FMC, Business Conference арга хэмжээнд 1000 орчим бизнесийн салбарын манлайлагчид оролцлоо
Л.Оюун-Эрдэнийн Ухаахудаг тойрсон асуудлаар Хянан шалгах Түр хороо байгуулах асуудлыг ЭЗБХ өнөөдөр хэлэлцэнэ
Ипотекийн зээл гэж юу вэ?
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНЭУ-ын Гадаад хэргийн сайд бараалхав
Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийнхөн 24 цагийн турш угаарын хийн эрсдэлээс сэргийлэн ажиллаж байна
“Импортын хүнсний худалдаа-хяналт” аяны хүрээнд сургалт зохион байгуулж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан
БНЧУ-ын Сенатын танхимын дэд дарга тэргүүтэй төлөөлөгчид “Талх Чихэр” ХК-д зочиллоо
Монгол Улс ISO-гийн Ерөнхий чуулганд оролцов
“Томчуудын мэдлэг-багачуудын бамбай“ хамтарсан уулзалт боллоо
ЗЭВСЭГЛЭЛЭЭР ХӨӨЦӨЛДӨХИЙН ЦААД УЧИР
хөөрхий дөө
Tolinii umnu zogsdog zaluus ikh bolson. Odoo hari orniihon dairalt hiivel tolio bariad gvih bailgv. Kkk yadaj baital eregtei emegtei ni medegdehgu zaluus het ikh boljdee haramsaltai
Xa xa yamar usan tolgoitoi yum be tebeg zaluuchuudaa gyoj goodoj ih zan gargahaa bolutsgooyo bid busdiin huvid yuch bish bnoshuu tolgoigoo zurh setgelteigee tsenegletsgeevel busdad deerelhuulehguishdee
vnen shde negiig bodmoor ym bi france iin legionii armid bdag end delhiin 166 ornii tsergvvd neg dor ajildag orosuud hytaduudtai bainga zodolddog ygd gvel ted nar zer zevseg biy haagaaraa ongirdog ter ch baitugai chingis haaniig min vl toodog tiim uchraas bi mgl hvniig ymriig n medrvvldeg end!!! harin mgl iin huvid odoo darga said nar idehee boliod ter batlan hamgaalah yamand ter ireedvin bolovson hvchindee anhaarmaar ymdaa!!! jishee n tsergvvdiinhee tsaling undursguvul hen ch eh ornoosoo garj mungu haih gej ybahgvi shan shan zaluuchuud n ulsdaa huchin zvtgene shde odoogiin baidal bol zaluusaa niigmees shahaj bn ohid zaluus n unuudruu harsan goy j goodson uul n bid nar shig tsuuhun hvn amtai ulsad hugjil hurdan bmaar ymdaa
Монгол хүн морин дээрээ хэнд ч дийлдэхгүй. Тэрмуу танк пуужингууд манай мориний эсгэг яаж чадахгүй. хахаха
̺íõ õºõ Òýíãýð òàëèéãàà÷ ýçýí ×ÈÍÃÈÑ õààí îþó Òîëãîé ÷àäàëòàé Ẻ íàð Áýýæèíãèéí çààâðààð óëñàà óäèðääàã äàðãà íàð áàéõàä ç¿ãýýðäýý
Манай урд хөрш долдугаар сард тив алгасан нисэгч стратегийн шинэ пуужингаа амжилттай туршиж америкчуудыг сандаргасан. Энэтхэгчүүд уржигдар цөмийн хошуу тээх чадвартай тактик пуужингаа амжилттай туршлаа. Иракчууд 5.3 тэрбум ам.доллараар АНУ-аас 36 ширхэг “F-16IQ Fighting Falcon” онгоц худалдан авав. Польш эх орныхоо үйлдвэрээс 1000 ширхэг хөнгөн танк худалдан авах гэрээ байгуулжээ. Оросууд 2020 хүртэл хуучин Зөвлөлтөөс үлдсэн техник, технологийг шинэчлэхэд хэдэн арван их наяд рублиэр тоологдох өндөр өртөгтэй хөтөлбөр хэрэгжүүлээд эхэлчихсэн явж байна. Тэгэхээр эдгээр улс хэнтэй байлдах гээд хэнээс хамгаалах гэж батлан хамгаалахын салбартаа ингэж мөнгө, анхаарал тавьж байна вэ. АНУ гэхэд л батлан хамгаалахын салбартаа энэ жил 662 тэрбум ам.доллар төсөвлөжээ. Америкчуудын хувьд Ирак, Афганистанд байлдаад зэр зэвсэглэлд их мөнгө үрэхээс өөр аргагүй болсон гэж бодъё.

Тэгвэл БНХАУ энэ жил 106,4 тэрбум ам.доллар батлан хамгаалах салбарт төсөвлөжээ. Оросууд 71.2 тэрбум ам.долларыг 2012 онд батлан хамгаалах салбартаа үрнэ. Ер нь, ямар нэг дайн байлдаан гарна гэж зүүдлэхэд ч бэрх Швейцарь хүртэл батлан хамгаалах салбартаа жилд 2,5 тэрбум ам.доллар зарцуулдаг байх юм. Харь гаргийнхны дайралтаас л хамгаалах гэж ийнхүү манайхаас бусад улс батлан хамгаалах салбартаа тэрбум тэрбумаар нь хөрөнгө хаядаггүй л байлтай.
Ажиглаад байхад, батлан хамгаалах салбарт зориулсан энэ их хөрөнгийн дийлэнхийг хуучин техникээ шинэчлэхэд зарцуулдаг юм байна. Жишээлэхэд, оросууд гэхэд л Зөвлөлтийн үеэс үлдсэн Т-80 үндсэн танкуудаа сүүлийн үеийн Т-90 болгон өөрчлөхөд ихээхэн хөрөнгө зарцуулсан байдаг. Бразилчууд орчин үеийн хамгийн шилдэг үндсэн танкийн нэг гэгддэг “Леопард” танкийг Бельги, Германаас худалдан авчээ. Хятадууд зөвхөн энэ жил гэхэд л Оросоос нисдэг тэрэг, онгоц болон нисдэг тэрэгний хөдөлгүүр 1,3 тэрбум ам.доллараар худалдан авсан байх юм. Хуучирсан зэвсэг, байлдааны технологийг шинэ, сүүлийн үеийн зэвсэг техникээр солихдоо ийнхүү улс орнууд гар татахгүй болжээ.
Гэвч тэд мөнгө нь багтаж ядсандаа, хийх юмгүйдээ шинэ зэвсэг, байлдааны технологи худалдан авахад мөнгө үрээд байгаа биш гэдгийг та мэдэж байгаа байх. Социалист систем задран унаж, Америк тэргүүтэй барууны тогтолцоо үндсэндээ дэлхийд ноёрхох болсноос хойш бүс нутгийн шинжтэй мөргөлдөөн, жижиг дайн өмнөхөөсөө олон гарах болсон нь түүхэн үнэн. Югославын дайн, Ирак, Афганистан, Арабын орнуудад өнөөдөр болж байгаа үйл явдал бол үүний тод жишээ. Манай улс яах гэж зэвсэглэх юм бэ. Хэн ч манай улсыг тоож дайтахгүй, урд нь нангиад ард нь оросууд байна гэх хүмүүс цөөнгүй. Тэгвэл хэдхэн жилийн өмнө болсон Орос Гүржийн мөргөлдөөн байна. Абхаз, Өмнөд Осети дахь өөрийн улсын иргэдийг хамгаалах нэрийдлээр Гүржийн нутаг дэвсгэрийн 20 хувийг зургаахан өдөр байлдаад л эзлээд авчихсан. Хоёр их хөршийн маань аль нэг нь гэнэт манай улсад амьдарч, ажиллаж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах нэрийдлээр сүнгэнээд ороод ирвэл бид өөдөөс нь ядаж “сарваганаж” чаддаг байгаа даа. Манайд ямар ч байсан цэргийн нисэх хүчин гэж байхгүй болсон. Агаараас эсэргүүцэн хамгаалах гэж ёс төдий л юм байгаадаа. Зөвлөлтийн үед үйлдвэрлэсэн С -125 пуужинтай. Ядаж өөрсдөө очоод бөмбөгдөөд, сөнөөгөөд байж чаддаггүй юм гэхэд болзошгүй үед дайсны онгоцны эсрэг харвачихдаг, оночихдог пуужинтай байхад илүүдэхгүй байх гэж бодогдох юм. Оросуудыг Иранд С-300 гэдэг агаарын дайралтаас эсэргүүцэн хамгаалах пуужингаа зарах гэж байгаа сургаар Израйль, АНУ ихэд сандран дургүйцлээ илэрхийлсэн. Америк, Израйлийн зүгээс онгоцуудыг гаргахгүй онодог ийм пуужинтай болчихвол бүс нутаг дахь хүчний тэнцвэр алдагдаж, Иран давамгайлна л гэж шахсаар байгаад заруулахыг нь болиулсан. Тэгэхээр агаараас эсэргүүцэн хамгаалах гэдэг ямар их ач холбогдолтой зүйл болох нь ойлгомжтой.
Танк гэвэл Википедияд бичсэнээр Монголд 370 ширхэг Т-54/55 танктай. Бүр өнгөрсөн зууны 60-аад оны үед үйлдвэрлэсэн танкууд. Хятадууд гэхэд л, хэдхэн сарын өмнө Зөвлөлтийн Т-80 танк дээр тулгуурлаад өөрийн гэсэн “Тype 99 – 99А2” загварын танк үйлдвэрлээд эхэлчихсэн. Оросуудын тухай бол яриад ч хэрэггүй биз. Танкаараа алдартай улс. Манайх танк шинээр худалдаж авдаггүй юм гэхэд байгаа хэдээ шинэчлэх л шаардлагатай. Шинээр Баруун Германы “Леопард-1” танк худалдан авъя гэвэл нэг бүр нь 10 сая орчим ам.доллар болно. Харин байгаа Т-55 танкийг румынчуудын санал болгосны дагуу шинэчлэхэд 1 сая ам.доллар зарцуулна. Энэ шинэчлэлд нь лазерын бай заагчаас эхлээд өөрийн танкуудыг таних автомат систем хүртэл маш олон зүйл ордог. Цаашилбал, сумны үйлдвэрлэл байна. Манайх хар тугалга, зэсийн ордуудаараа алдартай. Гэсэн атлаа АК- бууныхаа сумыг өөрсдөө үйлдвэрлэчихэж чадахгүй. Венесуэль улс хэдэн жилийн өмнө зэвсэгт хүчнийхээ үндсэн зэвсгээр АК бууг сонгон тэрбум гаруй ам.доллараар худалдан авахдаа бууны үйлдвэр, сумны үйлдвэрлэлийн технологийг нь давхар авсан. Манайх яагаад оросуудаас лицензийг нь авч болдоггүй юм бол. Цэргийн хувцаслалтын тухайд оросууд саяхнаас цэргийн хувцсаа өндөр технологи ашиглан хийсэн шинэ даавуугаар үйлдвэрлэх болсон. Өөрөөр хэлбэл, хөлс гадагшлуулах ч борооны ус нэвтрүүлэхгүй даавуутай. Гэтэл манай улс хаанаас ямар чанартай даавуу аваад цэрэг дайчдаа хувцаслаад байдгийг мэддэг хүн байна уу. Бас нэг асуудал гэвэл явган цэргийн тээвэрлэлт. Оросууд алдарт УАЗ-469 машиныхаа үйлдвэрлэлийг зогсоочихсон. Орчин үеийн шаардлага хангахгүй болсон гэж үзсэн. Тэгээд Италийн “ИВЕКО” компанийн өндөржүүлсэн туулах чадвартай жийп машиныг үйлдвэрлэх лиценз авсан. Америкчууд ч алдарт “Хаммер” жийпээ шинэ дайны шаардлага хангахгүй байна гэж үзээд шинэчлэн солих ажлаа эхлүүлжээ. Бразил улс 1,2 тэрбум реалаар 4000 ачааны машин, 2000 хуягт тээвэрлэгч худалдан авах гэрээ байгуулчихсан.
Зэвсэгт хүчний шинэчлэлд компьютержүүлэх, роботжуулах заавал багтах ёстой. Америкчуудын Афганистанд явуулж байгаа ажиллагаа компьютержүүлэлт, роботжуулалт гэж юу байдгийг бодитоор харуулсан. Нисгэгчгүй автомат нисэх төхөөрөмжүүд 10, 12 цагаар тасралтгүй нисэн жижүүр хийж, хамгийн сүүлийн үеийн камеруудаар автоматаар хяналт явуулж, алан хядагчдыг олон арван км-ийн цаанаас илрүүлэн огт санаандгүй байхад л агаараас пуужингийн цохилт өгөх замаар цэгэн устгал хийсээр. Нисгэгчгүй нисэх төхөөрөмж нь нэг км гаруй өндөр нэг цаг орчим нисдэг 10 хүрэхгүй кг жинтэй бяцханаас эхлээд тонн гаруй хүнд жинтэй 20 км өндөр 24 цагийн турш нисдэг гээд олон янз. Сүүлийн үед Араб, Азид болж байгаа зэвсэгт мөргөлдөөнүүдээс, үзвэл энэ мэт нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн ач холбогдол асар ихээр нэмэгдэж байна. Аваад эзэмшээд, хэрэглэх туршлагатай болсон байхад ийм нисэх төхөөрөмжүүдийг ядаж л хаврын цагт ой хээрийн түймрийн хяналтанд гаргах гээд олон янзаар ашиглах боломжтой. Сансраас байрлал тодорхойлох систем байна. Манай улс албан ёсоор зэвсэгт хүчний хэрэгцээндээ ашигладаг эсэхийг мэдэхгүй юм. Ямар ч байсан, Оросууд ГЛОНАСС гээд өөрийн гэсэн системтэй болсон, манай урд хөрш зургаан жилийн дараа гэхэд мөн л өөрийн гэсэн байрлал тодорхойлогч системтэй болно. Эцэст нь, дэлхийн зэвсэглэлийн зах зээлд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа орнууд зүгээр нэг шинэ зэвсэг авдаг байснаа больсон. Улсууд нь шинэ зэвсгийг технологийг техникийн хамтаар худалдан авах, өөрийн улсын нутагт ядаж л угсралт гүйцэтгэдэг үйлдвэр байгуулах замаар эдийн засгаа тэтгэхийг голчилдог болж. Хятадууд бүр 1990-ээд онд олон зуугаар тоологдох Су-27 сөнөөгч онгоц худалдан авах гэрээ байгуулчихаад эхний хэдийг нь авсны дараа өөрсдөө хуулбарлан үйлдвэрлэж сурчихаад гэрээгээ цуцлаад авахаа больчихсон байх жишээтэй. Манайд энэ мэтээр гадаадын зэвсэг технологийг өөрийн болгоод авах боловсон хүчин бий юу. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ядаж ганц ч гэсэн зохион бүтээх товчоо, эсвэл судалгааны газартай болмоор юм.
Дэлхийн нийтээр зэвсэглэлд маш их анхаарах болсон. Энэ жилд л гэхэд, дэлхийн хэмжээнд зэвсэглэлд 1.2 их наяд ам.долларыг зарцуулна. Цаашид энэ тоо өснө үү гэхээс буурахгүй.

0 Сэтгэгдэл
2015.02.07
2012.09.04
2012.09.03
2012.08.30
2012.08.30
2012.08.28