FMC, Business Conference арга хэмжээнд 1000 орчим бизнесийн салбарын манлайлагчид оролцлоо
Л.Оюун-Эрдэнийн Ухаахудаг тойрсон асуудлаар Хянан шалгах Түр хороо байгуулах асуудлыг ЭЗБХ өнөөдөр хэлэлцэнэ
Ипотекийн зээл гэж юу вэ?
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНЭУ-ын Гадаад хэргийн сайд бараалхав
Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийнхөн 24 цагийн турш угаарын хийн эрсдэлээс сэргийлэн ажиллаж байна
“Импортын хүнсний худалдаа-хяналт” аяны хүрээнд сургалт зохион байгуулж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан
БНЧУ-ын Сенатын танхимын дэд дарга тэргүүтэй төлөөлөгчид “Талх Чихэр” ХК-д зочиллоо
Монгол Улс ISO-гийн Ерөнхий чуулганд оролцов
“Томчуудын мэдлэг-багачуудын бамбай“ хамтарсан уулзалт боллоо
Дэлхийн хамгийн ардчилсан улсын өнгөрсөн үе

Тусгаар тогтнолын төлөө тэмцэж байгаа ямарваа нэг улс, үндэстэн өөрийгөө улс хэмээн зарласнаар улс болчихдоггүй. Хамгийн заналт дайсан нь эхлээд, дараа нь бусад нь хүлээн зөвшөөрч гэмээнэ улс шиг улс болж, хүмүүс нь би тэр улсын иргэн гэж хоолой зангируулан омогших эрхтэй болдог. Энэ бол орчин үед тусгаар тогтнолоо олсон улс болгоны давах ёстой даваа. Давж л чадвал бусад орон шинээр тодорсон улсын дотоод хэрэгт ил, цагаан оролцохгүй болж, иргэд нь улсаа өөрийн хүслээр дуртай зүгтээ залах эрхтэй болно. Дэлхий дахинаа ардчиллыг тогтоохын төлөө буу сум, хүний амь үл хайрлан зүтгэгч Америкийн Нэгдсэн Улс нэгэн цагт мөн л энэ давааг давж байсан билээ. Бүр тодруулбал, 1783 оны есдүгээр сарын 3-нд Их Британийн эзэнт гүрэн Хойд Америкийн колониудаа хараат бус, тусгаар улс гэдгийг нь хүлээн зөвшөөрсөн түүхтэй.
Их Британийн колони 13 мужийн тэргүүн 1776 онд нэгдэн өөрсдийн мужуудаа хараат бус, тусгаар тогтносон Америкийн Нэгдсэн Улс гэж зарлан британчуудын эсрэг зарласан дайн нь ийнхүү есдүгээр сарын 3-нд бүрэн ялалтаар төгссөн гэдэг. 16 дугаар зуунаас эхлэн Хойд Америкт нүүн ирж, суурьшин амьдрах болсон иргэдийн эрх чөлөөг хязгаарласан хууль тогтоомжийг Их Британийн эзэнт гүрний зүгээс удаа дараа гаргаж байсан билээ. Өөрөөр хэлбэл, Лондон хотод парламентад суух “нөхдүүд” Европ дахь байдлаа дээшлүүлэх зорилгоор колониудаас авах татвараа нутгийн бизнес эрхлэх онцлог зэргийг үл харгалзан дураараа тогтоож эхэлжээ. Нүүн ирээд хоёр зуун жил болж, өөрсдийгөө уугуул америкчууд гэж хэлэх болсон хүмүүсийн хувьд энэ мэт үл тоомсорлосон байдлаар харилцах нь тун ч таагүй байсан нь ойлгомжтой. Явсаар колонийн оршин суугч болгон сонинд зар өгөхөөс эхлээд бичиг баримт бөглөх, наймаа хийх, сонин гаргах үйлдэл болгондоо Их Британийн хаанд тамгын татвар гэгчээр төлөх ёстой болов. Хамгийн гол нь, ингэж шинэ татвар оруулахдаа америкчуудын төлөөлөлгүй, саналыг нь огт асуулгүй шийдвэр гаргаж. Үүнийг нутгийн иргэд тэвчээд суухыг хүссэнгүй “Төлөөлөлгүй татвар бий болгоно гэдэг дарангуйлал” гэсэн уриатай эсэргүүцлийн хөдөлгөөн эхлүүлсэн түүхтэй. Зүгээр ч нэг эсэргүүцлийн хөдөлгөөн бишгүй, тусгаар тогтнолын төлөө хөдөлгөөн байв. Их Британийн эзэнт улс хэрэг бишдэж эхэлснийг ойлгоод тамганы татвар гэгчээ халсан ч цаашид ч америкчуудаас асуулгүйгээр өмнөөс нь хууль тогтоомж батлах эрхтэй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн юм. Өөрөөр хэлбэл, хүссэн үедээ америкчуудад огт хамаагүй зүйлийг хуулийн үндэстэйгээр тулган хүлээлгэх бүрэн эрхтэй гэв. Улмаар Америкт үйлдвэрлэгдэн экспортоор гарч байгаа бүх бүтээгдэхүүнд өндөр татвар ногдуулж орхижээ. Үүнийг энэ 13 мужийн хүмүүс эсэргүүцэн боссоноор өдгөө Америкийн хувьсгал гэж нэрлэгдсэн зүйл дэгдсэн түүхтэй.
Товчхондоо, өөрсдийнх нь амьдралыг тэртээ хол далайн чанадад байгаа хэдэн “нөхөд” шийдэх болсонд дургүйцсэн төдий гэсэн ч болно. Ингээд дайн дэгдсэн нь ойлгомжтой. Англичууд ба америкчууд гэж хоёр талцаж нэлээд хэдэн жил дайтаж үр дүнд нь есдүгээр сарын 3-нд хэдэн мянган хүний амиар тусгаар тогтнолоо олж авсан. Цаашлаад, ардчиллын төлөө иргэний дайн хийж, хэдэн зуун мянгаар тоологдох хүний амийг тахил болгон өргөсөн.
Өөрсдийн эрх чөлөө, хэнээс ч үл хамаарсан бодлого явуулахын төлөө бослого гаргаж байсан улсын өнөөдрийн төрх тэс өөр. Тухайн үеийн Их Британийн эзэнт гүрэн шиг л болсон гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй. Ердөө зуу гаруй жилийн дараа испаничуудтай дайтаж байгаад Филиппин, Куба, Гуам, Пуэрто Рико гэсэн гурван улсыг 20 сая ам.доллараар худалдаад авчихсан. Кубад америкчууд ямаршуу бодлого явуулдаг байсан талаар манай сонин урьд нь тодруулж байсан. Тэгвэл филиппинчууд Америкиийг эсэргүүцсэн дайн эхлүүлж, 1913 он хүртэл дайтсан. Гуам, Пуэрто Рикогийн хувьд өнөөдрийг хүртэл гадаад бодлогоо өөрсдөө толгой мэдээд явуулчих эрхгүй дагуул улс хэвээр.
Дэлхийн хоёрдугаар дайны үеэр япончууд Сувдан аралд байрлаж байсан Номхон далайн флотыг дайраагүй бол Орос, Их Британи, Францын талд байлдах сонирхол америкчуудад бараг байгаагүй гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй. Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа дэлхийн хамгийн хүчирхэг хоёр гүрний нэг болж. Тиймдээ ч Зөвлөлтийг л эсэргүүцвэл ямар ч цуст дарангуйлагч байсан хамаагүй дэмжсээр 1992 онтой золгосон нь түүхийн үнэн. Чилийн хууль ёсны тэргүүнийг түлхэн унагах төрийн эргэлтийг АНУ бүх талаар дэмжээгүй бол тус улсын өнөөдрийн дүр зураг ямар байхыг төсөөлөхөд сонин. Ер нь, Латин Америкийн орнууд дахь дарангуйлагчдын засаглал болгоныг дэмжиж байсан гэвэл Кубын Батиста, Никарагуагийн Сомоса, Эквадорын Кордеро гэх мэтээр бүс нутаг дахь дарангуйлагчдын цаана АНУ зэр зэвсэг, хөрөнгө мөнгөөр дэмжин, жинхэнэ нууц ноёнтон байсан нь түүхэн үнэн. Эрх чөлөөнд дуртай, өөрийнхөөрөө байхыг хүссэн хүмүүсийн байгуулсан улс яагаад түүхийн явцад дарангуйлагчдыг дэмждэг улс байсан юм бэ гэдэг сонин. Өнөөдөр АНУ нь Сирийн албан ёсны төрийн тэргүүн Башар Асадыг түлхэн унагахын төлөө улсынх нь дотоод хэрэгт шууд хөндлөнгөөс оролцон босогчдыг зэр зэвсэг, мөнгөөр дэмжиж байна. Гэтэл есдүгээр сарын 3-нд Их Британиар тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэхийн тулд хөндлөнгийн улсын оролцоогүйгээр өөрсдөө толгой мэдэн улсаа удирдах гэж юу хийж байснаа мартчихдаг нь харамсалтай.
Цаашилбал, Иракт юу болов? Цөмийн зэвсэг байхгүй гэхэд байгаа гэсээр цэргээ оруулж байлдан дагуулаад юу ч үгүй болгосон. Сөрөг хүчнийг нь дэмжээгүй, шууд л цэргээ оруулсан. Үр дүнд нь дэлхийн хамгийн сайн чанарын газрын тостой гэгддэг Иракийг хаашаа ч гарах аргагүйгээр гартаа оруулсан.
Ливид гарсан үймээнээр сөрөг хүчнийг цэрэг, мөнгөөр ил цагаан дэмжсээр байгаад төрийн эргэлт гаргасан. Үр дүнд нь мөн л Ливийн газрын тосны орд, үйлдвэрүүдийг бараг шахуу мэдэлдээ оруулчихсан. Хуучин Югославын Холбооны Улсыг задарсны дараа болсон иргэний дайныг далимдуулж, энх тайвны төлөө гэж Белградыг бөмбөгдөж байгаад түүхэнд хэзээ ч байгаагүй Косово нэртэй улс бий болгосон. Тэндээ Европ дахь хамгийн том цэргийн бааз байгуулсан. Гренада гэж арал байна. Одоо хүмүүс бараг мартсан.
Энэ жижгээс жижиг улсыг тухайн үеийн Ерөнхийлөгч байсан Рейган нь цөмийн зэвсэгтэй, дэлхийн толгой хоёр гүрний нэг АНУ-ын аюулгүй байдалд заналхийлсэн гээд ганцхан өдрийн дотор цэргийн хүчээр эзэлчихсэн. Вьетнамд коммунист дэглэм тогтоохгүй, өөрөөр хэлбэл Оросын талыг баримталсан Засгийн газар төрийн эрхэнд гарч, АНУ-ын эрх ашгийг үгүйсгэхийг хэзээ ч үл зөвшөөрнө гээд 10 жил байлдаад авсан. Афганистаныг оросуудын эрхшээлээс чөлөөлнө гэж мөн л 10 гаруй жил лалын хэт даврагсдыг далдаас хөрөнгө мөнгө, зэр зэвсгээс дэмжсэн ч эцэст нь Осама бин Ладен гэгчийг өөрсдөө санхүүжүүлэн нэр хүнд, нөлөөтэй болгосон болж таарсан. Одоо өөрсдөө цэргээ оруулж хүчээр ардчилсан болгохоос өөр аргагүй болчихоод байгаа.
Өнөөдөр АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн ямар болохоос үл хамаараад эрт оройгүй Ираныг “чөлөөлөх” дээрээ тулаад байна. Энэ мэт яриад байвал АНУ зөвхөн өөрийн ашиг сонирхлын төлөө бусад улсын эрх ашгийг уландаа гишгэж байсан түүх олон. Бутран унагасандаа баярлаж байсан Зөвлөлт улсаас хол ялгаа үгүй л болж таарч байна. Өнөөдөр Ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдөж байгаа хүмүүс нь АНУ-ын дэлхийд тэргүүлэх байрыг буцаан сэргээнэ, зөвхөн америк маягийн үнэт зүйлсийг дэлхийн нийтээр албан хүчээр түгээн дэлгэрүүлэхийн төлөө бүхнээ зориулна гээд ярьдаг болчихсон. Улстөрчид нь хүний эрхийн төлөө үнэндээ тэмцэгчид гэгддэг. Дэлхий даяар хүний эрхийг өчүүхэн төдий хохироосон улсыг яаж ийж байгаад олоод хашраана шүү гэж айлгадаг. Итгэхгүй байгаа бол Ирак, Афганистан байна удахгүй Сири яахыг хар гэнэ. Гэтэл Америкийн эрх ашиг болохоор байдал эрс өөр болж ирнэ. Бин Ладентэй холбоотой гэж сэрдэгдсэн зуу гаруй хүнийг дэлхийн олон улсаас хулгайлж авчраад ямар ч шүүхгүйгээр Гуантанама дахь цэргийн баазад хорьчихсон. Нөгөө хүний эрх, энэ тэр юу болсон бэ гэхээр манайх ардчиллыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлсэн улс болохоор энэ зэргийн юм байх гэнэ.
Яагаад эрх чөлөө, тусгаар байдлыг хамгийн ихээр эрхэмлэгч хүмүүсийн байгуулсан улс өнөөдөр бүгдийг үл тоосон эзэнт гүрний хэмжээнд хүрээ вэ гэдэг хамгийн гайхалтай.
Ugaasaa l sheecnvvd sheeceeree l duucj bgasht

0 Сэтгэгдэл
Baatar
Ta nar ataarhaad baigaa umuu. Chadaj baigaa umand arga baihgui shuu dei. Mongoliig ch bas ezleed avahad hen eserguitseh um be. Baihgui shdee. Horvoogiin bichigdeegui huuli umdaa. Mongolchuudiin huvid bol uliin doloogood duugui baisan ni deer baihaa
2016.01.01
2012.09.24