Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Холбооны мөрдөх товчоо “Apple”-ийн 12 сая кодыг хакеруудад алджээ
“AntiSec” хэмээх хакер бүлэглэл “Apple” компанийн 12 сая гаруй UDID танигч кодыг Холбооны мөрдөх товчооноос хулгайлж авснаа мэдэгдлээ. UDID гэдэг нь “Apple”-ийн бүтээгдэхүүн бүрт байдаг 40 тэмдэгт бүхий дахин давтагдашгүй таних код юм. Холбооны мөрдөх товчооны мэдээллийн санд “Apple”-ийн 12 сая хэрэглэгчийн ийм код хадгалагдаж байдаг бөгөөд түүнээс нь хакерууд хуулж авчээ. Тэд Холбооны мөрдөх товчооны агент Кристофер Стэнглийн зөөврийн компьютерээс кодуудыг авсан гэнэ.
Гэвч Холбооны мөрдөх товчоо хакерын бүлэглэлийн дээрх мэдэгдлийг үгүйсгэж байна. Харин “AntiSec”-ийн зүгээс хакер хийснээ баталгаажуулж нэг сая гаруй UDID кодод агуулагдаж буй хэрэглэгчийн нэр, утасны дугаар, гэрийн хаяг зэргийг интернэтэд дэлгэсэн байна.
Холбооны мөрдөх товчоо "Apple"-ийн кодыг зарим хүнийг мөрдөж мөшгөхөд ашигладаг аж.
“AntiSec” хэмээх хакер бүлэглэл “Apple” компанийн 12 сая гаруй UDID танигч кодыг Холбооны мөрдөх товчооноос хулгайлж авснаа мэдэгдлээ. UDID гэдэг нь “Apple”-ийн бүтээгдэхүүн бүрт байдаг 40 тэмдэгт бүхий дахин давтагдашгүй таних код юм. Холбооны мөрдөх товчооны мэдээллийн санд “Apple”-ийн 12 сая хэрэглэгчийн ийм код хадгалагдаж байдаг бөгөөд түүнээс нь хакерууд хуулж авчээ. Тэд Холбооны мөрдөх товчооны агент Кристофер Стэнглийн зөөврийн компьютерээс кодуудыг авсан гэнэ. Гэвч Холбооны мөрдөх товчоо хакерын бүлэглэлийн дээрх мэдэгдлийг үгүйсгэж байна. Харин “AntiSec”-ийн зүгээс хакер хийснээ баталгаажуулж нэг сая гаруй UDID кодод агуулагдаж буй хэрэглэгчийн нэр, утасны дугаар, гэрийн хаяг зэргийг интернэтэд дэлгэсэн байна.
Холбооны мөрдөх товчоо "Apple"-ийн кодыг зарим хүнийг мөрдөж мөшгөхөд ашигладаг аж.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























