Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Ял хүлээсэн эмэгтэй Гу Кайлай мөн үү

Хятадын нөлөө бүхий улстөрч асан Бо Силайгийн эхнэр Гу Кайлай хүн амины хэргээр цаазаар авах ял сонсоод байгаа. Гэвч шүүх жинхэнэ гэм буруутныг тогтоон, хуулийн хариуцлага хүлээлгэж чадсан уу үгүй юу гэдэг асуулт олон нийтийн дунд гараад байна. Учир нь, шүүхийн өмнө буруугаа хүлээж, өөрийн хар толгойгоор ял зэмээ үүрнэ гэж мэдүүлсэн Гу Кайлай өмнөхөөсөө огт өөр дүр төрхтэйгөөр шүүх танхимд гарч ирсэн юм. Хэдийгээр Бо Силайн эхнэр олны өмнө төдийлэн гараад байдаггүй нэгэн боловч гэрэл зургуудаас нь туранхай биетэй, дэгжин эмэгтэй гэдгийг олон нийт мэднэ. Гэвч дөрвөн сар гаруй шоронд хоригдсоны дараа шүүх хурлын үеэр олны өмнө гарч ирсэн Гу Кайлай төсөөлж байснаас огт өөр дүр төрхтэй байсан нь олны гайхашралыг төрүүлээд байна. Тэрээр жин нэмж, нүүр нь ч өмнөхтэй төстэй гэхийн аргагүй өөр болсон байв. Үүнд шоронгийн чийгтэй өрөөнд удаан байснаас бие нь хавагнаж хөөсөн байх гэдэг тайлбар хийж байгаа ч Хятадын шоронд хоригдсон хүн жин хаяна уу гэхээс нэмдэггүй гэдэг яриа бий. Түүний шүүх хурлын бичлэгийг телевизээр үзсэн шинжээч нүүрний хөдөлгөөнөөр нь Гу Кайлай биш хэмээн үзэж буйг ч чөлөөт хэвлэлүүд мэдээлж байна. Үүнээс үүдэн Гу Кайлай өөртэйгөө төстэй эмэгтэйд мөнгө төлж өмнөөсөө шоронд суулгаж байгаа гэдэг яриа Хятадын интернэт хуудсаар гал авалцсан мэт тархжээ. Түүн шиг мөнгөтэй хүнд энэ ядах зүйл биш гэж хятадууд шуугьж байна. Ер нь, Хятадад мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүс ийм аргаар ял шийтгэл хүлээхээс зугтдаг гэсэн яриа байдаг ажээ.

хөөсөн болохоос төрх нь байна л гэж би хувьдаа бодож байна.

Нөхөр нь мандаж явах үед түүнийг Хятадын Жаклин Кеннеди гэдэг байв

0 Сэтгэгдэл
2012.12.22