Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Москвагийн дэргэд орос францууд дахиад “байлдлаа”

Москва орчмын Можайскийн районд өчигдөр бөмбөр нижигнэж, буун дуу хадан морьдын төвөргөөн сонсогдсон нь Орос, Францын арми 1812 оны эх орны дайны үеийн хамгийн том тулалдааныг дурссан арга хэмжээ байлаа. Улс орон бүрийн төрийн бус 120 байгууллага, клуб хамтарч 50 гаруй мянган хүн оролцсон энэ арга хэмжээг зохион байгуулж хэдэн арван мянган хүн үзэж сонирхсон байна. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ч энэ ажиллагаанд оролцсон байна.

Орос францын армийн тэр үеийн хувцас хэрэглэлтэй цэргүүд хоёр талаасаа тулалдаж, их буугаар буудан яг л 200 жилийн өмнөх шиг нь зохион байгуулсан энэ арга хэмжээнд 30 тонн хар дарь ашиглаж дэлбэлсэн байна. Наполеоны дүрд Америкийн жүжигчин Марк Шнайдер тоглосон байна.

Энэ арга хэмжээгээр 1812 оны эх орны дайны 200 жилийн ойг тэмдэглэх ажиллагаа Орос ороон даяар эхэлж байгаа юм.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан