Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөнийхөн Сирийн хямралын эсрэг байна

Тегеранд өнөөдөр эхэлж байгаа Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний XYI дээд хэмжээний уулзалтад оролцож байгаа орнууд болон Иран улс Сирийн хямралыг зохицуулах арга үам эрэлхийлэх талаар санал нэгтэй байна гэж Ираны Гадаад хэргийн сайд Али Акбар Салехи мэдэгдсэн байна. “Өнөөдөр Сирид болж байгаа зөрчилдөөний талаар олон улсын олон байгууллага сэтгэл түгшиж байна. Ийм үед Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн ч үүнээс хоцрох ёсгүй” гэж Салехи өчигдөр мэдэгдсэнийг хэвлэлүүд онцолж байна. Сирид ерөнхийлөгч Башар Асадыг огцруулах хөдөлгөөн 2011 оны гуравдугаар сараас эхлэн өрнөж засгийн газар ард түмнийхээ өөдөөс зэвсэг хэрэглэж эхэлснээр энэ хугацаанд хэдэн арван мянган хүний амь нас эрсдээд байгаа юм. Дамаскийн албан ёсны мэдээгээр найман мянган хүний амь үрэгдсэн гэж байгаа бол засгийн газрын бус байгууллагууд энэ тоог 20 мянга гэж байгаа юм.
Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний дээд хэмжээний уулзалтад дэлхийн 120 гаруй орны төр, засгийн газрын тэргүүн оролцож байна.

0 Сэтгэгдэл