Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Өмнөд Африкийн алтны уурхайд бослого гарлаа
Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын алтны уурхайд гарсан эмх замбараагүй байдлыг зогсоохын тулд цагдаагийнхан нулимс асгаруулагч хий, резинэн сум ашиглахад хүрсэн байна. Марикан дахь Лонмин компаний дэлхийд гуравт ордог цагаан алтны том уурхайд эмх замбараагүй байдал гарах үеэр 44 хүн хохирсны 34 нь цагдаагийнхны суманд өрсөн байна. Өмнөд Африкийн бүгд найрамдах улс бол манай гарагийн цагаан алтны 80 орчим хувь байдаг улс. Дэлхийн зах зээл дээр цагаан алтны үнэ 10 орчим хувиар өссөн нь ийм явдал гарахад хүргэжээ. Даваа гарагт тус уурхайн 60 орчим ажилчин цалин хөлсөө нэмүүлэх шаардлага тавьж ажил хаяжээ. Үүнээс үүдээд ажилчдын тал нь ээлжиндээ гараагүй байна. “Хүмүүс ажилдаа гаралгүй эсэргүүцэл үзүүлсэн. Цагдаагийнхан аргагүйн эрхэнд нулимс асгаруулагч хий, резинэн сум ашиглахад хүрсэн юм” гэж компанийн мэдээлэлд дурджээ. Харин цагдаагийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Пинки Тсиньян болохоор “урьд нь уурхайд ажиллаж байсан хүмүүс, ажилчид, цагдаагийн хамгаалагчдын дунд буудалцаан болсон” гэжээ.
Үүнээс гадна дэлхийд алт үйлдвэрлэлээрээ дөрөвт ордог KCD East уурхайд ч гэсэн ажилчид нь ажлаа хаяад гурав хонож байгаа юм байна.
Үүнээс гадна дэлхийд алт үйлдвэрлэлээрээ дөрөвт ордог KCD East уурхайд ч гэсэн ажилчид нь ажлаа хаяад гурав хонож байгаа юм байна.
0 Сэтгэгдэл
























