Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ Дараах аймаг, сумдад энэ сарын 22-ноос шилжилт хөдөлгөөнийг түр зогсооно Х.Нямбаатар: Нарны гүүрээс Баруун дөрвөн зам хүртэлх явган хүний зам, талбайг шинэчилнэ Монголын хүүхдийн ордны Спортын төрөлжсөн цогцолборыг барьснаар 16 төрлийн дугуйланд 40 мянган хүүхэд суралцана Хөдөлмөрийн чадвар алдсан даатгуулагчдад үзүүлэх сэргээн засах төв болон сувиллын хүртээмж нэмэгджээ ХЗБХ: Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг ажлын хэсэг байгууллаа “2026 оны насанд хүрэгчдийн Ази тивийн аварга” шалгаруулах тэмцээнд оролцох тамирчид Ордос хотыг зорилоо “Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугам ашиглалтад орсноор 135 тогтмол ажлын байр шинээр бий болно Э.Батшугар: Эмийн худалдан авалтыг нэг цонхоор хийж, эмийн өртгийг бууруулах зохицуулалт хийнэ орнод аймгийн Дашбалбар суманд гарсан хээрийн гал түймрийг цурамд оруулжээ
Улаанбаатарт 14-16 хэм хүйтэн байна

 

Улаанбаатарт үүл багасна. Ялимгүй цас орно. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 14-16 хэм хүйтэн байна.

 Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орж, ихэнх нутгаар хүйтэн байна.

 2020 оны 01 дүгээр сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын мэдээ:  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөл, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Увс нуур, Их нууруудын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 17-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн байна.

 2020 оны 1 дүгээр сарын 10-14-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 10-нд баруун аймгуудын нутаг болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун болон говийн аймгуудын ихэнх, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг болон говийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 28-33 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Байдраг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан