Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Коронавирусээр 844 хүн өвчилж, 25 хүн нас бараад байна

ЭМЯ-наас коронавирусийн цаг үeийн асуудлаар мэдээлэл хийлээ. Эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн байгууллагууд 24 цагийн бэлэн байдалд ажиллаж буй юм. Хамгийн сүүлийн мэдээллийг хүснэгтээр харуулъя.
| Дэлхий дахинд |
|
| Мэдээллийн эх сурвалж |
ДЭМБ |
| Өвчилсөн хүний тоо |
844 |
| Нас барсан хүний тоо |
25 |
| Өвчлөл бүртгэгдсэн улс орон |
БНХАУ-д 830, Макаод 2, Хонг-Конгд 2, Тайваньд 1, Сингапурт 1, Тайландын Вант Улсад 4, Япон улсад 1, БНСУ-д 1, Непал улсад 1, АНУ-д 1 хүн өвчилсөн. |
| Монгол улсад |
Шинэ Коронавируст халдварын тохиолдол бүртгэгдээгүй. |
| Хэрэгжүүлж буй арга хэмжээ |
|
Сэрэмжлүүлэг:
- Шинэ Коронавирусийн халдварын талаар эрүүл мэндийн байгууллага (www.mohs.mn; https://www.facebook.com/www.mohs.mn/; https://www.facebook.com/eocmohs/ )-аас өгч байгаа сэрэмжлүүлэг, зөвлөмжийг мөрдөх, олон нийтийн сүлжээгээр гарч байгаа буруу ташаа мэдээлэлд автахгүй байх
- Өвчлөл бүртгэгдсэн улс, орнуудад аль болох зорчихгүй байх
- 14 хоногийн дотор өвчлөл бүртгэгдсэн дээрх улс орнуудад зорчсон хүн өндөр халуурах, ханиалгах, амьсгалахад хүндрэлтэй болох зэрэг шинж тэмдэг илэрвэл амны хаалт зүүж, эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах
- Амны хаалт тогтмол зүүж хэвших
- Гараа тогтмол савандаж угаах
- Ханиаж, найтаахдаа ам, хамраа алчуураар дарах, эсвэл шууны дотор тал руу ханиах
- Бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх
- Биеийн дархлаа сайжруулах амин дэм хэрэглэх зэргийг зөвлөж байна.
0 Сэтгэгдэл
























