр хараад суухыг хүсээгүй нь мэдээж. Мөн л дараалан бослого хөдөлгөөн дэгдээсэн ч дотоодын эв нэгдэл байхгүйн улмаас тухай бүр дарагдаж байв. Ингэсээр дөнгөж 1914 онд өөртөө засах эрхтэй болтол Дэлхийн нэгдүгээр дайн дэгдэж, англичуудын хувьд Ирландын өөртөө засах эрхтэй манатай юм болж орхижээ. Дайны үеэр болон дайны дараа Ирландын босогчид эрх чөлөөний хөдөлгөөнөө эрчимжүүлж дайн эхлүүлсэн юм. Гэвч протестант шашинтнууд голдуу амьдардаг Умард Ирландын зургаан гүнлэгийнхэн тусгаар тогтнохгүй, цаашид ч Их Британийн мэдэлд байх хүсэлтэйгээ мэдэгдэн иргэний дайн дэгдэв. Улмаар Английн Засгийн газар дайныг зогсоох өөрийн гэсэн санал гаргахад тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид нь аргагүйн эрхэнд түүнийг нь хүлээн зөвшөөрснөөр Ирланд нь Английн мэдлийн умард ба тусгаар тогтносон өмнөд хэсэг болон салжээ. Умард Ирландын хүн амын олонхи нь протестант шашинтай ч католик шашинтай ирландчууд ч цөөнгүй.
Тэр цагаас хойш Умард Ирландад Англиас салж, тусгаар хэсэгтэйгээ нэгдэхийн төлөө тэмцсэн Ирландын Бүгд Нраймдах Арми ба Их Британийн нэг хэсэг байхын төлөө тэмцдэг протестант шашинтнуудын Ольстерийн өөрийгөө хамгаалах холбоо гэсэн алан хядах хоёр байгууллага өнөөдрийг хүртэл тасралтгүй тэмцсээр ирсэн билээ. 1970-1980-аад оны үед энэ хоёр тэмцэлдэгч хүчин нэгнийхээ эсрэг гол төлөв алан хядах ажиллагаа явуулж байсан билээ. Ирландын Бүгд Найрамдах Армийнхан тухайн үеийн Ерөнхий сайд байсан Маргарет Тетчерийг Засгийн газрынх нь хамт дэлбэлж устгах гэж оролдож байсан удаатай. Хэдийгээр 1998 онд сөргөлдөгч талууд нь хэлэлцээрийн ширээний ард сууж гал зогсоох, Умард Ирландын асуудлыг тайван замаар шийдэх тохиролцоонд хүрсэн мөргөлдөөн өнөөдөр ч гарсаар.
Хамгийн сүүлийн мэдээгээр гэхэд Умард Ирландын Белфаст хотноо протестант ба католик шашинтнууд хооронд мөргөлдөөн гарч олон арван хүн гэмтээд байна. Үймээн гарах болсон шалтгаан нь шашны ялгаа. Католик шашинтнуудын рок хамтлаг тоглолтын үеэр жагсаал хийснийг нь эсэргүүцсэн протестантууд хариу жагсаал хийснээр ийнхүү олныг хамарсан үймээн дэгджээ.
Протестант шашинтнууд нь Ораны Вильгельм хунтайжийн арми Войн голын эрэг дээр 1690 онд католик шашинтнуудыг бут ниргэснийг тэмдэглэн жил бүр жагсаал хийдэг. Энэ үеэр мэдээж мөргөлдөөн гардаг. Тэгэхээр Умард Ирландын асуудал ойрын арваад жилдээ л тайван замаар шийдэгдэхгүй нь бололтой. 2007 онд Умард ирландчуудын дунд шашны харьяаллын тухай асуулга явуулахад 55 хувь өөрсдийгөө протестант шашинтан, 40 хувь нь католик шашинтан гэж байж. Ингээд ч зогсохгүй протестант шашинтай хүмүүсийн 90 хувь нь урдын адил Их Британийн нэг хэсэг байхыг дэмжиж буйгаа мэдэгдсэн байна.
Харь гүрний зүгээс хэдэн зууныг дамжуулан шашны үзлээр ялгаварлан гадуурхах бодлогыг гадаадын иргэдийг бөөнөөр нь оруулан ирж суурьшуулахтай хавсруулах нь улс үндэстнийг ямаршуу байдалд хүргэж болдгийг эндээс бэлхнээ харж болно. Хөрш зэргэлдээ Өвөрмонголд хэдэн зууныг дамжин өрнөж байгаа үйл явц бол үүний бас нэгэн тод жишээ юм.

0 Сэтгэгдэл