FMC, Business Conference арга хэмжээнд 1000 орчим бизнесийн салбарын манлайлагчид оролцлоо
Л.Оюун-Эрдэнийн Ухаахудаг тойрсон асуудлаар Хянан шалгах Түр хороо байгуулах асуудлыг ЭЗБХ өнөөдөр хэлэлцэнэ
Ипотекийн зээл гэж юу вэ?
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНЭУ-ын Гадаад хэргийн сайд бараалхав
Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийнхөн 24 цагийн турш угаарын хийн эрсдэлээс сэргийлэн ажиллаж байна
“Импортын хүнсний худалдаа-хяналт” аяны хүрээнд сургалт зохион байгуулж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан
БНЧУ-ын Сенатын танхимын дэд дарга тэргүүтэй төлөөлөгчид “Талх Чихэр” ХК-д зочиллоо
Монгол Улс ISO-гийн Ерөнхий чуулганд оролцов
“Томчуудын мэдлэг-багачуудын бамбай“ хамтарсан уулзалт боллоо
Саран дээр хөл тавьсан домогт нисэгч таалал төгслөө
Саран дээр хөл тавьсан хамгийн анхны хүн хэмээн дэлхийн түүхнээ бичигдэн үлдсэн АНУ-ын сансрын нисэгч Нил Армстронг 82 насандаа хорвоог орхижээ. Энэ сарын эхээр зүрхний мэс засалд орсон ахмад нисэгч зүрх судасны өвчний улмаас таалал төгссөнийг гэр бүлийнхэн нь мэдэгдлээ. Одоогоос 43 жилийн тэртээ 1969 оны долдугаар сарын 20-ны өдөр АНУ-ын НАСА агентлагийн “Apollo 11” хөлгийг амжилттай удирдан, багийн хоёр гишүүнийн хамт саран дээр газардсанаар Нил Армстронг саранд хүрэх гэсэн хүн төрөлхтөний мөрөөдлийг биелүүлж, амьд домог болон мөнхөрсөн билээ.
Тэрээр багийн ахлагчийн хувиар саран дээр хамгийн түрүүнд хөл тавьж, алхсан юм. Н.Армстронг багийнхантайгаа хамт гурван цаг саран дээр байхдаа сарнаас туршилтын дээж болон гэрэл зураг авчирсны дээр саран дээр хамгийн түрүүнд хүрэх гэсэн АНУ-ЗХУ-ын ширүүн өрсөлдөөнд Нэгдсэн Улс ялсныг баталгаажуулж, төрийн далбаагаа мандуулсан түүхтэй. Тэрээр эх дэлхийдээ амжилттай газардсаны дараа саран дээр алхсан анхны сэтгэгдлээ хуваалцахдаа “Нэг хүний өчүүхэн ганц алхам бүхий л хүн төрөлхтөний хувьд аугаа том үсрэлт боллоо” хэмээх алдарт үгээ хэлсэн юм.
Үнэхээр дэлхийн түүхэнд шинэ хуудас нээсэн хүн төрөлхтөний агуу том үсрэлтийн гэрч болох гэж тухайн үед дэлхий даяар 500 сая хүн Нил Армстронг болон түүний багийнхны саран дээр алхаж буй бичлэгийг хүлээн авч үзсэн байдаг.
Apollo 11 Нил Армстронгийн хувьд сансрын сүүлчийн аялал нь байсан юм. Тэрээр саран дээр газардсанаас хоёр жилийн дараа 1971 онд НАСА-г орхиж, мэргэжлээрээ багшлах болсон юм. 1930 онд Охайод төрсөн Нил Армстронг анх зургаан настайдаа аавтайгаа хамт ниссэнээс хойш насан туршдаа агаарын хөлгөөс холдоогүй гэдэг. Тэрээр 1950-иад онд Солонгосын дайны үеэр АНУ-ын тэнгисийн цэргийн хүчинд нисэгчээр ажиллаж байсан ч цэргийн бус иргэний нисэгч хэмээх тодотголтой явдаг. Нил Армстронг 1962 онд АНУ-ын сансрын хөтөлбөрт хамрагдаж, долоон жил бэлтгэгдсэний дараа Apollo 11-ийн аяллыг маш амжилттай удирдан явуулсан юм.
Нил Армстронгийг баатар эр хэмээн америкчууд зүй ёсоор хүндэлдэг ч тэрээр олны нүднээс ямагт далд байхыг эрхэмлэдэг байв. Түүнийг сайн мэдэх сэтгүүлч сурвалжлагчдын дурсч буйгаар Н.Армтронг “Саран дээр алхах үед ямар мэдрэмж, сэтгэгдэл төрсөн бэ” гэдэг асуултаас бүр залхаж гүйцсэн учир 1970-аад оноос хойш хэвлэлийнхнээс зай барих болжээ.
2009 онд саран дээр хүн хүрсний 40 жилийн ойгоор Ерөнхийлөгч Б.Обама түүнд АНУ-ын иргэнийн хамгийн дээд шагнал болох Конгрессын алтан медалийг гардуулсан юм. Түүнийг таалал төгссөний дараа Б.Обама эмгэнэл илэрхийлэхдээ “Нил Армстронг бол зөвхөн амьдарч байсан цаг үеийнхээ биш, бүхий л цаг үеийн хамгийн агуу баатруудын нэг юм” хэмээн тэмдэглэсэн байна.

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл