Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байхыг анхаарууллаа Б.Содбаатар: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлснээр төсвийн дарамтыг бууруулдаг Ж.Бат-Эрдэнэ: Намайг огцруулсан асуудалд би санал нийлэхгүй Монгол Улс Олон улсын цоохор ирвэсийн холбоонд гишүүнээр элсэнэ Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжив Авто замын сүлжээний ашиглалт, замын хөдөлгөөний аюулгүй байдал, өвөлжилтийн бэлтгэл хангахыг даалгав  Ерөнхий боловсролын цахим сургууль байгууллаа  “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
3 ихэр хүүд Улсын бүртгэлийнхэн хадгаламжийн данс нээж өгчээ

Өнөөдөр Дэлхийн хүүхдийн өдөр тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга В.Мөнгөнсүх нар 18 дугаар хорооны иргэн Х.Ганхүү, Б.Ариунтуяа нарын гэр бүлд гурван ихэр хүү мэндэлсэнд баяр хүргэж, төрсний гэрчилгээг нь хүндэтгэлтэй гардууллаа.

Х.Ганхүү Б.Ариунтуяа нарын гэр бүл 3 ихрээр бүл нэмж 7 хүүхдийн аав ээж боллоо.
Дүүргийн Засаг дарга Х.Болормаа: “Хүүхдийн эрхийг дээдлэх, тэднийг хайрлан хамгаалах Дэлхийн хүүхдийн өдрөөр гурван ихэртээ Монгол Улсын төрсний гэрчилгээг нь гардуулж байгаадаа туйлын бэлгэшээлтэй байна” гээд гэр бүлд нь эрүүл энх, аз жаргалын дээдийг хүсэн ерөөж, нийгмийн асуудлын хүрээнд буцалтгүй мөнгөн тусламж, халамжийн асуудлыг шийдвэрлэхээр боллоо.

Мөн Улсын бүртгэлийн хэлтсээс хүүхэд тус бүрт хадгаламжийн данс нээж, дэвтрийг нь гардуулав.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан