Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Сингапурын нэр хүнд олон улсад унахаас эмээв
Сингапурын Ерөнхий сайд Ли Сьен Лунг улс оронд нь гадаадынхныг хавчиж хяхах үзэл дэлгэрч буйд санаа зовниж буйгаа мэдэгдлээ. Тэрээр Сингапурын тэмдэглэлт баяр Үндэсний өдрийн парадын үеэр ард түмэндээ хандаж үг хэлэхдээ энэ тухай дурдсан байна. Тэрээр хэлэхдээ “Улс орны цагаачлалын бодлоготой санаа нийлэхгүй, эсвэл эсрэг үзэл бодолтой байгаагаа илэрхийлэх нь шударга хэрэг. Гэвч сүүлийн үед ялангуяа онлайнаар энэ үзэл бодлоо маш бохир бүдүүлгээр илэрхийлэх болсонд миний санаа зовж байна. Энэ бүхэн манай улсын нэр хүндийг олон улсын тавцанд унагаад зогсохгүй сингапурчууд харийнхныг эсэргүүдэг хүмүүс гэсэн ойлголт төрүүлэхээр болоод байна” гэжээ.
Ерөнхий сайдыг ийн мэдэгдэхээс өмнө Сингапурын Засгийн газар гадаад цагаачдын урсгал хөдөлгөөнд хяналт тавих шинэ арга хэмжээ авна гэж өнгөрсөн долдугаар сард мэдэгдсэн юм. Тус арга хэмжээ дунд удаан хугацаагаар Сингапурт ажиллахаар ирсэн гадаадын ажилчид хадам эцэг, эх, төрөл садангаа гэртээ урт хугацаатай зочлуулах боломжгүй болох гэх мэтийн өөрчлөлт багтаж байгаа аж.
Сүүлийн жилүүдэд Сингапурын ард иргэд өндөр цалин хөлстэй ажлын байраа гадныханд алдаж байна, тэдний баян чинээлэг амьдралаас болоод үл хөдлөх хөрөнгийн үнэ өсч байна гэсэн гомдол шүүмжлэл ихээр гаргах болсон. Үнэндээ ч цагаачлалын асуудалд нээлттэй ханддаг тус улсын 5,2 сая хүн амын 40 гаруй хувийг гадаадад төрсөн иргэд эзлэх болоод байгаа юм.

0 Сэтгэгдэл