Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Супермаркетуудыг ”крант”-ны ус зарлаа гэж буруутгав
Супермаркетуудын том сүлжээнүүдийг дээд зэргийн шүүлттэй цэвэр ус нэрээ "крант"-ны гоожуурын усыг хуванцар лонхонд юүлэн зарсан гэж буруутгажээ.
Их Британы Tesco, Asda супермаркетуудын сүлжээ нь гоожуурын усыг шүүж, эрдэсжүүлсэн цэвэр ус нэрийдлээр савлан зарж 2500%-ийн ашиг олж байна гэж The Daily Mail сонин мэдэгджээ. Супермаркетийн том сүлжээнүүдэд зориулан бэлддэг цэвэр ус Их Британид хоёр литр нь 17 пенс буюу ойролцоогоор 360 орчим төгрөгийн үнэтэй байдаг. Гэтэл нэртэй брэндүүдийн ус үүний хажууд хавьгүй үнэтэй. Жишээлэхэд, францын Evian брэндийн эрдэсжүүлсэн ус хоёр литр нь 88 пенс буюу ойролцоогоор 1800 төгрөгөөр зарагддаг аж. Ингэхдээ супермаркетууд нь гоожуурын усыг шүүлтүүрээр шүүж цэвэрлээд савлаж зардаг гэж The Daily Mail сонин мэдэгджээ. Их Британид крантны ус литр нь 0,3 пенс байдаг аж.
Супермаркетийн сүлжээний төлөөлөгчид нь цэвэр уснуудаа үнэхээр гоожуурын уснаас бэлддэг гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Гэхдээ гоожуурын ердийн усыг шүүж хлор болон бусад хольцоос нь цэвэрлэдэг болохоор зүгээр нэг крантны ус гэх нь яав ч зүйд нийцэхгүй гэжээ.
Ийнхүү дуулиан дэгдэсний улмаас Их Британы ундны цэвэр усны хангалтыг хариуцаж байдаг Water UK компани дургүйцлээ илэрхийлжээ. Энэ компаний төлөөлөгчийн мэдэгдэж байгаа бол тус компаниас нийлүүлж байгаа гоожуурын ундны ус дээд зэргээр цэвэрлэгддэг болохоор давхар шүүх ямар ч шаардлагагүй, уснаас дээж ач үзэхэд нийт дээжнүүдийн 99,96% нь хүний биед ямар ч аюулгүй гарсан байна.
Тодруулга
Tesco нь Их Британы хамгийн том жижиглэн худалдааны сүлжээ бөгөөд дэлхийд дөрөвдүгээрт ордог. Asda нь америкийн Wal-Mart сүлжээний охин компани бөгөөд британы зах зээл дээр хоёрдугаарт ордог.
0 Сэтгэгдэл
























