Сирийн чөлөөт армийнхан Дамаск, Алеппогийн нисэх буудлуудад байгаа иргэний онгоцуудыг бөмбөгдөнө гэж мэдэгдсэнд Оросын гадаад хэргийн яам сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлсэн нь өчигдөр тус яамны албан сайтад нийтлэгдсэн байна. Гадаад хэргийн яам босогчдын энэ заналхийлэл нь байж боломгүй зүйл гэжээ. “Ёс суртхууны талаасаа ч, эрхзүйн хувьд ч сөрөг хүчний энэ үйлдэл нь байж боломгүй, үндсэндээ “Аль-Кайда”гийн гэмт хэргээс ялгарахгүй хэрэг” гэж мэдээлэлд дурдсан байна.
Сирийн чөлөөт армийнхан эрх баригчдаа Дамаск, Алеппогийн иргэний нисэхийн байгууламжуудад Орос, Иран, Иракаас авчирсан байлдааны онгоц, зэр зэвсгийг агуулах зорилгоор ашиглаж байгаа учир агаараас дайрч устгана гэж өчигдөр мэдэгдсэн юм.