Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байхыг анхаарууллаа Б.Содбаатар: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлснээр төсвийн дарамтыг бууруулдаг Ж.Бат-Эрдэнэ: Намайг огцруулсан асуудалд би санал нийлэхгүй Монгол Улс Олон улсын цоохор ирвэсийн холбоонд гишүүнээр элсэнэ Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжив Авто замын сүлжээний ашиглалт, замын хөдөлгөөний аюулгүй байдал, өвөлжилтийн бэлтгэл хангахыг даалгав  Ерөнхий боловсролын цахим сургууль байгууллаа  “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
 “Сургуулийн математик” сонинг худалдан борлуулахыг зогсоожээ

Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Э-ээс ирүүлсэн “...Сонгинохайрхан дүүргийн 107-р сургуулийн 6е бүлгийн тооны багш 13000 төгрөгийн сонин хүүхдүүдийг заавал ав гэж шахаж байна. Шалгаж өгнө үү...” гэх гомдлын дагуу Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 107 дугаар сургуулийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус шалгалт хийсэн байна. 
Шалгалтаар тус сургуулийн ахлах ангийн менежер нь захирлын зөвшөөрлөөр “Сургуулийн математик” сонины газраас 13000 /арван гурван мянган/ төгрөгийн үнэ бүхий 150 ширхэг сонинг захиалж, математикийн багш нараар дамжуулан 6-12 дугаар ангийн 110 сурагчдад нийт 76 ширхэг сонинг худалдан борлуулахаар тараасан бөгөөд төлбөрийг хураасан асуудал тогтоогдоогүй болно.

Шалгалтын явцад дээрх тараагдсан сонинг буцаан татан авахуулж, худалдан борлуулахыг зогсоож, Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4 дэх заалтын дагуу тус сургуулийн захирал болон ахлах ангийн менежер зэрэг хүмүүст холбогдох арга хэмжээг авч ажиллах тухай албан бичгийг удирдах дээд байгууллагад хүргүүллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан