Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байхыг анхаарууллаа Б.Содбаатар: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлснээр төсвийн дарамтыг бууруулдаг Ж.Бат-Эрдэнэ: Намайг огцруулсан асуудалд би санал нийлэхгүй Монгол Улс Олон улсын цоохор ирвэсийн холбоонд гишүүнээр элсэнэ Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжив Авто замын сүлжээний ашиглалт, замын хөдөлгөөний аюулгүй байдал, өвөлжилтийн бэлтгэл хангахыг даалгав  Ерөнхий боловсролын цахим сургууль байгууллаа  “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
УБТЗ-ын шинэчлэлд онцгой анхаарахаар тохиролцов

 

ОХУ-ын нийслэл Москва хотноо “Тээврийн долоо хоног-2019” олон улсын чуулга уулзалт болж байна.

Тус хуралд УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан ОХУ-ын Тээврийн сайд Е.И.Дитрихийн урилгаар оролцож байна. Чуулганы үеэр хоёр сайд ОХУ-ын Тээврийн яаманд албан ёсны уулзалт хийв. Уулзалтад Монгол Улсаас ОХУ дахь Хэргийг түр хамаарагч О.Очирмаа, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа болон бусад албаны хүмүүс оролцов. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ойрын хугацаанд ОХУ-д хийх албан ёсны айлчлалын бэлтгэл ажил, хоёр орны тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Тухайлбал, “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай хоёр орны Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монгол Улсын ЗТХЯ, ОХУ-ын “Оросын төмөр замууд” НХН хооронд байгуулсан “Улаанбаатар төмөр замын шинэчлэл, хөгжлийн стратегийн түншлэлийн тухай хэлэлцээр”-т тусгасан шинэчлэл, хөгжлийн төсөл, үйл ажиллагааны хэрэгжилтийг дүгнэж, цаашид үе шаттай хэрэгжүүлэд онцгой анхаарч ажиллахаар тохиролцов.

 

 

ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан 11-р сарын 20-нд “Тээврийн долоо хоног 2019” чуулга уулзалтын “Тээвэр-Евразийн интеграцчиллын үндэс” сэдэв дор болох нэгдсэн хуралдаанд илтгэгчээр оролцож, олон улсын тээврийн салбарын компаниудын үйл ажиллагааг сурталчилсан үзэсгэлэнтэй танилцах юм. 

1 Сэтгэгдэл
Oligtoi shiidsen yam yuch alga orostoi nuguu l neg eeljit yaridag yam aa tsaashid hugjuuleheer tohiroltsloo gedeg yamaa l yarisan bn bodit yam yuch alga orosuudiin hudal ugend munch amarhan huurtah yam daa chaavaas gej
Хамгийн их уншсан