Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Лалын шашинтнууд Ураза байрамаа тэмдэглэж байна
Өнөөдөр дэлхийн бүх лалын шашинтнууд 40 хоногийн мацаг барьдаг Рамадан сар дууссаны баяр Уразам байрам баяраа тэмдэглэж байна. Энэ баярыг Рамадан сарыг залган ирдэг лалын шашины цагалбарын шавваль сарын 1-нд тэмдэглэдэг уламжлалтай. 

Лалын шашинтнууд энэ өдөр хамгийн сайн хувцсаа өмсөн бие биедээ баяр хүргэж,  баярын мөргөлөө үйлдэсний дараагаар найз нөхөд, төрөл саднаараа цуглан хамгийн амттай хоол ундаар нэгнээ дайлж, бэлэг солилцдог уламжлалтай. Баярын өдрөөр ядуус, замд яваа хүмүүст зориулсан өглөг заавал цуглуулдаг уламжлалтай. 

Тодруулга 

Энэ баярыг зөнч Мухамедийн үеэс буюу 624 оноос эхлэн тэмдэглэсээр өнөөг хүрчээ. Лалын шашны цагалбар нь билгийн тоолол болохоор өрнийн аргын тооллоор тэмдэглэх өдөр нь байнга өөрчлөгдөж байдаг. Энэ жилийн баяр нь ийнхүү 8-р сарын 19-ний өдөр тохиож байгаа ажээ. 

Орон оронд энэ баярыг өөр өөрөөр нэрлэдэг. Тухайлбал, арабаар  Ид уль-Фитр, Тажикууд Иди Рамазон, түрэг хэлтнүүд Ораза байрам г.м.   

Дэлхий дээр лалын шашинтай 1,6 тэрбум гаруй хүн байдаг. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан