FMC, Business Conference арга хэмжээнд 1000 орчим бизнесийн салбарын манлайлагчид оролцлоо
Л.Оюун-Эрдэнийн Ухаахудаг тойрсон асуудлаар Хянан шалгах Түр хороо байгуулах асуудлыг ЭЗБХ өнөөдөр хэлэлцэнэ
Ипотекийн зээл гэж юу вэ?
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНЭУ-ын Гадаад хэргийн сайд бараалхав
Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийнхөн 24 цагийн турш угаарын хийн эрсдэлээс сэргийлэн ажиллаж байна
“Импортын хүнсний худалдаа-хяналт” аяны хүрээнд сургалт зохион байгуулж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан
БНЧУ-ын Сенатын танхимын дэд дарга тэргүүтэй төлөөлөгчид “Талх Чихэр” ХК-д зочиллоо
Монгол Улс ISO-гийн Ерөнхий чуулганд оролцов
“Томчуудын мэдлэг-багачуудын бамбай“ хамтарсан уулзалт боллоо
Их ялалтад оруулсан Монголын хувь нэмэр
Энхболд гарч байж бүрэн төр бүрдэнэ. Бүрэн төр бүтэн ажлыг хийж бүтэн хариуцлага хүлээнэ. Эвтэй Монголыг сонголоо.
Dain tulaaniig hool hvns ,dulaan huvtsas bas shiidverlene shvv dee.Stalingrad-d Germanchuud daarsandaa yalagdsan gehed bolno.Bid OROSuudad heden myangan nehii deel ,beelii boitog ,hantaaz yavuulsan shvv dee.
Tusgaar togtnol chamaig
Tunhaglan zarlana ....
Asar ih uneer oldson
Az jargalaa hairlaj yawaarai....
tom ulsuudiin dund jijig uls tisgaar togtnoj chadna gedeg uneheer baharhaltai.
tuhain ved tusgaar togtnoloo olj awahiin tuld ter ih horongiig zvger beleglej bsan hvmvvs odoo heden haltar tsaasnii toloo gazar nutag, tusgaar togtnoloo ariljihaa yuman chinee bodohgui l bgam da.. hvn er ni bhku yumandaa shunaj bnga ilvv harj bi9lvv dolooj ywdagiin l gai yum bolow uu da.. lol
Jijig oron bgaagiin shaltgaan ch bas hyatad orostoi holbootoishdee
1945 оны есдүгээр сарын 2-нд АНУ-ын “Миссури” нэртэй байлдааны усан онгоцон дээр япончууд үг дуугүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зурсан. Ингэснээр дэлхийн түүхэнд урд хожид хэзээ ч гарч байгаагүй хамгийн хөнөөлт дайн болох Дэлхийн II дайн албан ёсоор дууссан билээ. Энэ дайн нь тухайн үеийн дэлхийн хүн амын 80 хувийг хамарч 72 орны 110 сая гаруй хүн татагдаж оролцсон байдаг. Үүнээс 65 сая гаруй хүн нь амиа алдаж, зэр зэвсэг үйлдвэрлэсэн хийгээд үүний хохирол гэхэд л дөрвөн их наяд ам.доллар болжээ. Байлдаанд оролцогч гол орон гэхэд л 652 мянган байлдааны онгоц, 286 мянган танк, сая гаруй их буу, 60 сая хол давсан буу, пулемёт үйлдвэрлэсэн байдаг.

Антифашист эвсэл, холбоотны хүчнийхэн нацист Герман, Япон тэргүүтэй эсрэг талыг ялснаар Африк, Ази тивд колончлолын эсрэг хөдөлгөөн хүчтэй өрнөж дайнд ихээхэн хохирол амссан Англи, Франц, Голланд зэрэг Европын оронд дээрх бүс нутгууд дахь колони улсыг урдын адил захираад байж чадахгүй нь тодорхой болсон. Үр дүнд нь Энэтхэгээс эхлээд олон орон эрх чөлөөгөө эргүүлэн авсан юм. Мөн үүнээс гадна Гитлерийн эсрэг эвслийн хүчний гурван их гүрэн харилцан тохиролцсоны үндсэн дээр НҮБ–ыг үүсгэн байгуулсан түүхтэй. Манай улс ч тусгаар тогтнолоо олж авсан юм.
Энэхүү их дайнд тусгаар тогтнол, эрх чөлөөг эрэлхийлсэн тал ялахад Бүгд Найрамдах Монгол Ард Улсын арми, иргэд нь хувь нэмрээ оруулсан нь түүхэн үнэн. Харамсалтай, нь өнөөдөр үүнийг мэддэг, үнэлдэг хүн цөөн болж. Сануулсан нэгнээ муусайн Зөвлөлт, коммунизмыг дэмжсэн гэх хүн ч цөөнгүй. Гэтэл Зөвлөлт улс дайнд ялагдсан бол сая хүрэхгүй хүн амтай Монгол гэж үгүй болох нь гарцаагүй байлаа. Гитлер өөрөө “Нэгэн цагт их удирдагч байсан ч гэлээ цагийн эрхээр суларч, доройтсон монголчууд гэдэг үндэстэн шинэ Германд хэрэггүй” гэж хэлсэн нь тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Нацист Германы бөөнөөр хорих лагеруудад энэ дайны үеэр буюу зургаан жилийн дотор зөвхөн еврей үндэстэн зургаан сая хүнийг устгасан байдаг.Тэгэхээр сая хүрэхгүй хүн амтай байсан монголчуудаас юу үлдэх байсныг тааж хэлэхэд бэрх.
Иймд Монголын ард түмний зүгээс Зөвлөлтөд үзүүлсэн тусламж нь дарамт шахалтын үр дүн бус харин улсаа, ард иргэдээ авч үлдэхэд чиглэсэн арга хэмжээ байсан юм. Монголчууд Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Зөвлөлтийн армийг дэмжих сан байгуулж, Москва эзлэгдэх нь гарцаагүй гэгдэж байсан 1941 оны аравдугаар сард гэхэд л тухайн үеийн 1,8 сая төгрөгийн өртөг бүхий гурван мянган гаруй бэлэг, өвлийн бүрэн хувцас 15 мянган ширхгийг явуулж байсан юм. Үүний дээр ЗХУ-ын Төрийн банкинд 587 мянган төгрөг бэлнээр нь шилжүүлэн өгч байсан билээ. Үхэр 7-15 төгрөг байсан гэхээр хэдий хэмжээний хөрөнгө шилжүүлж байсныг та өөрөө бодоод үзээрэй. Цаашлаад 1943 он гэхэд нийтдээ 25,3 сая төгрөгтэй тэнцэх эд зүйлийг тусламж болгон явуулж байсан бол 1945 онд 127 вагоноос бүрдсэн туслалцаа явуулсан гэдэг.
1942 онд “Хувьсгалт Монгол” нэртэй танкийн цуваа худалдан авах хөрөнгө цуглуулах их аян өрнөсөн. Үр дүнд нь эгэл жирийн монголчууд Зөвлөлтийн “Внешторгбанк”-нд 2,5 сая төгрөг, 100 мянган америк доллар, 300 кг алт дамжуулан өгсөн юм. Энэ хөрөнгөөр 1942 оны сүүлээр 32 ширхэг Т-34, 21 ширхэг Т-70 танк худалдан авч 1943 оны нэгдүгээр сарын 12-нд маршал Х.Чойбалсан тэргүүтэй манай улсын төлөөлөгчид Зөвлөлтийн 112 дугаар танкийн бригадад хүлээлгэн өгч байжээ. Нэг танк дунджаар 200 мянган рублиэр буй болдог байсан аж.
1943 онд “Монгол Ард” нэртэй сөнөөгч онгоцны эскадриль байгуулах хөрөнгө цуглуулах сайн дурын аян өрнөж, хоёр сая гаруй төгрөгийг Зөвлөлтийн талд хүлээлгэн өгсөн юм. Энэ мөнгөөр 12 ширхэг Ла-5 онгоц үйлдвэрлэн 322 дугаар сөнөөх дивизийг гвардийн хоёрдугаар хороонд хүлээлгэн өгчээ. Үүнийг тохиолдуулан Зөвлөлтийн тэргүүн И.Сталин цахилгаан явуулан талархлаа илэрхийлсэн байдаг. Уг цахилгаанд “БНМАУ-ын Ерөнхий сайд маршал Х.Чойбалсан танаа. Гитлерийн булаан эзлэгчидтэй баатарлаг тэмцэл явуулж байгаа Улаан Армид зориулан “Монгол Ард” нэртэй байлдааны онгоцны эскадриль барихад хоёр сая төгрөг цуглуулсанд Зөвлөлт улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон өөрийн өмнөөс Танд болон танай Засгийн газар, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын ард түмэнд чин зүрхнээсээ талархаж байгаагаа илэрхийлье. 1943 оны наймдугаар сарын 18. И.Сталин” гэсэн байв.
Тэр хэцүү цаг үед өөрт тохиолдоод байсан хүнд бэрхийг үл ажран чин сэтгэлээсээ туслаж байсан болохоор бид өөрсдийн хөрөнгө мөнгөөр бариулсан “Хувьсгалт Монгол” танкийн хороо, “Монгол Ард” нисэх эскадрилийн дурсгалд зориулан бариулсан хөшөө, баримлаасаа ичиж зовох, олны нүднээс нуух ямар ч хэрэггүй. Харин ч дэлхийн хоёрдугаар дайн сайн талын ялалтаар дуусахад өөрсдийн оруулсан нэмэр, зүтгэлийн бэлгэ тэмдэг гэж хүлээн авах учиртай.
Үүнээс гадна монголчууд Улаан Армийн уналга ачлаганд зориулан 500 мянга гаруй агт нийлүүлсэн юм. Монгол адуу биеэр жижиг ч гэлээ дээд зэргийн тэсвэртэй, тэвчээртэй байсныг дайчид дурсамжиндаа бичсэн байдаг. Тухайлбал, “Бид анхандаа ийм давжаа биетэй морь буу зэвсэг, сум ачсан цэргийг яаж даах вэ дээ гэж боддог байлаа. Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр монгол адуу ямар их тэсвэртэй, хүчтэй, ядрахыг мэддэггүй, өвс тэжээл голддоггүй болохыг ойлгож авсан. Тулаан хооронд түр амарч байхад монгол адуу өөрсдөө хөл доорх өвсөө, модны холтос зулгааж идээд өөрийгөө болгочихдог байсан учраас ямар ч үед тулаанд ороход бэлэн байдаг юм” гэж бичсэн байдаг.
Улмаар Европ дахь дайны талбарт нацист Герман ялагдсаны дараа Зөвлөлтийн арми Хятадыг Квантуны армиас чөлөөлөх ажиллагаа явуулахад өөрийн армийн хүчээр дэмжлэг үзүүлсэн билээ. Манай зарим хүн “Энэ чөлөөлөх гээд байгаа дайнд чинь Монголын талаас ердөө далан хэдэн хүн алагдсан төдий” гэж ярих нь бий. Дайн гэдэг алдсан хүний тоогоор бус байгуулсан ялалтаараа дүгнэгддэг. Тэгэхээр уг нь нэг ч хүнээ алдах ёсгүй байсан хэрэг.
Холбоотны талын гол гүрнүүд болох ЗХУ, АНУ, Их Британийн зарсан хөрөнгө мөнгө, алдсан хүн зэргийн хажууд монголчууд бидний хувь нэмэр өчүүхэн мэт санагдаж болох ч далайд дусал ч нэмэр гэж үг буйг мартах ёсгүй. Аймшигт дайныг дуусгахад өөрсдийн оруулсан хувь нэмрийг хэрхэвч үгүйсгэж болохгүй. Дайны төгсгөлд Постамд болсон гурван их гүрний удирдагчдын уулзалтын үеэр Гадаадын Монголын асуудлын ярилцъя гэсэн И.Сталины саналын хариуд Их Британи, АНУ-ын удирдагч “Гадаад Монголын одоогийн статус квотыг Зөвлөлтийн талын санал болгосноор хүлээн авч байна” гэсэн хоёрхон мөр л байдаг. Үүний л төлөө бид Зөвлөлтийн талд туслаж байсан билээ. Улмаар тухайн үеийн Хятадын эрх баригчид буюу Чанкайшигийн Засгийн газар нь Зөвлөлтийн шахалтанд орж Монголд бүх ард түмний санал асуулга явуулаад өөрсдөө зөвшөөрвөл тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрнө гэж буулт хийсэн юм. Удалгүй Бүгд Найрамдах Монгол Ард Улсад бүх нийтийн санал асуулга явуулаад үр дүн нь юу болсныг та сайн мэдэж байгаа байх. Цаашлаад НҮБ-ын гишүүнээр элссэнээрээ тусгаар тогтносон улс гэдгээ дэлхий нийтээр хүлээн зөвшөөрүүлсэн. Энэ бүхний үр дүн нь өнөөдөр та бид ингээд эх хэлээрээ чөлөөтэй ярьж, бичиж, бодол санаагаа чөлөөтэй илэрхийлдэг болоод сууж байгаа билээ.
Тэртээ хол, хэдэн зуу, мянган км-ийн алсад байгаа их гүрэн, олон үзэл бодлын дайн тулаан нь манайх шиг жижиг улсын ирээдүйд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байдаг гэдгийг бид мартах ёсгүй.

0 Сэтгэгдэл
Болд
Эвт шаазгай буга барина гэдэг эвтэй Монголыг дэмжиж байна. Таны сонголт мэргэн байх болтугай.
2017.06.26
2017.06.26
2012.09.10
2012.09.06
2012.09.03
2012.09.03