Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Жакартад орон сууцны 150 гаруй байшин түймэрт шатлаа
Хамаг хүмүүс нь Рамадан сарын баярыг тэмдэглэхээр эзгүй явсан хойгуур Индонезийн нийслэлд мягмар гарагийн орой хүчтэй түймэр дэгдэж орон сууцны 150 гаруй байшин шатсан байна. Түймэр нийслэл Жакартын Пондон-Бамбу дүүрэгт гарч энэ олон байшинг хамарчээ. Гал унтраах 30 гаруй машин гурван цагийн турш ажиллаж байж түймрийг намжаасан байна. Энэ дүүрэгт гэрийн тавилга үйлдвэрлэдэг олон аж ахуйн нэгж, мод, түргэн шатах химийн бодисын агуулах байдаг нь гал гарах шалтгаан болсон гэж Гал түймэртэй тэмцэх байгууллагынхан мэдэгджээ. Гэрчүүд болохор гал хоосон байшингаас эхэлж гарсан гэж мэдүүлжээ. Түймрийн улмаас гурван ч хүн түлэгдсэн байна.
Рамадан сарын төгсгөлөөр жил бүр Индонезийн сая сая хүн ах дүү төрөл төрөгсөдтэй уулзаж баяр тэмдэглэхээр төрсөн нутгаа зорьдог байна. Энэ жил гэхэд л нийслэл Жакартаас 5,6 сая хүн төрөлх нутгаадаа явснаас нийслэлийн бүхэл бүтэн дүүрэг эзэнгүй болоход хүрээд байжээ.
Хамаг хүмүүс нь Рамадан сарын баярыг тэмдэглэхээр эзгүй явсан хойгуур Индонезийн нийслэлд мягмар гарагийн орой хүчтэй түймэр дэгдэж орон сууцны 150 гаруй байшин шатсан байна. Түймэр нийслэл Жакартын Пондон-Бамбу дүүрэгт гарч энэ олон байшинг хамарчээ. Гал унтраах 30 гаруй машин гурван цагийн турш ажиллаж байж түймрийг намжаасан байна. Энэ дүүрэгт гэрийн тавилга үйлдвэрлэдэг олон аж ахуйн нэгж, мод, түргэн шатах химийн бодисын агуулах байдаг нь гал гарах шалтгаан болсон гэж Гал түймэртэй тэмцэх байгууллагынхан мэдэгджээ. Гэрчүүд болохор гал хоосон байшингаас эхэлж гарсан гэж мэдүүлжээ. Түймрийн улмаас гурван ч хүн түлэгдсэн байна.Рамадан сарын төгсгөлөөр жил бүр Индонезийн сая сая хүн ах дүү төрөл төрөгсөдтэй уулзаж баяр тэмдэглэхээр төрсөн нутгаа зорьдог байна. Энэ жил гэхэд л нийслэл Жакартаас 5,6 сая хүн төрөлх нутгаадаа явснаас нийслэлийн бүхэл бүтэн дүүрэг эзэнгүй болоход хүрээд байжээ.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
























