Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байхыг анхаарууллаа Б.Содбаатар: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлснээр төсвийн дарамтыг бууруулдаг Ж.Бат-Эрдэнэ: Намайг огцруулсан асуудалд би санал нийлэхгүй Монгол Улс Олон улсын цоохор ирвэсийн холбоонд гишүүнээр элсэнэ Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжив Авто замын сүлжээний ашиглалт, замын хөдөлгөөний аюулгүй байдал, өвөлжилтийн бэлтгэл хангахыг даалгав  Ерөнхий боловсролын цахим сургууль байгууллаа  “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
ХОЁР ТАЛЫН МЭРГЭЖИЛТНҮҮД ХАМТРАН АЖИЛЛАЛАА

“Эрдэнэс-Тавантолгой” ХК болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хооронд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд төв оффисийн Захиргаа, удирдлагын хэлтсээс  өнгөрсөн наймдугаар сараас эхлэн компанийн ажилтнуудыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай танилцаж,  туршлага судлах төлөвлөгөөт ажлыг зохион байгуулж байна.

Энэ дагуу төв оффисоос 31 ажилтан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйл ажиллагаатай  энэ сарын 18-21-ний өдрүүдэд танилцаж, харилцан туршлага судаллаа.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЗХНБГ-ын орлогч дарга Н.Энхболд, ГХБГ-ын дарга Г.Тэнгэр, НХХ-ийн орлогч дарга Д.Эрдэнэбат, ЭЗБХ-ийн орлогч дарга Д.Дашдорж, СНББХ-ийн орлогч дарга Д.Пүрэвсүрэн, маркетингийн хэлтсийн дарга Б.Бямбадагва нар “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Захиргаа, Удирдлагын хэлтсийн дарга Х.Батсайханаар ахлуулсан төлөөллийг хүлээн авч уулзан, үйлдвэрийн газрын танилцуулга хийж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Дээрх өдрүүдэд ажилтнуудын төлөөлөл үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцахын дээр алба нэгжийн чиглэлийн дагуу захиргаа удирдлага, хөдөлмөр зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлт, нийгмийн хариуцлага, орон нутгийн хамтын ажиллагаа, төлөвлөлт мониторинг, хөдөлмөр цалин хөлс, хөрөнгө оруулалт, санхүү нягтлан бодох бүртгэл, маркетинг борлуулалт, хэвлэл мэдээллийн чиглэлийн үйл ажиллагаатай тус тус танилцаж, мэргэжилтнүүд харилцан туршлага судлав.

Мөн томилолтын хоёр дахь өдөр “Эрдэнэт” сувиллын цогцолбор, спорт цогцолбор, Соёл урлагийн цогцолбор, оёдлын цехийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд хоёр талын мэргэжилтнүүд чиглэл чиглэлээр уулзалтууд зохион байгууллаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан