Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байхыг анхаарууллаа Б.Содбаатар: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлснээр төсвийн дарамтыг бууруулдаг Ж.Бат-Эрдэнэ: Намайг огцруулсан асуудалд би санал нийлэхгүй Монгол Улс Олон улсын цоохор ирвэсийн холбоонд гишүүнээр элсэнэ Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжив Авто замын сүлжээний ашиглалт, замын хөдөлгөөний аюулгүй байдал, өвөлжилтийн бэлтгэл хангахыг даалгав  Ерөнхий боловсролын цахим сургууль байгууллаа  “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Хятад захирал монгол ажилчдын цалинг хугацаанд нь олгодоггүй зөрчил илэрчээ

БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани ажилчдын цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгодоггүй, ажилчдын цалингаас хууль бус суутгал /торгууль/ авч байгааг шалгуулахаар иргэн Б..ын ирүүлсэн мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлалтай Д... ХХК-ийн үйл ажиллагаанд хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар тус компанийн хятад захирал, удирдлагууд монгол ажилчдын цалин хөлсийг тогтоосон хугацаанд нь олгодоггүй, тус компаниас уул уурхайн машин механизм худалдан авсан компаниудын зээлийн төлөлт хугацаандаа хийгдэхгүй тохиолдолд борлуулагч нарын цалингаас юаниар торгууль ногдуулж байгаа зөрчлийг илрүүллээ.
Тус компанид зөрчлийн хэрэг нээж шалган ЗТХ-ийн холбогдох заалтын дагуу торгууль ногдуулж, ажилчдын цалингаас хууль бусаар суутгасан 9899 юань буюу 3.954.753 төгрөгийг улсын ахлах байцаагчийн 02-06-044/53 дугаар бүхий акт үйлдэж, ажилчдад буцаан олгууллаа.
БНХАУ-ын хөрөнгө оруулалттай тус компанийн захирал удирдлагуудад Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа тул Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллах талаар албан даалгавар өгч гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллаж байна.

1 Сэтгэгдэл
Мэдээгээ тодорхой бичээч улсын ямар нэртэй байгууллага шалгаж зөрчлийг шийдвэрлэсэн ойлголт байхгүй байхий
Хамгийн их уншсан